Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Олон улсын харилцааны

No description
by

Tsengel Tsogt

on 14 October 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Олон улсын харилцааны

Олон улсын харилцааны
Дипломат ажиллагаа

Английн нэрт дипломат Харольд Никольсон Diplomacy (1939) бүтээлдээ дипломат ажиллагаа буюу нэг бүлэг хүмүүсээс нөгөө бүлэг хүмүүстэйгээ хэв журамтай харилцах явдал өнө эртний түүхтэй хэмээн дурдсан. Балар эртний үед ч нэг овгийн зэрлэг хүмүүс нөгөө овгийн зэрлэгүүдтэйгээ тулалдааны дундуур үхсэн нэгнийгээ оршуулж, шархтай нэгнийгээ цуглуулж авахаар хэлэлцээ хийхээс аргагүй болдог байсан гэж үзсэн байдаг.
Бидний үеийг хүрч ирсэн хамгийн эртний дипломат баримт бичиг бол МЭӨ 2500 онд Эбла улсын /одоогийн Ливан/ сайд Ибүбү өөрийн орноос 1200 бээрийн чанадад орших Хамази /одоогийн Иран/ улсын хаан Зизид илгээсэн илгээлт юм. Түүнд Ибүбү Зизид их хэмжээний үнэт мод илгээсэн бөгөөд олон сайн дайчдыг илгээхийг хүссэн байдаг. XVI зууны онолчид анхны дипломатууд бол тэнгэрийн элч нар (angels) байсан бөгөөд тэд тэнгэр болоод газрын хооронд элчийн үүрэг гүйцэтгэдэг байсан хэмээн үздэг байв.
Эртний Грект худалдаачид, аянчид, хулгайчдыг ивээн тэтгэдэг байсан Хермес бурхныг хожим нь дипломатууд ивээн тэтгэч бурхнаа гэж үзэх болсон. Хермес бурхан өөрийн авхаалж сэргэлэн, зальтай, сэтгэл татам байдлаараа алдартай байсан бөгөөд дөнгөж төрсөн өдрөө л өөрийн ах Аполлогийн 50 үхрийг хурлгайлж агуйд нуучихаад өлгийндөө ороод тайван нойрсож байсан гэдэг. Энэхүү авхаалж самбааг нь Зевс бурхан ихэд үнэлж хамгийн чухал даалгаврыг түүнд даатгадаг байсан гэдэг. Эрт дээр цагт улс гүрнүүд бусад улс үндэстэнтэй харилцахдаа түр зуурын элч зардаг хэлбэр голлож байсан бол улсуудын хооронд арилжаа наймаа хөгжихийн хэрээр аль нэг улсыг буюу хаан, ванг төлөөлсөн байнгын элчийн хэлбэр үүссэн байна.

ДИПЛОМАТ АЖИЛЛАГАА, ДИПЛОМАТ АЛБАНЫ ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ
Дипломат ажиллагаа буюу diplomacy хэмээх нэр томъёо нь эртний Грекийн diploun буюу нугалах гэсэн үгнээс гаралтай. Ромын эзэнт гүрний үед эзэнт улсын замаар зорчих, нэвтрэх эрх бүхий diploma хэмээх хооронд нь холбож тогтоосон металл пайз олгодог байжээ. Энэ нь эртний Монголчууд элч, төлөөлөгчдөдөө бүрэн эрхийг нь баталгаажуулж гэрэгэ хэмээх алт, мөнгө, модон пайз шийтгэн олгодог байсантай төстэй юм. Хожим нь энэхүү “diploma” хэмээх нэр томъёо гадаад овог аймгуудтай хэлэлцээ хийх эрх олгосныг нотолсон метал бус баримт бичгийг нэрлэхэд хэрэглэгдэх болжээ. Ийнхүү олон тооны хэлэлцээ хийх болсноор тэрхүү нугалбар бичгүүд олноороо цугларч, тэдгээрийг эмхэлж цэгцлэх, хадгалах, эртний баримт бичгийг тайлан унших мэргэжлийн хүн зайлшгүй шаардлагатай болсон байна.
ХIХ зууны эхэнд Францын эрдэмтэн Г.Гарден “Дипломат гэдэг нэр томъёо бол өргөн утгаараа гадаад харилцаа, гадаад хэргийн холбогдолтой, жинхэнэ утгаараа яриа хэлэлцээний шинжлэх ухаан, урлагийг хэлнэ.” гэж тодорхойлсон.



Э.Сатоу “Тусгаар улсуудын засгийн газрууд хоорондоо болон заримдаа харьяалалд нь байдаг улсуудтай албан ёсны харилцаа холбоо барихад хэрэглэх арга ухаан, эв дүй, эсвэл бүр товчдоо энх тайвны арга хэрэгслээр улс хоорондын харилцааг явуулахыг дипломат ажиллагаа гэнэ” гэж тодорхойлсон.
Дипломат ажиллагааны нийтлэг шинж
Дипломат ажиллагаа нь улс гүрний хоорондын харилцааны хэрэглүүр болдог.

Улс хоорондын харилцааг эв зүйгээр явуулах арга болдог.

Олон улсын эрх зүйд үндэслэн явагддаг.
Эдгээрээс үндэслэн олон улсын харилцааг хүч үл хэрэглэх замаар биш хэлэлцээ зэрэг эв зүйн аргаар, ОУЭЗ-н дагуу явуулахыг дипломат ажиллагаа гэнэ хэмээн тодорхойлсон.

Олон улсын харилцааны түүхээс үзэхэд ДА-г энх тайван, хамтын ажиллагааныхаас урвуу зорилгод ч ашиглаж байв. Тухайлбал, дайнд бэлтгэхийн тулд далдуур явуулга хийж, хамсаатан олох, эсрэг бүлэглэлийн хүчийг сулруулан задлах, түүнчлэн дайнд ялбал үр дагаврыг нь бататгах, ялагдвал хор уршгийг нь багасгах зорилгод ДА-г ашиглаж иржээ.
Full transcript