Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

ОЮУТНЫ МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН СЭДЭЛ, ТҮҮНИЙ СУРАХ ХАНДЛАГАД ҮЗҮҮ

No description
by

ochkhuu enkhbat

on 6 December 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of ОЮУТНЫ МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН СЭДЭЛ, ТҮҮНИЙ СУРАХ ХАНДЛАГАД ҮЗҮҮ

ОЮУТНЫ МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН СЭДЭЛ, ТҮҮНИЙ СУРАХ ХАНДЛАГАД ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨЛЛИЙГ СУДАЛСАН НЬ
Дүгнэлт
СЭДВИЙН ҮНДЭСЛЭЛ:
Тухайн мэргэжлийг сонгох, хувь хүний зүгээс аливаа мэргэжилд хандах хандлага нь мэргэжил сонголтын сэдэл гэдэг үндсэн ойлголттой салшгүй холбоотой байдаг бөгөөд энэхүү ойлголт нь хүн нэг бүрийн нийгмийн хариуцлага, тухайн нөхцөлд нийгмийн харилцаанд орж буй хамт олон, хувь хүний аливаа мэргэжлийг сонгосон байдалд дүн шинжилгээ хийх, зайлшгүй авч үзэх ёстой сэтгэл судлалын ухааны шинэлэг судлагдахуун мөн. Мэргэжил сонголтын хувьд “сэдэл” нь тухайн мэргэжлийн үйл ажиллагааны онцлог, эерэг сөрөг талуудыг сайтар ухамсарлан ойлгосон, сэтгэл зүйн онцгой хүчин зүйл юм. Мэргэжил сонголтын хувьд ухамсартай тунгаан бодсон сэдлийн үндсэн дээр сургуульд элссэн тохиолдолд тухайн оюутан сонсогч цаашдаа амжилттай суралцах уг мэргэжлийг эзэмших тулгуур хүчин зүйл болно. Мөн түүнчлэн тухайн мэргэжлийн нийгэмд үзүүлэх нөлөө, нөлөөлөл нийгмийн харилцааны хэв маяг зэргийг үндсэн агуулгаар нь сайтар ойлгосон байх учиртай.
Мэргэжлийн хувьд цэргийн сургуульд суралцах нь хувь хүнээс ихээхэн хэмжээний эр зориг, тэсвэр хатуужил , бие бялдарын болон сэтгэл зүйн бэлтгэл зэргийг зайлшгүй шаарддаг өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Цэргийн сургуульд суралцана гэдэг бол ирээдүйн мэргэжлийн тухай үнэн зөв мэдээлэлтэй, тохиолдож болох саад бэрхшээлийг даван туулах чадвартай байхыг тухайн оюутан сонсогчоос шаарддаг. Тухайн хүний мэргэжил сонголтын сэдэл нь уг мэргэжлийнхээ хувьд олсон тодорхой амжилт, үр дүнгээр тэжээгдэн урамшин хөгжиж байдаг бол, бүтэлгүйтэл, тодорхой үр дүнд хүрээгүй байдал зэргээс улбаалан тухайн мэргэжилтний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Мэргэжлийн үйл ажиллагааны үр дүн, ур чадвар зэрэг нь тухайн мэргэжлийг сонгох сонголт болсон сэдлийн нөлөө нөлөөлөл, уг хүний ухамсарт үйл ажиллагаанд тодорхой мэргэжил сонгоход нь нөлөөлсөн тулгуур хүчин зүйл болох ухамсарт сэдэлтэй салшгүй холбоотой юм. (үнэт зүйлс) Энэ агуулгаараа сэдлийг судлах, түүнийг тогтвортой байлгах чиглэлээр хийгдэх ажлын арга зүй, хэлбэр зэргийг сэтгэл судлалын шинжлэх ухааны онолын үндэслэлтэй олж тогтоох явдал нь ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд туйлын чухал хүчин зүйл болж байна. . Бид мэргэжил сонголтын сэдлийн асуудлаар тухайн хүн сэтгэл зүйн хувьд өөрийгөө тодорхой ажил мэргэжилд бэлтгэж түүнд суралцах хүсэл эрмэлзлэл төрүүлж буй сэдлийн хүчин зүйлийг олон талаас нь харгалзан үзэх хэрэгтэй. Гэхдээ энэхүү мэргэжил сонголтын сэдлийн янз бүрийн нөлөөлөл, үүссэн тодорхой ахуйн хүрээний болон нийгмийн харилцаанаас нөлөөлөх хүчин зүйлийг тодруулах хэрэгтэй хэрэгтэй.
Орчин үед нийгмийн амьдралын бодит байдал нь тухайн оюутан сонсогчийн мэргэжил сонголтын сэдэлд гэнэтийн болон гадны шахалтаар өөрчлөлт үзүүлэх, маш олон хүчин зүйлүүд байдаг гэдгийг анхаарч, тэдгээрийг сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс тодорхойлон судлах зайлшгүй шаардлага тавигдаж байна.
Хүн өөрийн сэтгэл зүйн онцлог, хэв шинж, хүсэл сонирхолд нийцүүлэн тохирсон мэргэжлээ сонгох нь мэргэжлийн сэтгэл ханамж, амжилтад хүрэх нэг нөхцөл төдийгүй мэргэжил сонголтын сэдлийн бүтцэд дотоод сэдэл давамгайлснаар оюутан суралцагчдын сурах болон амжилтад хүрэх сэдэл, цаашлаад сурах хандлагыг дэмжих нэг хөшүүрэг болно гэж үзээд энэхүү сэдвийг сонгон авч судлахыг зорьсон болно.


