Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

цагдаагийн байгууллагын захиргааны үйл ажиллагааны практик и

No description

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of цагдаагийн байгууллагын захиргааны үйл ажиллагааны практик и

.
.
Цагдаагийн байгууллагын захиргааны үйл ажиллагааны
аргын тухай ойлголт, төрөл
Захиргааны эрх зүйн албадлагын бүх арга хэмжээг:
1. Захиргааны урьдчилан сэргийлэх-гэмт хэрэг, захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль зөрчих нөхцөл байдлыг бүрдүүлэхгүй байх, олон хүнд учирч болох аюулыг зайлуулах
2. Захиргааны таслан зогсоох-эрх зүйн зөрчил гарсантай холбоотойгоор хийгддэг бөгөөд эрх зүйн зөрчлийг гүйцэт, төгс үйлдүүлэхгүй, үргэжлүүлэхгүй болгох, цаашлан гарч болзошгүй хор уршгийг нэмэгдүүлэхгүй байх
3. Захиргааны процессийн хангах-өөрөөр хэлбэл захиргааны зөрчилтэй хэргийн ажиллагааг хангах, нотлох баримт олох, захиргааны шийтгэлийн гүйцэтгэлд туслах
4. Захиргааны шийтгэл-захиргааны зөрчлийг хянан шалгаж, түүний үндсэн шинж, бүрэлдхүүн, зөрчил гаргасан этгээдийн хувийн байдлыг тогтоосны үр дүнд буюу захиргааны процессийн ажиллагаа явуулсаны дараа тухайн зөрчилд тохирсон зэмлэл, цээрлэл үзүүлэх эцсийн ажиллагаа юм.
Захиргааны эрх зүйн албадлага нь иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн хуулиар хүлээсэн үүргийг гйүцэтгүүлэхийн тулд төрийн эрх бүхий байгууллагаас эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, захиргааны зөрчилтэй хэргийн ажиллагааг хангах, түүнд хариуцлага хүлээлгэх зорилготой хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн актад урьдаас заасан арга хэмжээг албадан хэрэглэх явдал юм.
Төрийн удирдлагын арга нь захиргааны эрх мэдэл бүхий байгууллагын зорилт, чиг үүргийг биелүүлэхийн тулд уг байгууллагаас эрх хэмжээнийхээ дотор өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэх арга зам, арга барилын тухай ойлголт юм.
Аргын гол агуулга нь удирлагын өмнөө төвьсан зорилгод оновчтой ямар арга зам, арга барилаар хүрэх, үйл ажиллагаагаа хэрхэн яаж хэрэгжүүлэхэд оршино.
Доктор, профессор Ж.Долгорсүрэн “Цагдаагийн байгууллагын захиргааны үйл ажиллагааны арга нь удирдлагын объектоо ойлгон нөлөөлөх арга зам, арга барил, арга хэрэгслийн нийлбэр хэмээн ойлгож болно” хэмээн товч тодорхой бичсэн байна.
Захиргааны үйл ажиллагааны нийтлэг арга, арга хэрэгсэл
Итгүүлэлт- хүний ухамсар, зан үйлд нөлөөлөх арга.
Тэр нь захирагдагчийн хүсэл зоригийг бүрдүүлэх, түүнийг өөрчлөхөд чиглэгдсэн тайлбарлан таниулах, хүмүүжүүлэх, зохион байгуулах янз бүрийн арга хэмжээг ашиглах явдлаар илэрнэ.
Захиргааны урамшуулал- хүмүүсийн ухамсар, сонирхлоор дамжин урамшигчийн болон бусад хүнээс ашигтай ажил хэрэг хийхэд нөлөөлөх арга. Урамшуулах нөлөөлөл нь тодорхой ажил хэрэг бүтээх сонирхол төрөх, материалын ёс суртахууны болон бусад сайшаал хүртэхэд тус дэм үзүүлнэ.
Захиргааны эрх зүйн тусгай дэглэм. Энэ нь тусгай арга хэрэгслийн тогтолцооны туслалцаатайгаар төр, нийгмийн онцгой байдлыг зохицуулахад оршино.
Цагдаагийн байгууллагын захиргааны үйл ажиллагаанд хамгийн өргөн хэрэглэгддэг арга бол итгүүлэх, албадах арга юм.
