Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Япон улсын нийслэл ТОКИО хот

No description
by

Gansukh Batzorig

on 29 September 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Япон улсын нийслэл ТОКИО хот

Урьд нь Эдо ("булангийн үүд") гэх нэртэй байснаа, 1868 оны Мэйжигийн шинэчлэлээр Киото хотоос зүүн зүгт оршдог, эзэн хааны ордон байрладаг тул "Зүүн нийслэл" гэх утгатай Тоокёо хэмээн нэрлэгджээ.
Япон улсын нийслэл ТОКИО хот
GIS-3 Б.Гансүх

Токио хотын үзэсгэлэнтэй үе нь сакура цэцэглэх улирал буюу хаврын эхэн сар байдаг. Энэ үед цэцгийн улирлыг угтан "Ханами" хэмээх баярыг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ цэцэгт модны 300 гаруй төрөл байдаг. Үүнээс Токио хотын төвд орших "Синдзюкугёэн" цэцэрлэгт хүрээлэнд 75 төрлийн 1500 гаруй сакура модыг тарьж, ургуулдаг байна.
Токио хотод хамгийн том олон улсын "Ханеда" нисэх онгоцны буудал бий. Зорчигчдын тоогоороо дэлхийд дөрөвт ордог тус буудал нь хотын төвөөсөө 15 гаруй километрийн зайтай оршдог ажээ. Энэ хотын метро, станцууд цэвэр, цэмцгэр байдлаараа дэлхийд алдартай.
Хамгийн үнэнч нохойны дурсгалд зориулан босгосон хөшөөтэй "Сибуйя" нь тус хотын хамгийн алдартай том метро станц юм. Тус метро станцаар өдөрт 10 сая хүн зорчдог байна. Галт тэрэг нь дотроо эрэгтэй, эмэгтэй хэмээн ангилдаг. Энэ нь олон нийтийн газар садар самуун сурталчилахаас сэргийлсэн арга ажээ.
Хотын хөдөлгөөн ихтэй төв авто замуудад хөгжлийн бэрхшээлтэй, хараагүй хүмүүст зориулсан тод шар өнгийн тусгай замыг тавьжээ. Товойлгосон дүрсээр замын чиглэл, эргэлт болон зам гарах гэсэн тэмдэгтэй.
Жуулчдын үзэж, харах сонирхлыг нь хамгийн ихээр татдаг зүйл бол Токио дахь хааны ордон юм. Энэхүү байгууламж нь таван давхраас бүрдэх 51 метрийн өндөртэй, Японы хамгийн өндөр байгууламжид тооцогддог. Ордон нь жил бүрийн нэгдүгээр улиралд хааны гэр бүл шинэ оны мэнд хүргэх, арван хоёрдугаар сарын 23-нд эзэн хааны төрсөн өдрийн ой баяраар гээд ердөө хоёр л удаа үүдээ нээдэг. Бусад үед хориотой бүс юм. Хаалттай байх хугацаанд тус ордон дээгүүр ямар нэгэн онгоц нисэхийг хориглохоос гадна ямар ч өндөр байгууламж дээрээс дуран авиагаар харах боломжгүй ажээ.
Тус хот дахь гайхамшигт байгууламжийн нэг бол Токиогийн цамхаг. 1958 онд баригдсан энэ цамхаг нь Парист байдаг дэлхийн долоон гайхамшгийн нэгтэй адил боловч түүнээс 11 метрээр илүү өндөр аж. Энэхүү байгууламжийн дээрээс "Фүжи" хэмээх алдарт уулын манан дундах дүр зургийг харах боломжтой.
Цамхаг дээрээс Японы есөн телевиз, FM радиогийн таван станцыг дамжуулдаг байна. Хэмжээгээрээ дэлхийд гуравт ордог 13 метрийн өндөртэй Будда бурхны хүрэл хөшөө нь Японы нийслэл хотын түүх, дурсгалт байгууламжийн нэг. Икэбукуро, Синжкжо нь хотын хамгийн үнэтэй дүүрэгт тооцогддог. Энэхүү дүүрэгт өдөр, шөнөгүй өрнөх амьдрал нь жинхэнэ орчин үеийн Токиогийн өнгө төрхийг илтгэнэ. Икэбукуро дүүргийн төвд орших "Саншайн сити" цогцолбор нь хот доторх бяцхан хот гэж хэлж болно.
Тэнгэр баганадсан Токиогийн өндөр энэ байгууламжуудад зочид буудал, худалдааны төв, зоогийн газар, дэлгүүр хоршоо гээд л хэрэгцээтэй гэсэн бүхий л үйлчилгээг нэг дор бүрдүүлсэн байдаг.
Энд дэлхийн хамгийн үнэтэй зоогийн газрууд бий. Үүний нэг болох "Арагава" нь фермээс авчирдаг гахайн махан хоолоороо алдартай ажээ.
Токио нь аялал жуулчлалын томоохон хотуудын нэг. Иймээс жуулчдын тав тухаас гадна хотын соёлд ихээхэн анхаарч нийтийн бие засах газрыг үйлчилгээний цэгүүдэд үнэ төлбөргүй ажиллуулдаг байна. Токио нь олон саад бэрхшээлийг даван туулсан хэдий ч асар богино хугацаанд хурдацтай хөгжин, дэлхийн бусад хотуудыг тэргүүлэх болсон билээ.