Эрдэм шинжилгээний ажлын удирдагч:
Сэтгэл судлалын ухааны доктор (Ph.D),
дэд профессор Д.Эрдэнэчулуун

Гэндэнсүрэнгийн Пүрэвсүрэн
СУДАЛГААНЫ ЗОРИЛГО:
Нэг, гуравдугаар дамжааны оюутны мэргэжил сонголтын сэдлийн бүтцийн өөрчлөлт, түүний сурах, амжилтад хүрэх сэдэл, суралцагчдын мэргэжилдээ хандах хандлагад, үзүүлэх нөлөөлөл, хамаарал холбоог судалж, дүн шинжилгээ хийх.
СУДАЛГААНЫ ЗОРИЛТУУД:
1. Сэдэл, сэдэлжилтийн талаарх орчин үеийн сэтгэл зүйн онолын үзэл баримтлалыг тоймлон судалж, судалгааны онол-арга зүйн үндсийг боловсруулах
2. Нэгдүгээр дамжааны оюутны мэргэжил сонголтын сэдлийн бүтцэд дүн шинжилгээ хийх
3. Нэг, гуравдугаар дамжааны оюутны мэргэжил сонголтын сэдлийн бүтцийн өөрчлөлтийг харьцуулан судалж, дүгнэлт хийх
4. Оюутны мэргэжил сонголтын сэдлийн бүтцийн өөрчлөлт, сурах сэдэл, амжилтад хүрэх сэдэл, суралцагчдын мэргэжилийн хандлагад үзүүлэх нөлөөлөл, тэдгээрийн хамаарал холбоог илрүүлж дүн шинжилгээ хийх

СУДАЛГААНЫ ОБЪЕКТ:
Батлан Хамгаалахын Их Сургуулийн оюутны мэргэжил сонголтын сэдэл
СУДАЛГААНЫ ТААМАГЛАЛ:
Оюутны мэргэжил сонголтын сэдлийн бүтцэд дотоод сэдэл давамгайлж байх нь оюутан суралцагчдын сурах сэдэл, амжилтад хүрэх сэдэл, цаашлаад мэргэжилдээ хандах хандлагыг дэмжих гол хөшүүрэг болно. Хэрвээ оюутны мэргэжил сонголтын сэдлийг сургалтын явцад харгалзан үзэж, тэдний мэргэжлийн сонирхол, хүсэл эрмэлзлийг дэмжих менежментийг үр дүнтэй хийж чадвал, оюутан суралцагчдын сурах сэдэл болон амжилтад хүрэх сэдэл, мэргэжилийн хандлагад эерэг нөлөө үзүүлнэ.
СУДЛАХ ЗҮЙЛ:
Оюутны мэргэжил сонголтын сэдлийн бүтцийн өөрчлөлт, тэдгээрийн сурах, амжилтад хүрэх сэдэл, оюутны мэргэжилийн хандлагад үзүүлэх нөлөөлөл, тэдгээрийн хамаарал холбоо
СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ:
1. Р.В.Овчаровагийн боловсруулсан мэргэжил сонголтыг сэдлийн бүтцийг тодорхойлох сорил
2. В.Г. Леонтьевын боловсруулсан оюутны сурах сэдлийг оношлох сорил
3. Г. Элерсийн боловсруулсан амжилтад хүрэх сэдлийг тодорхойлох сорил
4. Т.Д. Дубовицкаяын боловсруулсан оюутны мэргэжилийн хандлагын түвшинг тодорхойлох сорил
5. Фокус бүлгийн ярилцлагын арга

СУДАЛГААНЫ ОНОЛ АРГА ЗҮЙН ҮНДЭС:
1. Сэтгэл судлалд үйл ажиллагаан дахь сэдлийн тухай (А.Н. Леонтьев, Д. Макклеланд, А. Маслоу, Х. Хекхаузен, Дж. Аткинсон, Ф. Херцберг, В.И. Чирков, К. Левин)
2. Сэдлийн хэрэгцээний онолыг (А. Маслоу, Э. Диси, Р. Райан)
3. Сэдлийн үйл ажиллагааг загварт оруулахыг (Е.П. Ильин, Х. Хекхуазен) сэдлийн тухай өөрийн үйл ажиллагааг тохируулахыг (Д.А. Леонтьев);
4. Сургалтын үйл ажиллагаанд дотоод сэдэл болон өөрийнхөө ухаалаг үйл ажиллагааг хөгжүүлэх, удирдах талаар Д.Б. Эльконина, В.В. Давыдова;

СУДАЛГААНЫ ШИНЭЛЭГ ТАЛ:
Оюутны мэргэжил сонголтын сэдлийн бүтэц, өөрчлөлтийг Батлан Хамгаалахын Их Сургуулийн нэг, гуравдугаар дамжааны оюутны жишээн дээр харьцуулан судалж үнэлгээ дүгнэлт өгсөн.
ХАМГААЛАХ АСУУДАЛ:
Оюутны мэргэжил сонголтын сэдлийн бүтцийг тодорхойлох
Оюутны мэргэжил сонголтын сэдлийн бүтцийн өөрчлөлтөнд задлан шинжилгээ хийх боломж
Оюутны мэргэжил сонголтын сэдлийн бүтцийн тоон үзүүлэлтийн өөрчлөлтөнд нөлөөлж буй зарим хүчин зүйлийг тодруулсан
Оюутны мэргэжил сонголтын сэдлийн бүтцийг, тэдний сурах сэдэл, амжилтад хүрэх сэдэл, оюутны мэргэжлийн хандлага зэрэгтэй холбон судалж тэдний хамааралд анализ хийсэн.