Итгүүлэлт нь нийгмийн дэг журам, зохион байгуулалтыг бэхжүүлэх, эрх зүйн мэдлэг, соёл ухамсарыг төлөвшүүлэх, тэгэснээр хууль дээдлэн биелүүлэх үзэл бодол, итгэл, үнэмшил, хүмүүжилтэй болгох зорилгоор эрх зүйт төр, түүний дотор цагдаагийн байгууллагаас тайлбарлан таниулах, зохион байгуулах, урамшуулан дэмжих, хүмүүжүүлэх иж бүрэн арга хэмжээг хэрэглэж, хүмүүсийн ухамсар, зан үйлд нөлөөлж буй арга юм.
Work Experience
Цагдаагийн байгууллагын захиргааны үйл ажиллагааны практик илрэл
ХСИС-ийн Цагдаагийн сургууль
4-р баг
Цагдаагийн байгууллагаас хэрэглэх албадлагын аргын тухай ойлголт, төрөл
Захиргааны урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь албадах замаар гэмт хэрэг, захиргааны зөрчлөөс сэргийлэх, эрх зүйн эсрэг нөхцөл байдал бүрдүүлэхгүй байхад чиглэгддэг бөгөөд захиргааны албадлагын бие даасан анхны төрөл юм.
Гэмт хэрэг, захиргааны зөрчил гаргахгүй байлгах, бусдад хор уршиг учруулж болзошгүй нөхцөл байдлын үед нийгмийн хэв журам хамгаалах, нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор захиргааны нөлөөллийн арга хэрэгслийн ашиглан урьдчилан сэргийлдгээрээ энэ албадлагын гол онцлог нь оршдог.
Энэ албдлага нь эрх зүйн зөрчил заавал гарсантай холбоотой байдаггүй учир таслан зогсоох албадлагаас ялгагддаг.
Захиргааны урьдчилан сэргийлэх албадлага нь:
1. Хэрэглэгч, эрх нь хөндөгдөж буй этгээд хэнд ч болов эрх зүйн зөрчлөөс илэрхий урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байх
2. Хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн аюулгүй байдал (онцгой нөхцөл байдал) тохиолдсон үед түүнийг арилгах, нийгэм, иргэний эрх ашгийг урьдаас сэргийлэн хамгаалах, хангах шинжтэй хэрэглэгдэх
3. Уг албадлага нь эрх зүйн зөрчил үйлдэгдээгүй байхад урьдаж хэрэглэгдэх
4. Урьдчилан сэргийлэх албадлагын аль ч аргын хэрэглэх үндэслэл, журам нь хууль тогтоомж, тэдгээрт нийцэж гарсан эрх зүйн дэд актад тусгагдсан, түүнийг хатуу дагаж мөрдөх зэрэг онцлог шинжүүдийг өөртөө агуулсан байдаг.
3. Захиргааны албадлагыг удирдлагын бусад аргатай хослуулах
Захиргааны урьдчилан сэргийлэх албадлага нь эрх зүйн зөрчлөөс сэргийлэх, нийгэм, иргэнд учирч болзошгүй хор уршгийг зайлуулах, түүнчлэн нийтийн аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн захиргааны эрх зүйн арга, арга хэрэглүүрийг төрийн эрх бүхий байгууллагаас хэрэглэх ажиллагаа юм.
1. Хүний үнэмлэх, бичиг баримт шалгах
“Бичиг баримт” – хүнийг хэн болохыг тодорхойлох зураг бүхий биеийн байцаалт /иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолоочийн үнэмлэх, халамжийн дэвтэр, эрүүл мэндийн, нийгмийн даатгалын дэвтэр, ажил албаны үнэмлэх зэрэг бусад бичиг баримт/.
БИЧИГ БАРИМТЫГ ҮЗЭЖ ШАЛГАХ ҮНДЭСЛЭЛ
1.Цагдаагийн алба хаагч дараах үндэслэл байвал хүний нэр хаягийг тодруулах зорилгоор иргэний бичиг баримтыг шалгаж болно.