Токио хот 28 мянган километр замтай. Үүнээс 2800 километр нь хурдны зам. Гүүрэн замын өндөр нь 30 метр хүрэх нь ч бий. Бараг л өндөр цамхагтай тулж очно. Гэхдээ өндөрт гүүрэн зам босголоо гээд Токио хотын өнгө үзэмжид огт муугаар нөлөөлөөгүй.
Токиогийн үнэ төлбөргүй замууд бүгд газар дээр буюу доогуур тавигдсан байдаг. Харин төлбөртэй замууд өндөрт тавигдсан. Тиймээс ч япончууд "Мөнгөтэй бол тэнгэрээр ниснэ" гэж ярих нь элбэг ажээ. Токио бараг машин бүрт замын ачааллыг мэдээлэхээс гадна үнийн талаар тодорхой мэдээллийг хүргэгч суурилуулагдсан. Японы төр засгаас бүх замыг үнэ төлбөргүй болгоно гэж амлачихаад байгаа юм билээ. Гэхдээ тэр нь мөдгүй гэдгийг япончууд ойлгодог ажээ.
Токиогийн замын асуудлыг шийдсэн нэг гол зүйл бол Зам тээврийн төвтэй шууд холбоотой 17 мянган мэдээлэгч төхөөрөмж юм. Зам тээврийн төвд 5 метр өндөр, 25 метр өргөнтэй томоос том хотын замын хөдөлгөөний схем самбар бий. Энэ том цахилгаан самбар дээр Токиогийн зам хөдөлгөөний нөхцөл байдал минут тутам шинэчлэгдэн харагддаг. Самбар дээр 17 мянган мэдээлэгч хэсгүүдийн мэдээлэл улаан, шар, ногоон өнгөөр ялгаран харагдана. Улаан өнгөтэй нь түгжрэл үүссэн юмуу үүсгэхээр хэмжээний олон машин байгааг заана. Шар нь бага зэрэг асуудал байгааг сануулна. Тэгвэл ногоон нь ямар ч асуудалгүйг илтгэх ажээ.
Мөн энэ төвд Токио хотын зам уулзвар, эргэлт бүр дээр байрлуулсан нийт 2000 мянган камерын дүрс, мэдээлэл байнга өгөгдөнө. Гэхдээ ийм олон камер, төхөөрөмжийн мэдээллийг ердөө дөрөвхөн ажилтан л хянадаг нь гайхалтай. Энэ дөрвөн ажилтан өдөртөө гурван ээлжтэй юм билээ.

Төмөр замын шугамуудыг ихэвчлэн улсын компани эзэмшдэг ч бас хувийн компани ч бий. Тиймээс зарим метроний шугам, вагон бусдаасаа арай үнэтэй, түүнийгээ дагаад илүү тохьтой байдаг ажээ. Мөн яг ажил ордог, тардаг оргил цагаар зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан вагон явуулчихдаг. Метронд заримдаа хэт их ачаалал үүсдэг тул ийнхүү эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалж буй хэрэг юм.
Токио хотод троллейбус огт байхгүй. Харин автобусны үйлчилгээ төгс гэмээр зохицуулагдсан. Автобус нь метроний чиглэлд давхар явахгүй. Такси нь их үнэтэй бас бүгд хууль дүрмийн дагуу үйлчлүүлэхээр 100 хувь эрхээ авсан байдаг. Дэлхийд таксины тариф нь өндөрт тооцогддог тул токиогийнхон таксигаар үйлчлүүлэх нь тун цөөн.
Ерөнхийдөө Токио хотын удирдлага түгжрэлээс гарахын тулд олон зүйл санаж сэдсний нэг нь бодлогоо зөв тодорхойлсон явдал гэнэ. Токиогийн оффис ажилчид ажлын өдөр олон нийтийн тээврийн хэрэгслээр л голцуу яваад амралтын өдөр хувийн машинаа унаад сурчихсан. Харин офис бус ажил хийдэг хүмүүс нь ажлын өдөр машинаа унаад сурчихсан юм билээ. Хувийн машинтайгаа явах нь ая тухтай, хурдан гэсэн олон нийтийн ойлголтыг Токио хотын удирдлага өөрчилж, олон нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх нь түүнээс нэг их дутахгүй ая тухтай, хурдан гэдгийг мэдрүүлж, ойлгуулж чадсан хэрэг.
Энэ нь л Токио хотыг түгжрэлээс аврах гол бодлого болжээ. Гэхдээ асуудлыг шийдсэн хамгийн гол түлхүүр бол мэдээж шинэ зам, шинэ сүлжээ замыг маш нарийн тооцож хийсэн нь юм.



