Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Татвар ба татварын бодлого

No description
by

enkhnaran enkhnaran

on 23 March 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Татвар ба татварын бодлого

Татвар татварын бодлого
Татвар
 гэдэг нь улсын төсөвт эрх бүхий байгуулагаас тогтоосон хугацаа,хувь хэмжээгээр хувь хүн хуулийн этгээдийн зайлшгүй ба хууль  зүйн хувьд хариу төлбөргүйгээр төлөх мөнгөн хөрөнгө юм.
Ямар ч төрийн тулгамдсан асуудал нь татварын бодлогыг боловсруулж,хэрэгжүүлэх асуудал байдаг.Улс бүр татварын бодлогыг өөрөөр өөрөөр тодорхойлдог.Татварын бодлогыг тодорхойлохдоо тухайн хүн амын байршил, аж ахуй нэгжийн үйлдвэрлэгчдийн онцлог, газар зүйн байршил зэрэг онцлогыг тусгасан байдаг.
Татварын бодлого
 гэдэг нь улс орны зайлшгүй хэрэгцээт төсвийн орлогыг бүрдүүлэх, татвар төлөгчийн ачааллыг багасгах,цаашдийн үйл ажиллагааны хэвийн нөхцлийг хангахад чиглэгдсэн байдаг бөгөөд үүнд хөрөнгө оруулалт, татварын албаны бүтэц тогтолцоог сайжруулах, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах зорилтыг багтаасан ойлголт юм.

Төр ба татвар
Төрийн үйл ажиллагааны гол зорилго нь нийгмийн харилцааг зохицуулахчиг үүрэгтэй байдаг. Чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн үүсвэртэй байх шаардлагатай.Энэ эх үүсвэрийг бүрдүүлэгч гол арга нь татвар юм. Өөрөөр хэлбэл төрийн төвлөрсөн төсвийг бүрдүүлэх гол арга юм.
Төрд яагаад мөнгө хэрэгтэй вэ?
Өөрийн бүхий л үүргийг гүйцэтгэхийн тулд төрд мөнгө хэрэгтэй болдог ба ард иргэдэд үйлчилгээг хүртээмжтэй байлгахыг баримталдаг тул төрд мөнгөний эх үүсвэр шаардлагатай.


Татварын бодлогыг тодорхойлоход зайлшгүй байх бүрэлдэхүүн хэсэг нь : 
Татварын бүтцийн харьцааг зөв тогтоох /албан татвар, хураамж төлбөр/
Татварын хувь хэмжээг зохистой тогтоох
Гадаадын хөрөнгө оруулалт хэрхэн хийгдэх орчин нөхцлийг бүрдүүлэх
Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг аль болох бага боловч үр ашигтай нэвтрүүлэх
Татварын хууль тогтоомжийг амьдралд хэрэгжүүлэх, боловсронгуй болгох бодит нөхцлийг бүрдүүлэх 
Татварын албаны үйл ажиллагааг боловсронгуй болгох.Татварын хяналт шалгалтыг болосронгуй болгох татвар хураалтын үйл ажиллагаа, татварын албаны ёс зүйн хэм хэмжээ, татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх гэх мэт үйл ажиллагааг боловсронгуй болгох.

Татварын бодлого татвар 
төлөгчдөд 2 байдлаар
 нөлөөлдөг

1.Орлогын нөлөөлөл
2.Татвараас зугтах
Орлогын нөлөөлөл татвар төлөгчдийг илүү их хөдөлмөрлүүлэх түлхэц үзүүлдэг.Татвар төлөгч нь олсон орлогоосоо татвар төлдөг.Татварт төлсөн мөнгөө эргүүлж авахын тулд түүнээс илүү их хэмжээгээр хөдөлмөрлөх шаардлагатай болдог.Энэ нь эерэг нөлөөлөл юм.Яаж бага татвар төлөх аргыг сургадаг. Э нэ нь татвараас зугтах боломжийг бий болгодог. Энэ сөрөг нөлөөлөл юм.
Татварын бодлого тодорхойлох гол зарчим нь орлогын болон бараа үйлчилгээний аливаа татварыг аль болох өргөн суурьт боломжтой бага хувь хэмжээгээр ногдуулах, ямар нэг хөнгөлөлт чөлөөлөлтийг бага байлгахад оршино.

Татварын чиг үүрэг :
Фискалийн үүрэг
. Төсвийн болон төсвийн бус фондод хөрөнгө цуглуулж, засгийн газрын хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй.Энэхүү хөрөнгийг нийгмийн үйлчилгээ, ахуйн хэрэгцээ, гадаадхарилцаа, аюулгүйбайдал, захиргаа, удирдлагын зардлыг ханган зарцуулдаг.
Нийгмийн үүрэг.
 Өөр өөр орлогод өөр өөр татвар ногдуулж хэрэгждэг. Энэ үүрэг нь хүн амын амьжиргааг тэнцвэржүүлдэг.Татвар  төлөгч төрөөс хэр их хүртэж байна тэр хэмжээгээр төлөх ёстой. 
Зохицуулах үүрэг.
  Татварын механизмаар дамжуулан засгийн газрынтатварын бодлогын зорилтыг хэрэгжүүлнэ.Өөрөөр хэлбэл татварнь татварын бодлогыг хэрэгжүүлэх чухал хөшүүрэг юм.Энэ 
утгаараа зохицуулах үүргийг гүйцэтгэнэ.
Хяналтын үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь нийгэмд нийгмийн үйлдвэрлэлийг татвараар дамжуулан хянах боломжтой.