Дээрх хүснэгт болон диаграммаас үзэхэд судалгаанд хамрагдсан оюутны ихэнх хувьд мэргэжлээ сонгоход хувийн ач холбогдол бүхий дотоод сэдэл (63,6%), нийгмийн ач холбогдол бүхий дотоод сэдэл (25,2%) нилээд хүчтэй нөлөөлсөн байна. Энэ нь тухайн залуус мэргэжлээ өөрийн хүсэл сонирхол, авъяас чадвар, хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан, нөгөө талаас нийгэмд өндөр хэрэгцээ шаардлагатай байгаа, мэргэжлийн хувьд ахиц дэвших боломж, удирдах албан тушаалд ажиллах, нийгэмд нэр хүндтэй байдал зэрэг нь нилээд нөлөө үзүүлсэн байна. Оюутны мэргэжил сонголтын сэдлийн төрлийг хоёр жилийн давтамжтайгаар дахин судалж, судалгааны үр дүнг доорх хүснэгт болон зургаар харуулав
Дээрх хүснэгт болон диаграммаас ажиглахад оюутны мэргэжил сонголтын сэдэл ахлах ангид ороод өөрчлөгдсөн болох нь харагдлаа. Тэдний дотоод сэдэл улам батжин гүнзгийрч, харин гадаад эерэг сэдэл өсч, мөн гадаад сөрөг сэдлийн тоон үзүүлэлт буурч байгаа нь бидний анхаарлыг татаж байна. Энэ нь оюутан анги ахих тусам мэргэжлээ танин мэдэх, гадны хүчин зүйлийн нөлөө, цэргийн сургуулийн сургалтын онцлог зэрэгтэй холбоотой байж болохыг оюутны мэргэжил сонголтын сэдэл өөрчлөгдөхөд нөлөөлж буй зарим хүчин зүйлүүдтэй хамааруулж үзэх болно. Оюутны мэргэжил сонголтын сэдлийн өөрчлөлтийг I, III курсээр харьцуулан доорх зургаар харуулав.
Оюутны мэргэжил сонголтын сэдлийн түвшинг дээрх зургаас харахад тэдний сэдлийн төрөл анги ахих тусам эергээр өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл; дотоод сэдэл болон гадаад эерэг сэдэл өссөн, харин нийгмийн дотоод сэдэл, гадаад сөрөг сэдлийн түвшин буурч байгаа нь харагдаж байна.
Бид I, III курсын оюутны сэдлийн төрөл өөрчлөгдсөн нь нарийн ялгаа байна уу? үгүй юу? гэдгийг статистикийн аргаар тодорхойлсон. Ингэхдээ I курс-М1 ба III курс-М2 гэж үзээд М2-М1 гэсэн ялгаа статистикийн хувьд үнэн магадлал байна уу, гэдгийг тодорхойлохын тулд Стьюдентын t хэмжүүрийг ашигласан болно.

Сэдлийн төрлийн өөрчлөлтийг үнэн магадтай байна уу гэдгийг тодорхойлж үзэхэд дотоод сэдэл t=0,96 буюу t=1,99-өөс харьцангуй бага байгаа нь III курсын оюутны дотоод сэдлийн тоон үзүүлэлт мэдэгдэхүйц өөрчлөлт ялгаа гараагүй байна гэсэн статистик үндэстэй дүгнэлтэнд хүрлээ. Харин нийгмийн дотоод сэдэл t=3,35; гадаад эерэг сэдэл t=5,70; гадаад сөрөг сэдэл t=6,89 байгаа нь 1%0-ийн түвшний /Р=0,001/ - тай тохирч байна. Эндээс бид III курсын оюутны нийгмийн дотоод сэдэл, гадаад эерэг сэдэл, гадаад сөрөг сэдэл 1%0 - ийн /P=0,001/ буюу 99,99 нь үнэн магадтайгаар өөрчлөгдсөн нь статистик үндэслэлтэй дүгнэлтэнд хүрч байна.
Оюутны мэргэжил сонголтын дотоод сэдэл батжин гүнзгийрэхэд нөлөөлж буй зарим хүчин зүйлийг тодруулах үүднээс оюутнаас фокус бүлгийн ярилцлагын аргаар судалгаа авсныг дараах зургаар харуулав