1923 оны есдүгээр сарын нэгэнд рихтерын шаталбараар есөн баллын хүчтэй газар хөдлөлт болсноор хотын тэн хагас нь нуранги болж, 90 гаруй мянган хүний амийг авч одсон түүхтэй. Энэ аймшигт үйл явдлын дараа хотыг бүхэлд нь дахин барьж, сэргээсэн. Гэтэл дэлхийн хоёрдугаар дайны үеэр дахин томоохон хохирол амсан агаарын цэргийн довтолгоонд өртөж, хот бүхэлдээ сүйдсэн ажээ. Гэсэн ч хот маш хурдацтайгаар сэргэж чадсан бөгөөд үүнийхээ баталгаа болгон 1964 онд зуны олимпийн наадмыг зохион байгуулснаар дэлхийн тавцанд гарч ирснээ зарласан юм.

XX зууны дунд үед Японы эдийн засаг гайхалтай хурдацтайгаар хөгжиж нийслэл нь 1966 он гэхэд дэлхийд эдийн засгаараа хоёрт бичигдэх болов.

Дэлхийн хамгийн том хотоор Япон улсын нийслэл Токио шалгарчээ. Токио хотод нийт хүн амын 40% нь оршин суудаг. (Япон улсын хүн ам 127,3 сая) Токио хотын газар нутгийн хэмжээ нь 100 мянган хүнд нэг метр квадрат ноогддог. Тус хот нийт 23 дүүрэг, 26 дагуул хот, 7 суурин газар, 8 тосгоноос бүрддэг. Токиод аж үйлдвэрлэлийн бүс, орон сууцны хороолол, томоохон дэд бүтэц зэргийг гайхамшигтай хослуулан барьсан байдаг. Мөн түүнчлэн дэлхийн санхүүгийн төвүүд дэлхийд дээгүүрт орох Токиогийн хөрөнгийн бирж зэрэг банк санхүүгийн аваргууд энэ хотод сүндэрлэн оршино.
Токио ("зүүн нийслэл"), албан ёсоор Токио нийслэл хот нь Японы 47 мужийн нэг юм. Токио бол улсын нийслэл, дэлхийн хамгийн олон хүнтэй хотын тоонд орно. 2013оны 4сарын 1ний байдлаар хүн амын тоо 13,230,000хүнтэй байна.
Засаг захиргааны хуваарийн бус, уламжлалт Японы 8 бүс нутгийн нэг болох Канто бүсийн зүүн өмнөд талд байрладаг. Хот нь 23 дүүрэг болон баруун талын Тама бүсийн 30 дүүрэг, Изү болон Огасавара арлуудын 9 бага хот тосгодоос бүрддэг бөгөөд 1943 онд 23 дүүрэг болон баруун талын Тама бүсийг нэгтгэснээр одоогийн Токио хотын суурь бүтэц тавигдсан.
Токио 1.479 их наяд америк доллараар хэмжигдсэн 2008 оны ХАЧ-аар тэгшигтгэсэн ДНБ-ын хэмжээгээрээ Нью-Йорк хотын дараа дэлхийд хоёрт эрэмбэлэгдэх том эдийн засагтай хот ба Fortune сэтгүүлээс зарладаг дэлхийн 500 том компанийн 47 нь төвлөрдөг хот болно.

Засаг захиргааны нэгж
Токио хот нь 23 дүүрэг, баруун талын Тама бүсийн 30 дагуул хот Изү,Огасавара арлын 9 бага хот болон тосгодоос бүрдэнэ.