Татвар
Албан татвар
- заавал төлөх төлбөрийн хэлбэрээр аж ахуйн нэгж, иргэдээс хариу төлбөргүйгээр улс орон нутгийн төсөвт хураадаг мөнгөн хөрөнгийг хэлнэ.
Хураамж
- хууль тогтоомжийн дагуу төрийн байгууллагаас иргэн аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээ үзүүлсний төлөө авч улс орон нутгийн төсөвт оруулж буй мөнгөн хөрөнгийг хэлнэ.
Төлбөр
- төрийн өмчийг(Иргэдэд өмчлүүлснээс бусад газар түүний баялаг, ой усны нөөц зэрэг)ашиглуулсны төлөө иргэн аж ахуйн нэгж байгууллагаас авч, улс орон нутгийн төсөв болон тусгай санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.
Хураамж болон төлбөрийг Бусад татвар гэнэ.

Хүн төрсөн нь үнэн бол татвар төлөх нь үнэн.

Татвар ба татварын бодлого

11г ангийн сурагч Э.Номин-Эрдэнэ О.Энхнаран
Албан татварын гол зарчим нь
Хууль тогтоомжоор тогтоогдсон байна.
Иргэн аж ахуйн нэгжээс авна.
Тогтоосон хугацаанд
Тодорхой хувь хэмжээтэй байна.
Хариу төлбөргүй байна.
Хариу төлбөргүй гэдэг нь харьцангуй ойлголт юм. Татварыг төлж байгаа субъектэд шууд ашиггүй боловч эрүүлийг хамгаалах, боловсрол, нийтийн үйлчилгээ гэх мэт төсвөөр дамжин эргэж нөлөөлдөг.

Татварын төрлүүд
Татварыг
төсөвт төлөх эх үүсвэрийн
хувьд: - орлогын татвар- хөрөнгийн татвар- дотоодын бараа, үйлчилгээний татвар- гаалийн татвар гэж ангилна.
Татварыг
төсөвт төлөгдөх хэлбрээс
хамааруулан : -шууд –шууд бус гэж ангилна.
-
Шууд татвар
– аж ахуйн нэгж, байгууллагаас завсрын ямар нэгэн шат дамжлагагүйгээр, орлогынх ньхэмжээтэй уялдуулан тогтоосон татварыг хэлнэ.
-
Шууд бус татвар
гэдэг нь татварын завсрын ямар нэгэн дамжлагыг дамжих замаар гүйцэтгэсэн ажил үйлчилгээ барааны борлуулалттай уялдуулан тогтоосон татварыг хэлнэ.

Татварыг
төсөвт төвлөрөх байдлаар
нь : -улсын татвар – орон нутгийн татвар гэж ангилна
Улсын татвар
гэдэг нь төр засгийн газраас хувь хэмжээг нь тогтоодог бөгөөд тухайн улсын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх татвар гэнэ.
Орон нутгийн татвар
ньорон нутгийн засаг захиргаа(манайд аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал)-аас хувь хэмжээг нь тогтоосон бөгөөд тухайн нутаг дэвсгэрт үйлчлэх татварыг хэлнэ

Татварыг ноогдуулах хувь хэмжээгээр нь
-Өсөн нэмэгдүүлэх буюу прогрессив
-орлого өсөхийн хэрээр татварын дундаж хувь өсдөг. Ийм үед их орлоготой хуулийн этгээдүүд өндөр татвар төлнө.
-Хувь тэнцүүлсэн буюу пропорциональ
- орлогын бүх түвшинд татварын хувь адил байна.
-Өсгөн бууруулах буюу регрессив
- орлого өсөхөд татварын дундаж хувь буурах хэв маягуудтай байна
Татварын ерөнхий газар
Татвар төлөгчдийн мөнгийг хураах үйл ажиллагаа явуулахын сацуу төсөвт төвлөрүүлдэг.
Татварын тухай хуулийг сахин биелүүлэхэд хяналт тавих үүрэгтэй.

Өөртөө хөрөнгө оруулж буй нь
Татвар төлөгч субьект нь ерөөсөө л хүн тэгэхээр бидний төрдөө,эх орондоо, өөртөө, бусдад ер нь бүх зүйлд оруулж буй хөрөнгө оруулалт юм. Улс орны сайн сайхан байдал нь иргэдийн татвар төлөх ухамсараас шууд хамаарна.

Цалин
-Та хэдэн төгрөгний цалин авдаг вэ?
Энэ асуултанд хүн бүр өөр өөрөөр хариулдаг. Зарим нь үндсэн цалингаа, зарим нь шимтгэлээ тооцож хэлдэг. Харин цалингаасаа яагаад хэдэн хувийг юуны татварт өгч байгаагаа сайн мэдэх хүн ховор аж.

Татвар ба цалин
Та
-Нийгмийн даатгалд:
Тэтгэврийн даатгалын шимтгэлд-5,5%
Тэтгэмжийн даатгалын шимтгэлд-1%ажилгүйдлийн даатгалын шимтгэлд-0,5%
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд- 3%
Бүгд нийлээд 10%
-хувь хүний орлогын татварт:
10%г төлөх үүрэгтэй. Үүнд шагнал урамшуулал нэмэлт урамшуулал хувь хүнтэй холбогдсон татварууд орно.
Эцэст нь та цалингаасаа дор хаяж 20%-г татварт төлдөг байх нь.

Төрийг татваргүйгээр төсөөлөх боломжгүй.
Төр оршихуй дор татвар оршихуй, татвар оршихуй дор төр оршихуй.

Татвар бол монгол улсын иргэний үндсэн үүрэг ба үүргээ зөрчвөл хуулиар шийтгэл хүлээдэг нь татварын зайлшгүй төлөх албан шинжийг тодорхойлно.

Татвар ба татварын бодлого

Та татвараа төлснөөр уул өөд өгсөх замынхаа саад тотгорыг устгаж байна гэсэн үг юм. татвараа төлж үүргээ биелүүлцгээе!
Full transcript