а/тухайн хүн гэмт хэрэг, зөрчил үйлдсэн бол;
б/тухайн хүний үйл хөдөлгөөн, гадаад байдал нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэн байж болох хангалттай сэжиг төрүүлсэн;
в/гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн тодорхой газар орны ойролцоо, эсхүл зохимжгүй цагт байх;
г/гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдэгдэж болзошгүй тодорхой газар, ойр орчим болон бусад газарт сэжигтэй байдалтай байх;
д/хүний бие, эд зүйл, ачаа тээш, тээврийн хэрэгсэлд гэмт хэрэг, зөрчил үйлдсэн зэвсэг, хэрэгсэл болон алдагдсан эд зүйл, бичиг баримт байна гэх сэжиг байгаа бол;
е/эрэн сурвалжлагдаж байгаа этгээд мөн эсэхийг тогтоох;
ж/гэмт хэрэг, зөрчлийн улмаас хохирсон этгээд, эсхүл тухайн нөхцөл байдлыг мэдэх иргэн бол;
з/хойшлуулшгүй ажиллагаанд оролцуулах бол;
Цагдаагийн байгууллагаас хэрэглэх захиргааны урьдчилан сэргийлэх албадлага
Захиргааны урьдчилан сэргийлэх албадлагуудаас дараах түгээмэл арга хэмжээг ихээр хэрэглэж байна. Үүнд:
1. Хүний үнэмлэх, бичиг баримт шалгах
2. Үзлэг хийх
3. Иргэн, байгууллага аж ахуйн нэгжийн байр, сууцанд нэвтрэн орох
4. Тээвэр, холбоо, нийтийн мэдээллийн хэрэгсэл дайчлан ашиглах
5. Тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнийг түр зогсоох, хязгаарлах
6. Хүн, малын халдварт өвчин гарсан газарт хорио цээр тогтооход оролцон зарим үүрэг гүйцэтгэх
7. Хяналт, шалгалт хийх (хуульд зааснаар албадах шинжтэй хийгдэх хяналт шалгалт)
Цагдаагийн байгууллагаас хэрэглэх захиргааны процессын албадлага
Захиргааны процессын албадлага нь хариуцлага тогтоосон эрх зүйн материаллаг хэм хэмжээг хэрэгжүүлэх зорилготой эрх зүйн зөрчил илрүүлэх, зөрчигчийн хувийн байдлыг тогтоох, нотлох баримт олох, бэхжүүлэх, хэргийг бүх талаас нь бодитой хянан шийдвэрлэх, бусад нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээг төрийн эрх олгосон байгууллага, албан тушаалтнаас хуульд зааснаар албадан хэрэглэх ажиллагаа юм.
Хүний эрх, эрх чөлөөг тодорхой хэмжээгээр хязгаарлаж байгаа шинжээс нь хамааран захиргааны процессын албадлагыг дотор нь:
a) Эд хөрөнгийн бус эрх хязгаарлах арга хэмжээ
b) Эд хөрөнгийн эрх хязгаарлах арга хэмжээ
c) Зохион байгуулалтын шинжтэй хязгаарлах арга хэмжээ
Захиргааны процессын нотлох баримт олоход чиглэгдсэн албадлагын арга хэмжээнд хүний бичиг баримт шалгах, хүний бие, эд зүйл, байр сав, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, эд зүйл бичиг баримт түр хураах, битүүмжлэх, эмнэлгийн магадлагаа гаргуулах зэрэг ажиллагаанууд хамаарна.
Удирдлагын аргууд нь харицан бие биеэндээ туслан дэмжих шинжтэй байдаг. Арга бүр өөр өөрийн хийж буй үйл ажиллагаагаа эцсийн зорилгод хүргэх шинжтэй байдгаараа нийтлэг байдаг.
Итгүүлэх, албадах арга нь хүмүүсийн зан үйл, ухамсарт нөлөөлдөг захиргааны болон түгээмэл арга болохын хувьд 2 аргыг хооронд нь хослуулахаас гадна:
1. Захиргааны
2. Захиргаа-зохион байгуулалтын
3. Эдийн засгийн
4. Нийгэм-сэтгэл зүйн аргуудыг хослуулахаас гадна удирдлагын бусад хөшүүргүүдтэй хослуулах зүйтэй юм. Үүнд:
 сахилга, хариуцлага, байгууллага, аж ахуйн нэгжийн хөгжлийн төлөв, хөдөлмөрийн хоршилт, өрсөлдөөн г.м.