Дээрх зургаас харахад оюутан өөрийн хүсэл сонирхол дээр тулгуурлан, авъяас чадвар, өөрийн сэтгэл зүйн онцлогт нийцүүлэн сонгосон болох нь харагдаж байна.
Судалгаанд оюутны дотоод сэдлийг гүнзгийрэхэд нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодруулахад миний авьяас чадварт нийцсэн – 38 хувь, олон хүнтэй харьцдаг – 26 хувиар илэрч байгааг харахад оюутан өөрийн боломж дээр түшиглэн мэргэжлээ сонгох нь курс ахих тусам мэргэжлийн үнэ цэнийг мэдрэх /гадаадад тодорхой хугацаагаар оюутан солилцоогоор явах, үзүүлэх сургалттай практик дадлага хичээл, сургуулилт/, мэргэжлийн онцлогоо таних тухайн мэргэжилдээ эзэн болох /герман, америк, орос, турк, япон, солонгос, хятад зэрэг оронд сурхлцах/, өндөр амжилт, бүтээмж гаргах түүндээ урамших /цэргийн сургуульд шалгалтгүй элсэн суралцах, төлбөрөөс чөлөөлөгдөх, хөнгөлөлт эдлэх/, биеийн болон оюун ухааныг хөгжүүлэх бүрэн боломжтой / биеийн тамир спортоор хичээллэх, дугуйлан секцэд хамрагдах, хэлний мэдлэгээ дээшлүүлэх, мэргэжлийн хичээлийн курс дамжаанд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой/ зэрэг нь ярилцлагын явцад ажиглагдлаа. Дээрх үйл явц, мэргэжлийн шалгаруулалт, оюутны алдаршуулалт зэрэг нь бодитой, ил тод шударгаар явагддаг нь тэдний хүсэл сонирхолыг батлгаажуулах нэг үндэс болж байна.
Оюутны нийгмийн дотоод сэдлийн тоон үзүүлэлтэнд нөлөөлж байгаа зарим хүчин зүйлийг тодруулах үүднээс фокус бүлгийн ярилцлагын аргаар судалгаа явуулсныг доорх зургаар авч үзье.

Дээрх зургаас дүгнэхэд оюутан ярилцлагын үед гадаадад тэтгэлэгтэйгээр суралцах, мэргэжлээ сурталчилах, энхийг дэмжих ажиллагаа буюу олон улсад үүрэг гүйцэтгэх ингэснээр нэр хүнд өсдөг, олон хүмүүст танигддаг – 36 хувь, төгсөөд шууд удирдах албан тушаалд ажиллах боломжтой төдийгүй цалин өндөр хангамж сайн, ажлын байраар хангагддаг – 25 хувьтай байгаа нь тэдний албан тушаал ахих боломж, эх орон ард түмнээ батлан хамгаалах үйлс нь бидний нэр хүндэд ач холбогдолтой, ажлын гүйцэтгэлийн үр дүн шууд тушаалын дагуу шударгаар биелэлээ олдог, нийгэмд эзлэх байр суурь нэр хүндийн өсөлт зэрэг нь ихэд таалагддаг гэжээ. Энэ нь тэдний нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндийг батлан илэрхийлэх гол үндэс суурь болж байгаа юм гэсэн дүгнэлтэд хүрлээ.

