Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Тахь (Пржевальскийн адуу)

No description
by

Dally Darkhaa

on 19 September 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Тахь (Пржевальскийн адуу)

Тахь нь Монголын говьд амьдардаг зэрлэг адуу юм.Элсэрхэг ба хайрган хөрст шаваг, хялганат хээр, шаваг, тэсэг бударганат говь, загт говьд бэлчдэг.
Одоо Монгол дахь тахийн тоо толгой 300 гаруй болжээ.Байгаль түүний нөөц баялгийг хамгаалах олон улсын холбооны улаан номонд нэр нь орсон.
Монгол улс 1930 оноос эхлэн агнахыг хуулиар хатуу хориглон дархалсан
юм.
Ихэвчлэн гадаадын жуулчид тахийн унаганд нэр өгдөг. Нэр өгөхийн тулд хамгийн багадаа 100 ам.доллар төлөх ёстой. Энэ нь тахь нутагшуулах, судлах ажлыг санхүүгийн хувьд дэмжих нэг хэлбэр . Нэрний хувьд гадаад нэр байвал монгол руу орчуулдаг. Харин хүний нэр байвал тэр хэвээрээ байна. Тухайн нэр нь тахийн удмын санд бүртгэгдээд явдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди 1995 оны нэг унаганд Нарстай гэдэг нэр өгсөн байдаг.Мөн Холливудын нэрт жүжигчин Жулия Робертс 1999 оны унаганд Мөнхсанаа гэдэг нэр өгсөн байдаг.
Тахь (Пржевальскийн адуу)
Зун, хавар, намар задгай усанд тогтмол ирдэг. Өвөл уулын бэлийн сайр, садрага, толгод, намхан уулсын хавцал жалгаар байршдаг.
Тахийн угийн бичиг үзэхэд амьтны хүрээлэнгүүдэд байгаа тахийн тоо толгой улам цеөрсөөр байсан нь тахь судлаачдын сэтгэлийг түгшээсээр байжээ. 1974 оны байдлыг 1967 оныхтой харьцуулахад тахийн үхэл 2,2 хувь нэмэгдэж, унагалах нь ч мөн төдий хэр буурсан байв. Өсвер тахийн хорогдол их. Нэг үгээр хэлэхэд тахь адуу алгуурхан мехех аюулд өртөн, хүний эрхшээлд байгаа тахийн амьдрах чадвар хурдан муудаж байгааг харуулж байсан байна. Багахан хашаанд хоригдсон тэдний хөдөлгөөн хязгаарлагдаж, тэжээлийн төрөл өөрчлөгдөж, бие махбодь, зан араншин нь хүртэл хувирч, үржил нь цөөхөн бодьгалын хүрээнд болж цус ойртон, амьдрах чадвар нь суларч эхэлжээ. Судлаачид тахь хүний эрхшээлд орсноос хойш удамшлын сангийнхаа 60 орчим хувийг алдсан болохыг болохыг тогтоов. Ийм учраас дэлхийд үлдсэн сүүлчийн ганц зэрлэг адууг бүр устаж үгүй болохоос нь өмнө аврах цорын ганц зам нь түүнийг буцааж байгальд нь зэрлэгшүүүлэх явдал хэмээн үзжээ. Хустайн нуруунаас давхилдан усандаа бууж ирж байгаа тахийн сүргийг харахад үнэхээр бахтай сайхан харагдах ажээ. Хашаанд тэжээлгэж, хүний эрхээр "жаргаж" байсан тэр сүрэг одоо анхилам евс ногоот Хустайн нуруунд чөлөөтэй бэлчин чонотой тулалдаж, үр төлөө хамгаалж, ялж, төрөлх зөн совин, араншин нь эргэн сэргэж байна. Мартагдаж үгүй болсон удмын сан нь ч сэргэж байна. Монголд ирээд хамгийн анх гарсан тахийн унагийг "Магнай" хэмээн нэрлэжээ.
Анх 1992 онд 12 тахь авчирч байсан. Үүнээс хойш нийт 84 тахь гаднаас тээвэрлэн авчирсан байдаг. Харин 2000 оноос яг өөрсдөө өсч, үржиж байгаа. Тоо толгойн хувьд өсч байгаа ч ирээдүйг нь яг гэгээлгээр харахад бас хэцүү зүйл бий. Байгалийн ган, зудаас эхлээд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл их байдаг. Бас нэг аюултай зүйл нь монгол адуу юм.
Нарстай хэмээх азарга
Full transcript