Удирдлагын аргыг объектод нөлөөлөх шинжээр нь:
• Шууд
• Шууд бус гэж 2 хувааж үздэг байна.
Удирдлагын шууд нөлөөлөх арга нь объектод субъектээс засаглан захирах замаар нөлөөлөх явдал юм. Өөрөөр хэлбэл удирдлагаас заавал биелүүлэх шийдвэр гаргаж биелүүлэхгүйд хүрвэл шийдвэр биелүүлэх ёстой этгээдэд хариуцлага хүлээлгэх зэргээр шууд нөлөөлнө.
Удирдлагын шууд бус нөлөөлөх аргад захиргааны, зохион байгуулалтын, эдийн засгийн, нийгэм-сэтгэл зүйн аргууд ордог байна.
ҮЗЛЭГ ХИЙХ
Хоёр ба түүнээс дээш цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа үед нэг нь үзлэгийг явуулж, бусад нь аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ажиллана.
Үзлэгийг хийхдээ шалгуулагчийн үйлдэл хөдөлгөөнийг болон орчныг анхааралтай ажиглаж хяналтандаа байлгана.
Хэрэв албаны нохой хөтлөгчтэй хамтран үзлэгийг хийж байгаа бол шалгуулагчаас нохойг 2-3 м зайд “Хамгаал” гэсэн командаар байрлуулна.

3. Иргэн, байгууллага аж ахуйн нэгжийн байр, сууцанд нэвтрэн орох
Иргэний орон байр нь халдашгүй байх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар гагцхүү хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт хэрэг, захиргааны зөрчлийг таслан зогсоох, түүнийг үйлдсэн этгээдийг мөрдөн хөөх, баривчлах үед энэхүү эрхэд халдах үндэслэлийг тодорхойлон өгсөн байна:
а/нэгжлэг хийх хүчин төгөлдөр тогтоолтой;б/иргэн, албан тушаалтан зөвшөөрсөн тохиолдолд.
Хойшлуулшгүй тохиолдолд нэгжлэг хийх тухай тогтоол батлуулахгүйгээр орон байр, байгууллага, бусдын эзэмшил газар нэвтрэн орох дараах тохиолдлууд байдаг:
Үзлэгийг хийхдээ шалгуулагчийн үйлдэл хөдөлгөөнийг болон орчныг анхааралтай ажиглаж хяналтандаа байлгана.
Хэрэв албаны нохой хөтлөгчтэй хамтран үзлэгийг хийж байгаа бол шалгуулагчаас нохойг 2-3 м зайд “Хамгаал” гэсэн командаар байрлуулна.

3. Иргэн, байгууллага аж ахуйн нэгжийн байр, сууцанд нэвтрэн орох
Иргэний орон байр нь халдашгүй байх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар гагцхүү хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт хэрэг, захиргааны зөрчлийг таслан зогсоох, түүнийг үйлдсэн этгээдийг мөрдөн хөөх, баривчлах үед энэхүү эрхэд халдах үндэслэлийг тодорхойлон өгсөн байна:
а/нэгжлэг хийх хүчин төгөлдөр тогтоолтой;
Тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнийг түр зогсоох, хязгаарлах
Цагдаагийн байгууллага, алба хаагч нь дараах тохиолдолд замын хөдөлгөөний чиглэлийг өөрчилнө:
а/гэмт хэрэгтэй тэмцэх;
б/зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх;
в/иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө ноцтой хохирол учрах аюулыг таслан зогсоох /зам, гүүрний эвдрэл, гэмтэл, тухайн орчинд тархсан хорт бодис, хий гэх мэт/.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагч нар нь дээрх тохиолдлын талаар мэдсэн тохиолдолд нэн даруй шууд захирах даргадаа танилцуулж, энэ тухай Замын цагдаагийн албанд мэдэгдэж, шуурхай арга хэмжээ авахуулна.
Замын цагдаагийн алба нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас ирүүлсэн албан ёсны мэдээллийг хүлээн авсан даруйд тухайн замын хөдөлгөөний чиглэлийг өөрчлөх шаардлага бий болсон эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгнө. Хэрвээ өөрчлөх зайлшгүй шаардлага бий болсон нөхцөл байдал тогтоогдвол нэн даруй замын хөдөлгөөний чиглэлийг өөрчлөх арга хэмжээг зохион байгуулна.

Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний чиглэлийг өөрчлөхдөө дараах зүйлийг анхаарна:
а/замын хөдөлгөөний чиглэлийг өөрчлөх зайлшгүй шаардлага бий эсэх;
б/замын хөдөлгөөний чиглэлийг өөрчлөх зайлшгүй шаардлагын үүднээс хийж
гүйцэтгэж буй тохиолдолд шуурхай арга хэмжээг авч ажиллах;
в/шаардлагагүй болсон тохиолдолд замын хөдөлгөөний чиглэлийг шуурхай хуучин байдалд нь оруулах;
г/үүрэг гүйцэтгэж буй алба хаагч нараас удирдлагыг үнэн зөв мэдээ, мэдээллээр тасралтгүй хангаж байх;
д/замын хөдөлгөөний чиглэлийг өөрчлөх талаар цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдаас албан үүрэг гүйцэтгэх болон ажлын бус цагаар байхдаа мэдсэн тохиолдолд нэн даруй Замын цагдаагийн албанд мэдэгдэж, шуурхай арга хэмжээ авахуулах, олж мэдсэн мэдээлэл нь бодит байдлаас илтэд зөрүүтэй, хувийн санаа бодлоо тусгахгүй байх.
Цагдаагийн байгууллагаас хэрэглэх захиргааны таслан зогсоох албадлага
Энэ албадлага нь эрх зүйн зөрчил үүссэнтэй холбоотойгоор хийгддэг албадлага бөгөөд түүнийг үргэжлүүлэн үйлдүүлэхгүй болгох, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад учирч болзошгүй аюулыг нэмэгдүүлэхгүй зайлуулах зорилгоор төрийн захиргааны эрх мэдэл бүхий байгууллагаас хуульд заасан үндэслэлээр хэрэглэж байгаа шууд албадах ажиллагааг захиргааны таслан зогсоох албадлага гэж ойлгоно.
Захиргааны таслан зогсоох арга хэмжээ нь нийгэм, иргэний эрх ашгийг төдийгүй эрх зүйн зөрчил гаргасан этгээдийн өөрийнх нь амь нас, эрүүл мэнд, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж байдаг ач холбогдолтой арга хэмжээ юм.
Нөгөө талаар захиргааны таслан зогсоох албадлага хэрэглэснээр учирч болох хор аюулыг зайлуулахын зэрэгцээ зөрчигдсөн эрхийг сэргээн хангах хэрэгсэл болдог.
Захиргааны таслан зогсоох албадлагын хамгийн түгээмэл арга хэмжээг цагдаагийн байгууллагын хэрэглэж байна. Үүнд:
1. Хууль бус үйлдлээ зогсоохыг иргэн, байгууллага, аж ахуйн нэгжээс шаардах
2. Тээврийн хэрэгслийн ашиглалтыг зогсоох
3. Ууж согтуурсаны улмаас биеэ жолоодох чадваргүй болсон хүнийг түр саатуулах
4. Мансуурах, архидах донтой болон сэтгэцийн өвчтэй хүнийг албадан эмчлэх
5. Жагсаал цуглааныг албадан тараах
6. Тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх
7. Галт зэвсэг хэрэглэх гэх мэт

Цагдаагийн байгууллагаас өнөегийн хүчин төгөлдөр хууль тогтоомжийн дагуу хэрэглэж байгаа захиргааны таслан зогсоох дээр дурдсан арга хэмжээг дотор нь нийтлэг ба тусгай албадлага гэж хоёр хуваана.
Галт зэвсэг, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх ажиллагааг цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлэх захиргааны таслан зогсоох тусгай албадлага, бусдыг нь таслан зогсоох нийтлэг албадлага гэж үзнэ.
Захиргааны процессын нотлох баримт олоход чиглэгдсэн албадлага нь эрх зүйн зөрчлийн шинж, зөрчигчийн хувийн байдлыг тогтоох, зөрчлийн талаарх шаардлагатай нотлох баримтыг олох, шинжлэхэд чиглэгдэнэ.
Шаардлагатай тохиолдолд харъяалах тухайн шүүхэд албан ёсоор мэдэгдэж түүнийг 72 цаг хүртэл хугацаагаар албадан саатуулна.