Оюутныг мэргэжлээ сонгоход гадаад эерэг сэдэл тодорхой нөлөө үзүүлсэн ч хичээлийн явцад курс ахихын хирээр тэдний гадаад эерэг сэдлийн дундаж тоон үзүүлэлт өссөн байгаа нь статистикийн дүгнэлтээр батлагдсан. Бид энэхүү өөрчлөлт гарахад нөлөөлж байгаа зарим хүчин зүйлийг тодруулах үүднээс тэднийг фокус бүлгийн ярилцлаганд хамруулж судалсан. Энэ үзүүлэлтийн дүнг дараах зургаар авч үзье.
Зургаас харахад дээд боловсролтой мөн сурч байх хугацаанд цэргийн алба хаана – 30, миний төсөөлж байснаас ч илүүтэйгээр мэргэжлийн хичээлийн дадлага сургуулилалт миний сонирхолыг ихэд татсан – 28 хувь байгаа нь тэдний гадаад сөрөг сэдлийн өөрчлөгдөхөд нөлөө үзүүлсэн байна. Тэд аав ээжийн мэргэжлийг удам залгах, эцэг эхийн албан шахалтаар /Хүс-7 харна уу/, тухайн үед өөр сонголт байгаагүй, найз нөхдөө даган дуурайж сонголтоо хийсэн хэдий ч, курс ахих тусам гадаад сөрөг сэдлийн тоон үзүүлэлт буурч байгаа нь оюутан суралцах хугацаанд тухайн мэргэжлийн онцлогийг танин мэдэх /мэргэжлийн хичээл үзэж эхэлснээр, тэнхимийн үйл ажиллагааг сурталчилах өдөрлөг, тухайн сургууль төгсөгчдийн уулзалт ярилцлага/, цэргийн сургалтын онцлог, арга барил, биетээр практик дадлага хийх, ирээдүйн ажил мэргэжилийн ач холбогдолыг ухаарах, хичээл сурлагандаа шамдах, цэргийн даргын хяналтан дор даалгавраа гүйцэтгэж чармайх /энэ сургуулийг та нэгэнт сонгосон л бол хичээх хэрэгтэй, танд шантрах ухрах эрх байхгүй, эс тэгвээс хариуцлага тооцно, шийтгэл хүлээнэ/, бүрэн тоноглогдсон техник, тоног төхөөрөмж ашиглалт, хээрийн дадлага сургууль, тэдний суралцах хугацаанд төрөл бүрийн бодит жишээн дээр ил тод явагдаж байгаа сургуулилалт, ажлын байр, цалин хөлсний хангамж зэрэг нь тэдэнд мэргэжлийн сонирхолыг төрүүлж байна.
Эрдэмтэн Э.Эриксон орчин үед мэргэжил сонголтын сэдэлд нарийн техник технологийн мэдлэг чадвар шаардсан мэргэжлүүд, мэргэжлийн өндөр чадвартай гүйцэтгэх ажилтнуудын эрэлт хэрэгцээ ихсэж, тэдний нийгэмд эзлэх байр суурь, цалин мөнгөний хангамж их байгаа нь залуусын мэргэжил сонголтын сэдлийн төрөлд шууд нөлөөлнө хэмээн үзсэн байдаг. Энэ ойлголт ёсоор тэдний нарийн техникийн өндөр чадвартай мэргэжил болох авто инженер, хүнд машин механизм, радио техникийн команд, цэргийн инженер, цэргийн холбоо, ар тал эдийн засгийн хангалт гэх мэт мэргэжлийн оюутны тоонд харьцангуй /өөрчлөлт/ хөдөлгөөн орсон байна.
Дээрх хүснэгтээс үзэхэд эцэг эхийн мэргэжилд офицер, ахлагч – 39,2 хувь байгаа нь хүүхэд байхаас тэдний мэргэжилд сонирхол татагдах, том болоод аав, ээжтэйгээ адилхан цэргийн дарга болох хүсэлд хөтлөгдөх - дотоод сэдэл; нийгэмд нэр хүндтэй, гадаадад үүрэг гүйцэтгэдэг, эх орон, ард түмнээ батлан хамгаалдаг - нийгмийн дотоод сэдэл; цэргийн дүрэмт хувцас өмсөх, материаллаг хангамж цалин өндөр, ахуйн хангалт сайн, гадаад болон дотооддоо томилолтоор явж газар үзэх – гадаад эерэг сэдэл; эцэг эхийн заавар зөвлөгөө, харилцан тохиролцол, дарамт шахалт, найз нөхөд, хэн нэгэн хүнийг даган дуурайх – гадаад сөрөг сэдэл гэх мэт аль нэг сэдлийн төрөлд хөтлөгдөн мэргэжлээ сонгосон нь ярилцлагын явцад ажиглагдаж байсан. Харин багш – 16,8 хувь эмч – 16 хувь, инженер – 6,8 хувь, сувилагч – 6,8 хувийг тус тус эзэлж байна. Эцэг эхийн мэргэжил хүүхдийн сэтгэхүйд хамгийн анхны төсөөлөл болох бөгөөд тэр нь албан шахалтаар болон хүсэлтээр удамшин үлдэх байдал хэвийн үзэгдэл хэдий ч цаашдаа тэдний мэргэжлийн чиглэлд чухал нөлөө үзүүлнэ.
Дээрх хүснэгтээс гадаадад суралцахаар явсан оюутны мэргэжлээ сонгосон сэдэлд ажиглалт хийхэд дотоод сэдэл давамгайлсан байна. Энэ нь оюутан өөрийн хүсэл сонирхол, чадамж, авъяас чадварт нийцүүлэн мэргэжлээ сонгосон бөгөөд цаашлаад тэдний амжилт гаргах нэг үндэс болж байгаа юм. Бусад их дээд сургуулиас шилжин ирсэн оюутны мэргэжил сонголтын сэдэлд нийгмийн дотоод сэдэл илт давуу байна. Энд оюутан мэргэжлээ тухайн нийгэмд эзэлж буй байр суурь, нэр хүнд, албан тушаал ахих боломж тал дээр анхаарлаа хандуулжээ. Өөр сургуульруу шилжсэн оюутны хувьд гадаад эерэг болон гадаад сөрөг сэдэл нөлөө үзүүлсэн байна. Сургуулиа хаясан оюутны мэргэжил сонголтын сэдлийг ажиглахад дотоод сэдэл болон гадаад сөрөг сэдэл тус тус илэрсэн./Хавсралт-5 үзнэ үү/ Эндээс үзэхэд оюутны мэргэжил сонголтын сэдэл нь бие хүний сэтгэл зүйн онцлогтой хамааралтай болох юм гэж үзээд нээлтэйгээр үлдээлээ.
Мэргэжлээ хэрхэн сонгосон талаар ярилцахад цэргийн сургуульд орсноор материаллаг ахуйн хангалт, хоол, хувцас, байрлах зардал төрөөс, цалин өндөр хангалт сайн буюу төгсөөд ажлын байраар 100% хангагддаг - 35 хувь, улс эх орон, ард түмнээ батлан хамгаалдаг, гадаад улсад тусгай үүрэг гүйцэтгэдэг, эр зориг тэсвэр хатуужил шаарддаг, найз нөхөд үе тэнгийнхэн дотроо нэр хүндтэй буюу нийгэмд нэр хүндтэй амьдрахын тулд - 19 хувь, албан тушаал ахих, удирдах албан тушаалд ажиллах боломжтой, дотоод болон гадаадын курс дамжаанд төрийн зардлаар мэргэжлээ дээшлүүлэх бүрэн боломжтой буюу мэргэжлээрээ өсөх бололцоотой - 16 хувь гэх мэт ихэнх нь сэдлийн дотоод болон гадаад эерэг сэдэл дээр тулгуурласан байгаа нь харагдаж байна. Энэ нь оюутны сурах болон амжилт гаргах цаашлаад мэргэжилдээ хандах хандлагад эерэг нөлөө үзүүлж болох юм.