Дэлхийн хамгийн том хот болох Токио нь тус улсын дэд бүтцийн гол зангилаа юм. Токиод олон улсын чанартай хоёр нисэх онгоцны буудал тоо томшгүй олон вокзал, авто-вокзал бий. Токио нь бусад хотуудтай хурдны замаар болон галт тэргээр холбогдоно. Токио нь дэлхийн хамгийн том цахилгаан галт тэргэний сүлжээтэй. Токио бол худалдаа, аж үйлдвэрлэлийн томоохон төв юм. Энд олон улсын боомтууд байдаг бөгөөд улс орны дотоод худалдааны тэн хагас нь Токиогоор дамждаг.
Мөн Токио хот бол урлаг соёлын томоохон төв. Токиод эртний уран барилгаас аваад орчин үеийн техник технологийн тэнгэр баганадсан төвүүд бий. Токио хотын үндэсний төв музей нь 85 мянган урлагийн бүтээлийн сан хөмрөгтэй. Дэлхийд алдартай Акихабара дүүрэгт сүүлийн үеийн дэвшилтэт технологи болон цахилгаан барааны зах бий.
Токио хот нь жуулчдын нүдийг хужирлах “Tokyo Tower”, дэлхийн хамгийн өндөр телевизийн цамхаг болох “Sky Tree”, Хаппоен цэцэрлэгт хүрээлэн, урлаг спортын “Tokyo Dom” цэнгэлдэх хүрээлэн, Омоте-сандо, орчин үеийн Япон залуусын очих дуртай Харажикү, Асакуса болон Мейжигийн сүм, Сумида голын дээрх 13 гүүр, Сумо бөхийн ордон, загасны Цүкүжи зах, дэлхийд гуравдугаарт ордог Диснейн парк зэрэг маш олон үзэж харах юмтай хот юм.
Шашин : Шинто 83,9 %( үндэсний шашин), Буддизм 74,1%, Христ 2%
Цаг агаар ба уур амьсгал : Ихэнх нутаг нь дулаан бүст хамаарах бөгөөд өмнөд хэсгийн арлууд нь халуун, хойд хэсэг нь сэрүүн бүст хамаардаг. Өвлийн улиралд Сибирийн их даралтын нөлөөгөөр баруун хойноос ирэх салхи нь Япон тэнгисийнчийглэг агаарыг авчрах тул Япон тэнгис талдаа цас их унана. Харин Номхон далай талдаа цэлмэг өдөр олширдог. 42 хэм хүртэл халдаг. Далайн чийглэг уур амьсгалтай.
Мөнгөн тэмдэгт : Иен
1 Япон иен нь монгол 16 төгрөгтэй тэнцэнэ
Төрийн байгуулал : Төрийн дээд эрх нь ард түмний гарт байх бөгөөд мөн эзэн хаантай ба хаан нь ямар нэгэн эрх байхгүй зөвхөн улсынхаа бэлгэ тэмдэг болдог.
Дэлхийн хамгийн сүүлийн үеийн төмөр замтай.
Нэг дор газар доорхи 13 замаар холбогдож, 100 орчим чиглэлд галт тэрэг үйлчилдэг. Японы төмөр зам болон бусад хувийн хэвшлийн төмөр замуудаар үйлчилдэг. Хамгийн сүүлийн үеийн загвар бүхий дизайн супер хурдны галт тэрэгтэй.

Жинхэнэ зугаа цэнгэлийг хот:
Нэгэнт ирсэн хүмүүс наргиж цэнгэнэ гэдэг нь зайлшгүй. Токиогийн шөнийн клубууд хамгийн тансаг нь байж чаддаг.

Токиод та дэлхийн бүх улсаар аялах мэт санагдана:
Дэлхийн хамгийн алдартайгаасаа эхлээд бүх л төрлийн брэнд бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой. Хамгийн сүүлийн үеийн бараа бүтээгдэхүүн үйлвэрээсээ гараад Япон руу шууд нийлүүлэгддэг.

Гайхамшигтай байгалийн үзэсгэлэн:
Зөвхөн орчин үеийн өндөр хөгжилтэй хотын амьдралаас гадна үзэсглэнт байгаль харах болно. Японы алдартай уулуудтай танилцана. Токиотой хамгийн ойрхон уул бол Такао юм.

Жинхэнэ хурдны зам дээр хурдлах боломж:
Ямар ч түгжрэлгүй толь мэт зам дээр хурдлах боломжтой. Японы хурдны замууд өнөөдөр дэлхийн хамгийн шилдэг замуудаар нэрлэгдэж байна.

Газар хөдлөлт:
Японд хамгийн чанартай барилгууд байдаг. Японд үргэлж газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдэж байдаг бөгөөд хамгийн хүчтэйдээ 5-10 магнитудын газар хөдлөлтөд ч тэсвэртэй барилгууд бий.
түүх
танилцуулга
байгаль, барилга байгууламж
мэдээлэл
нэмэлт
зам тээвэр
Анхаарал тавьсанд баярлалаа!
Full transcript