Албадан саатулах эрх бүхий ажилтан уг саатуулагдсан этгээд хаана, ямар газар, ямар албан тушаалтаны мэдэлд байгааг өөрийнх нь өгсөн хаягаар түүний гэр бүлийнхэнд буюу насанд хүрсэн хүн, өмгөөлөгчид нь мэдэгдээд энэ тухай хуульд заасан журмын дагуу зохих тэмдэглэл хийнэ.
Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан энэ хугацаанд албадан саатуулагдсан согтуурууах, мансуурах донтой болон сэтгэцийн өвчтэй этгээдийн талаар эмнэлгийн дүгнэлт гаргуулах, албадан эмчлэх тухай материалыг хууль тогтоомжид зааснаар бүрдүүлж холбогдох байгууллагад шилжүүлнэ.
Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан хуульд зааснаар хараа хяналтгүйгээс амь нас, эрүүл мэнд нь хохирч болзошгүй 16 хүртэлх насны хаяг, эцэг эх, харгалзан дэсжигч нь тодорхойгүй хүүхдийг 7 хоног хүртэл хугацаагаар албадан саатуулж болно.
Энэ хугацаанд хүүхдийн харъяалах зохих ёсны байгууллагад шилжүүлэх бөгөөд хяналттай, хамгаалалттай, тусгайлан тогтоосон дэглэм, шаардлага хангасан зориулалтын албдан саатуулах байранд байлгана.
Үзлэг хийх үндэслэл, журмыг ЗХТХ-ийн 14, 15-р зүйлд зааж өгсөн байдаг бөгөөд үзлэгийг:
• Хүний биед
• Эд зүйлд
• Бичиг баримтанд хийх үзлэг гэж 3 хувааж үзсэн байна.
Цагдаагийн эрх бүхий ажилтан ЗХТХ-ийн 14.1-д зааснаар захиргааны зөрчил илэрсэн буюу зөрчил гарсан байж болох хангалттай үндэслэл, сэжиг байгаа бол зөрчлийн ул мөр, нотлох баримт олох, зөрчлийн талаарх ач холбогдол бүхий бусад байдлыг тодруулах зорилгоор зөрчил гарсан газар, эд зүйл, бичиг баримт болон зөрчил гаргасан этгээдийн биед үзлэг хийж болно.
Эд зүйлд үзлэг хийхдээ боломжтой бүх тохиолдолд эзнийг нь байлцуулах бөгөөд эзэн нь байлцах боломжгүй тохиолдолд хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан эд зүйлд үзлэг хийж болно.
Хууль бус үйлдлээ зогсоохыг иргэн, байгууллага, аж ахуйн нэгжээс шаардах: Хууль, хяналтын байгууллагын эрх бүхий ажилтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа иргэн. байгууллага, аж ахуйн нэгжээс эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн тохиолдолд хууль бус үйлдлээ зогсоохыг шаарддаг. Тухайлбал: цагдаагийн албан хаагч эргүүл харуулын үүрэг гуйцэтгэх явцдаа нийтийн хэв журам зөрчигдөж буй талаар хууль бус үйлдлээ зогсохыг шаардах бөгөөд энэ шаардлагыг үл биелүүлбэл үргэлжүүлэн өөр албадах арга хэмжээ хэрэглэнэ.
"Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай Монгол улсын хууль”-ийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн нэгд “замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль, дүрэм, журам стандартыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгах талаар сануулах, амaap болон бичгээр албан шаардлага тавих”нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчийн бүрэн эрх юм.

Тээврийн хэрэгслийн ашиглалтыг хориглох. Замын хөдөлгөөний урсгал чиглэлийг болон хөдөлгөөнд аюул учруулж болохоор эвдэрч гэмтсэн замын хэсгийг түр хаах нь захиргааны урьдчилан сэргийпэх албадлага байдаг бол тээврийн хэрэгсийн ашиглалтыг тодорхой хугацаагаар хориглох нь таслан зогсоох албадлага болно.
Замын хөдөлгеөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч хуульд заасан стандартын шаардлага хангаагүй, хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй, түүнчлэн техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох64 нь ийм зөрчлийг жолооч мэдсээр атлаа үл тоож үргэлжлүүлсээр явааг таслан зогсох албадпага юм.