Дээрх зургаас харахад өөрийн хүсэл сонирхол дээр үндэслэн мэргэжлээ сонгосон оюутны дотоод сэдэл болон нийгмийн дотоод сэдэл улам батжин гүнзгийрч байгаа нь ярилцлагын явцад гарсан 7 асуултаас илэрхий харагдаж байна. Харин гадаад эерэг сэдлийн үзүүлэлт нэмэгдэж өөрчлөгдөхөд нөлөөлж буй зарим хүчин зүйлд төрийн өмчит сургууль, онол-практикийг маш сайн хослуулж заадаг, сургалтын чанар сайн, боловсролын үйлчилгээний чанар өндөр түвшинд зохион байгуулагдсан, оюутанд чиглэсэн үйлчилгээтэй, сургалтын арга барил нь сурах эрмэлзлэлийг төрүүлдэг, гадаад харилцаа сайн хөгжсөн, хамгийн эрэлттэй хөрвөөх чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг, бодит практик дадлага сургууль нилээд явагддаг зэрэг нь маш их ач холбогдол өгсөн гэжээ. Эцэг эх, найз нөхөд, багш ... хэн нэгэн хүний сонголтоор орсон ч орчин нөхцөлд өөрийн биеэр үзэж, бодитоор харж, практик дадлага, цэргийн сургуулийн онцлог болох эх орон, эрдэм мэдлэг, эр зориг, тэсвэр хатуужил нь бид нарт нөлөөлсөн гэжээ
Хүний амжилт гаргах үндэс нь сурах үйл явцтай шууд холбоотой. Сэдэл бол сурах үйлийн суурь үндэс юм. Сурах явцад оюутны амжилттай суралцах үйл нь сурах сонирхол, сэдэл тэмүүллээс хамаардаг. Суралцагчдын сэдэл тэмүүлэл нь тодорхой нөхцөл байдалд зохицон суралцахад хүргэдэг санал бодол эрмэлзлэлийн цогц бүрдэл.
Дээрх зургаас харахад оюутны сурах сэдлийн үзүүлэлт дараах байдлаар илэрч байна. Үүнд: мэргэжлийн сэдэл – 4,44, сурах - танин мэдэх сэдэл – 4,28, өөрийн бүтээлч чадварыг илэрхийлэх сэдэл – 4,08; байгаа нь оюутан курс ахих тусам мэргэжлийн утга учир онцлогийг танин мэдэх, өөрийн мэргэжлээрээ бахархах - мэргэжлийн сэдэл; практик дадлага, сургуулилалт хийх, өөрийн мэдлэг чадвараа дайчлан бататган гүнзгийрүүлэн суралцах, мэргэжлийн сонирхол буюу тэднийг сурах үйл ажиллагаанд өдөөж, шинэ шинэ хэрэгцээ төрүүлж, идэвхижүүлж байдаг дотоод хүчин зүйл болох сурч – танин мэдэх сэдэл; оюутан өөрөө биет бодитоор хөдөлмөрлөж, даган дуурайж, ирэйдүйн ажил мэргэжлийн гол дүрд тоглох, дадлага сургуулилалтанд бүтээлчээр оролцох, идэвхи чармайлт гаргах үүднээс тэд өөрийн бүтээлч чадварыг илэрхийлэх сэдэл зэрэг нь бусад сэдлийн үзүүлэлтээс давамгайлж байгаа нь харагдаж байна. Үүнээс үзэхэд оюутан ахлах курст орсноор мэргэжлийн хичээл үзэх, бодит техник тоног төхөөрөмжин дээр суурилсан практик дадлагыг биетээр хийх, мэргэжлийн тэмцээн уралдаанд орж амжилт үзүүлэх гэх мэтээр мэргэжлийн онцлогийг танин мэдсэн сэдэл цаашид улам гүнзгийрүүлэн сурах тэмүүлэл, өөрийн бүтээлч чадварыг илэрхийлэх хүсэл зэрэг нь түлхүү ажиглагдлаа.
Зургаас харахад мэргэжлийн сэдэлд дотоод сэдэл – 4,2; нийгмийн сэдэл - 4; гадаад эерэг сэдэл – 4,4; сурах танин мэдэх сэдэлд дотоод сэдэл – 5; гадаад эерэг сэдэл – 4; өөрийн бүтээлч чадварыг илэрхийлэх сэдэлд дотоод сэдэл – 5; нийгмийн сэдэл – 3,6; илэрч байна. Сурах сэдлийн төрлүүдэд мэргэжил сонголтын дотоод сэдэл, нийгмийн дотоод сэдэл, гадаад эерэг сэдлийн тоон үзүүлэлт нэмэгдэх хандлага нь оюутан мэргэжилдээ дур сонирхолтой, цаашид гүнзгийрүүлэн суралцах хүсэлтэй, эзэмшиж буй мэргэжлийнхээ нийгэмд эзлэх байр суурийг танин мэдэх, бүтээлчээр хандах хандлага зэрэг нь курс ахих тусам гүнзгийрч байна. Харин зайлсхийх сэдэлд дотоод сэдэл – 2; гадаад сөрөг сэдэл – 4,3-аар илэрч байгаа нь тэдэнд гадаад сөрөг сэдлийн үзүүлэлт ихсэх юм бол зайлсхийх хандлага давамгайлж байна. Өөрөөр хэлбэл: оюутанд дотоод сэдлийн үзүүлэлт ихсэх тусам тэдний мэргэжлийн, сурч танин мэдэх, өөрийн бүтээлч чадварыг илэрхийлэх сэдэл давамгайлж байгаа нь ажиглагдаж байна. Харин ахлах курсын оюутны хувьд тэдний харилцааны сэдэл, нэр хүндийн сэдэл, зайлсхийх сэдэл нь бусад сэдлийн үзүүлэлттэй харьцуулахад доогуур /гэхдээ дундаас дээгүүр түвшинд/ илэрч байгаа нь бидний анхаарлыг татаж, ажиглалт, фокус бүлгийн ярилцлагын аргаар судалж үзлээ. Энэ нь бие хүний сэтгэл зүйн онцлог – эр зориг, тэсвэр хатуужил, сургуулийн дотоод журамт – тушаал шийдвэр, ёс журмыг ягштал биелүүлэх /бусад энгийн сургуулийн оюутантай харьцуулахад эрх зүйн хувьд хязгаарлалттай – би заавал мэдэж байж зөв хариулт хэлэх, хариулахад дарга буюу багшаас зөвшөөрөл авах/, сургалтын онцлог – дарга шийдвэр гаргах бид сонсох, хүн нэг бүртэй тулж ажилладаг, нэгэнт энэ сургуулийг сонгосон л бол та бүх бололцоогоо дайчлан хичээж сурах / чадахгүй ч, мэдэхгүй ч мэдэхийн төлөө, чадахын төлөө өөрийгөө бусдын адил дайчлах хэрэгтэй/ дарга цэргийн захирах - захирагдах харилцаа - өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж байхгүй / би үнэн зөв мэдээллийг өөрөө мэдэж байж бусдад хүргэнэ/ гэх мэт онцлог уялдаа холбоотойгоор тайлбарлагдаж байлаа. Мэргэжил сонголтын сэдлийн төрлин тоон үзүүлэлтийг сурах сэдэлтэй хамааруулж үзэхэд /Spearman/ R=0.531 байгаа нь 2 хувьсагч хамааралтай болохыг харуулж байна. Оюутан сурах үйл ажиллагааны явцад танин мэдэх үйлийг чин сэтгэлээсээ сонирхох сонирхолтой байх нь тэдний сэтгэл зүйн тааламжтай байдал, амьдралд сэтгэл хангалуун байх мэдрэмж, мэргэжлээрээ өсөн нэмэгдэх болом, өөдрөг үзэл, эрч хүч нь өсөн нэмэгдэхэд нөлөөлдөг. Ингэснээр оюутан сурч буй мэргэжлээрээ амжилт гаргах нэг үндэс болно.
Хүснэгтээс үзэхэд III курсын амжилтад хүрэх сэдлийн үзүүлэлт нь ямар нэгэн мэргэжлээс хамааралгүйгээр дунд түвшнээс дээгүүр илэрч байна. Энэ нь тухайн оюутан хоёр дах мэргэжлээ сонгохтой холбоотой. Оюутан амжилт хир их гаргана дараагийн мэргэжлийг эзэмших үзүүлэлтэнд төдийн чинээ ач холбогдол өгдөг байна. III курсын 2-аар улирлаар цэргийн сургуульд тэдний амжилт бүтээл, сахилга шийтгэл, сурлагын чанарыг харгалзан үздэг.
Дээрх зургаас харахад судалгаанд хамрагдсан оюутны амжилтад хүрэх сэдэл маш өндөр буюу – 64,7; амжилтад хүрэх сэдэл нилээд өндөр буюу – 28 хувь байгаа нь тэдний өөрийгөө танин мэдэх, өөрийн чадварт итгэх итгэл, хувийн дотоод сэдэл, түүнд нөлөөлж байгаа зарим хүчин зүйлтэй хамааралтай хэмээн үзэж байна. Тухайн оюутны өмнөө тавьсан зорилгодоо хүрэхээр чармайж, тэмүүлж байгаа үед ямар сэдэл давамгайлж байгаагаар тэдний амжилтын түвшин тодорхойлогдоно гэж үзээд мэргэжил сонголтын сэдлийн төрлийг амжилтын сэдлийн түвшинтэй хамааруулж доорх зургаар харуулав.
Судалгаанд оролцогч оюутны амжилтад хүрэх сэдэл маш өндөр болон өндөр түвшинд байгаа оюутны дотоод сэдлийн үзүүлэлтэнд хамрагдах тоо ихсэж байх – 128, нийгмийн дотоод сэдэл – 65, гадаад эерэг сэдэл – 56 оюутан, харин гадаад сөрөг сэдлийн үзүүлэлт илрээгүй. Оюутанд дотоод, эерэг сэдлийн үзүүлэлт ихсэх тусам тэдний сурах хүсэл сонирхол улам эрчимжиж, эзэмшиж буй мэргэжилдээ эзэн болох, эзэмшсэн мэдлэг, дадал чадвар нь баталгаажиж, амжилтад хүрэх сэдлийн түвшин нэмэгддэг болох нь дээрх судалгааны дүгнэлтээс харагдаж байна. Оюутны мэргэжил сонгосон сэдлийн төрөл болон амжилтад хүрэх сэдлийн хамаарал /Spearman/ R=0.480 байгаа нь хоёр хувьсагч хамааралтай болохыг харуулж байна.
Судалгаанд хамрагдсан оюутны 76,8 буюу 192 оюутан мэргэжлийн чиглэлийн өндөр түвшинд харин 23,2 хувь буюу 58 оюутан мэргэжлийн хандлагын дунд түвшинд байна. Эндээс үзэхэд тухайн мэргэжлийг сонирхох сонирхолын хэм хэмжээ, мэргэжлийг эзэмших хүсэл эрмэлзлэл, тухайн мэргэжлийн онцлогоос авах сэтгэл ханамж зэрэг нь өндөр түвшинд илэрхийлэгдэж байна.
Бидний судалгаанд хамрагдсан оюутны мэргэжлийн хандлагын өндөр түвшинд дотоод сэдэл – 135 оюутан буюу 54 хувь, гадаад сөрөг сэдлийн утга илрээгүй мэргэжлийн хандлагын дунд түвшинд дотоод сэдэл – 46 оюутан буюу 18,4 хувь, гадаад сөрөг сэдлийн утга мөн илрээгүй байна. Мэргэжлийн хандлагын дунд болон өндөр түвшинд мэргэжил сонголтын сэдлийн дотоод болон гадаад эерэг сэдлийн утга илэрсэн бөгөөд харин гадаад сөрөг сэдэл илрээгүй юм. Мэргэжил сонголтын сэдлийн төрлүүд нь оюутны мэргэжлийн хандлагатай R=0.387 буюу хоёр хувьсагч хамааралтай байгаа нь харагдаж байна
Оюутны сурах сэдлийн төрлийн дундаж үзүүлэлтийг тэдний сурлагын голч үнэлгээтэй хамааруулж үзэхэд; мэргэжлийн сэдэл давамгайлж байхад, сурлагын голч - 4; сурах – танин мэдэх сэдлийн дундаж үзүүлэлт - 4,27 байхад сурлагын голч - 4; өөрийн бүтээлч чадварыг илэрхийлэх сэдлийн дундаж үзүүлэлт – 4,02 байхад сурлагын голч – 3,9 үзүүлэлттэй байна. Сурах сэдэл нь оюутанд курс ахих тусам мэргэжлийн сэдэл, сурах-танин мэдэх сэдэл, өөрийн бүтээлч чадварыг илэрхийлэх сэдэл давамгайлж байгаа нь тэдний мэргэжлийн үнэ цэнийг мэдрэх, дур сонирхол, хүсэл тэмүүлэлтэй болох, мэргэжлээ танин мэдэж байгаа нь ажиглагдаж улмаар оюутны сурлагын голч үнэлгээнд эергээр нөлөөлж байгаа нь харагдаж байна.
Хүснэгтээс харахад нийт оюутны амжилтад хүрэх сэдэл маш өндөр – 63,6 хувь үүнээс: 4 голч үнэлгээтэй 87 оюутан буюу 35 хувь, 3-3,9 голч үнэлгээтэй 60 оюутан буюу 24 хувь, амжилтад хүрэх сэдэл нилээд өндөр буюу – 28 хувь үүнээс: 4 голч үнэлгээтэй 20 оюутан буюу 8 хувь, 3-3,9 голч үнэлгээтэй 37 оюутан буюу 15 хувь байгаа нь харагдаж байна. Үүнээс үзэхэд оюутны сурлагын голч үнэлгээ 3,5-аас дээш байхад тэдний амжилтад эерэг нөлөө үзүүлж байна.
Оюутны мэргэжлийн сэтгэл ханамжийг фокус бүлгийн ярилцлагын аргаар үзэхэд 52,6% нь сурч байгаа мэргэжилдээ маш их сэтгэл хангалуун, 28,5% нь мэргэжилдээ сэтгэл хангалуун хэмээн хариулжээ