Ийм тээврийн хэрэгслийг замын хөдпөгөөнд оролцуулахгүй хориглохын тулд жолоочийн үнэмлэх, техникийн бичиг баримтыг түр хураах, эсхүл техникийн бүрэн бус байдлаа засах хүртэл хугацаагаар тусгай хашаа /талбай/-нд саатуулан байлгах нь уул хууль бус үйлдлийг үргэлжлүүлэхгүй болгох зорилготой хэрэглэж буй захиргааны таслан зогсоох арга хэмжээ юм. Нөгөө талаар энэ нь тухайн захиргааны зөрчилтэй хэргийн ажиллагааг хангах, хянан шалгахтай холбоотой процессын албадлага хосолсон шинжтэй байна.
Үүнээс гадна цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан согтууруулах ундааны зүйл уусан үедээ аво ээврийн хэрэгсэл жолоодож яваа жолоочийг илрүүлж үүнийг цааш үргэлжпүүлэхгүйн тулд уул тээврийн хэрэгслийн ашиглалтыг түр хориглох нь мөн таслан зогсоох албадлага болно.
Эдгээр нь захиргааны зөрчил гарсантай холбоотой эрх бүхий албан тушаалтнаас шууд хэрэглэгддэгээрээ ижил бөгөөд харин дараа нь хийгддэг зөрчлийг шалгаж шийдвэрлэх, захиргааны хариуцлага хүлээлгэх ажиллагаанаас ялгаж ойлговол зохино.
Жагсаал цуглааныг албадан тараах. Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн, төр, олон нийтийн байгууллага жагсаал цуглаан зохион байгуулах эрхтэй боловч жагсаал цуглаан хийх тухайгаа сум. дүүрэг, баг. нийслэлийн Засаг даргад мэдэгдэж зохих зөвшөөрөл авч уг үйл ажиллагааг явуулахтай холбоотой харилцааг “Жагсаал цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хууль" -иар зохицуулж байна.
Жагсаал цуглаан хийх явцад энэ хууль тогтоомжийн заалтыг зөрчвөл түүнийг тараах тухай жагсаал цуглаан зохион байгуулагчид Засаг дарга шаардлага тавьж бичгээр мэдэгдэнэ.
Ийм шаардлага авсан зохион байгуулагч жагсаал цуглааныг сайн дураар тараахаас татгалзсан буюу татгалзаагүй боловч уг үйл ажиллагааг 2 цагийн дотор зогсоохгүй, цааш нь үргэлжлүүлбэл цагдаагийн байгууллага түүнийг хуульд заасан арга хэрэгслээр албадан тараах бөгөөд энэ нь захиргааны албадлагын бас нэг таслан зогсоох арга хэмжээ юм.
Цагдаагийн байгууллгаас хэрэглэж захиргааны таслан зогсоох тусгай албадлага
Галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх нь гэмт хэрэг, захиргааны зөрчилтэй шууд холбоотой, өөр арга хэрэгслээр түүнийг зогсоох боломжгүй үед хийгддэг, хүний эрх, эрх чөлөөг ихээр хөнддөг онцгой арга хэмжээ юм.
Галт зэвсэг тусгай хэрэгсэл хэрэглэх эрх бүхий байгууллагын дотор зонхилох байрыг төв. орон нутгийн цагдаагийн байгууллага эзлэнэ. Учир нь гэмт хэрэг, захиргааны зөрчлийг илрүүлэх, шал- гах, нийгмийн хэв журам хамгаалах. харуул хамгаалалт хийх, нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийг өдөр тутам гүйцэтгэдэг цагдаагийн байгууллагын бүх албан хаагч ийм эрх эдэлнэ.
ЦАТХДМЖТХ-ийн 16 дугаар зүйлд: Хууль сахиулагч албаны үүргээ гүйцэтгэх үедээ биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх харилцааг зохицуулах холбогдох хууль батлагдаж, хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд цагдаагийн байгууллага, алба хаагч Цагдаагийн албаны тухай хуулийн 33.6-д заасан биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхдээ энэ хуулийн 17-21 дүгээр зүйлд заасныг баримтална.
Цагдаагийн байгууллага, алба хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхэд дараах нийтлэг үүргийг хүлээнэ:
1.бололцоотой бүх тохиолдолд галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх тухайгаа урьдчилан сануулах;
2.тухайн нөхцөл байдалд хамгийн бага хохирол учруулахыг эрмэлзэх;
3.хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол эмнэлгийн байгууллагад мэдэгдэж, эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэн шууд захирах даргадаа, шууд захирах дарга нь прокурорт мэдэгдэх.
2.Цагдаагийн байгууллагад ашиглах галт зэвсэг, тусгай хэрэгслийн жагсаалт, тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх зааврыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн батална.
3.Төрийн тусгай албанаас бусад аж ахуйн нэгж, байгууллага, түүнчлэн иргэн цагдаагийн төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр галт зэвсэг, тусгай хэрэгслийг үйлдвэрлэх, дуурайлган хийх, гадаадаас оруулж ирэх, олж авах, борлуулахыг хориглоно.
Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ биеийн хүч хэрэглэж болох бөгөөд хүч хэрэглэхгүйгээр үүргээ гүйцэтгэх боломжтой тохиолдолд биеийн хүч хэрэглэхгүй.
Цагдаагийн байгууллага, алба хаагч тусгай хэрэгслийг дараах үндэслэлээр хэрэглэнэ:
1.хүний амь нас, эрүүл мэндэд учирч болох аюулыг таслан зогсоох
2.гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдэж байгаа этгээдийн үйлдлийг таслан зогсоох, баривчлах;
3.зэвсэглэсэн болон эсэргүүцэл үзүүлж болзошгүй этгээдийг баривчлах;
4.баривчлагдсан этгээдийг цагдаагийн байгууллага, төрийн бусад байгууллагад хүргэх, сэжигтэн, яллагдагчийг хуяглан хүргэх;
5.гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдсон этгээд болон цагдаагийн байгууллагын хяналтад байгаа иргэн амиа хорлохоос урьдчилан сэргийлэх зорилгоор;
6.сэтгэцийн эмгэг, санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас өөрийгөө удирдах чадвараа алдсан, түүнчлэн согтууруулах, мансууруулах, хордуулах бодис хэрэглэсэн, эсхүл бусад этгээд догшин, хэрцгий авирлаж бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаар бол;
7.олон нийтийн арга хэмжээний үед нийтийн хэв журам сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бол;
8.нийтийн эмх замбараагүй байдал, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж байгааг таслан зогсоох, хууль бус жагсаал, цуглааныг албадан тараах эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг биелүүлэх;
9.бусдын албаны болон орон байрыг эзлэн авсан, гудамж, замын хөдөлгөөнийг бүслэн хаасныг чөлөөлөх;
10.гэмт хэрэг, зөрчлийг шалгах ажиллагааны үед оргон зайлах, дахин гэмт хэрэг үйлдэх, амиа хорлохоос урьдчилан сэргийлэх;
11.тээврийн хэрэгслийг зогсоох цагдаагийн алба хаагчийн шаардлагыг үл биелүүлэн зугтаасан бол;
12. ЦАТХ-ийн 19.8-д заасан үндэслэл бий болсон бол.

Цагдаагийн байгууллага, алба хаагч хуульд заасан үүргээ гүйцэтгэхдээ дараах тусгай хэрэгсэл хэрэглэнэ:
1.олон хүнд нөлөөлөх;
2.нэг бүрийн;
3.бусад.
Хоёр ба түүнээс дээш хүнд нэгэн зэрэг хэрэглэх боломжтой хэрэгслийг олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл гэх ба үүнд дараах хэрэгсэл хамаарна:
1.олон хүнд нэгэн зэрэг нөлөөлөх нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч;
2.усан хөөрөг;
3.утаан хөшиг үүсгэгч;
4.олон хүнд нөлөөлөх бусад тусгай хэрэгсэл.
Нэг хүнд нөлөөлөх хэрэгслийг нэг бүрийн тусгай хэрэгсэл гэх ба үүнд дараах хэрэгсэл хамаарна:
1.гар, хөл, хурууны гав;
2.хүлэг, ороох цамц;
3.резинэн бороохой;
4.цахилгаан гүйдлээр цохигч;
5.нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр;
6. резинэн ба хуванцар сумтай буу;
7. Нэг бүрийн бусад тусгай хэрэгсэл.
Full transcript