Оюутны мэргэжлийн сэтгэл ханамжийг тэдний сурлагын голч үнэлгээтэй хамааруулж үзэхэд R=0,925 буюу оюутны мэргэжлийн сэтгэл ханамж нь тэдний сурлагын голч үнэлгээтэй маш өндөр хамааралтай болох нь харагдаж байна.
Дээрх зургаас харахад оюутан мэргэжилдээ маш их сэтгэл хангалуун 132 оюутны голч үнэлгээ – 4; сэтгэл хангалуун 71 оюутны голч үнэлгээ – 3,7- аар тус тус илэрчээ. Энэ нь оюутан мэргэжилдээ сэтгэл хангалуун байх тусам тэдний сурлагын голч үнэлгээ нь дээшилж байгаа нь харагдаж байна.
Бидний судалгаанд Батлан Хамгаалах Их Сургуулийн 10 төрөл мэргэжил тус бүрийн 2010-2011 оны хичээлийн жилд элсэн орсон I курсын 250 оюутан, 2013-2014 оны хичээлийн жилийн дээрх мэргэжлийн III курсын 250 оюутан 2 жилийн дараа давтан судалгаанд хамрагдсан болно. Оюутны мэргэжил сонголтын сэдлийн төрөл, түүний өөрчлөлтийг оюутны сурах сэдэл, амжилтад хүрэх сэдлийн түвшин, мэргэжлийн чиглэлийн түвшин, тэдний сэтгэл ханамж, сурлагын голч үнэлгээтэй уялдуулан судалж хамаарлыг тооцон гаргаж байгаа нь Цэргийн сургуулийн оюутны жишээн дээр хийгдсэн анхны судалгаа болно.
Мэргэжил сонголтын сэдлийн төрлийг дээрх хүчин зүйлүүдтэй холбон тайлбарлаж байгаа нь оюутны мэргэжил сонголтын сэдлийг сургалтын явцад харгалзан үзэж, тэдний мэргэжлийн сонирхолыг дэмжих менежментийг үр дүнтэй хийж чадвал, суралцагчдын
сурах хандлагад
эерэг нөлөө үзүүлнэ хэмээн үзээд оюутны мэргэжил сонголтын сэдлийн бүтэц түүний өөрчлөлтийг харьцуулан судалсан судалгаа болон сэдлийн сурах хандлагад үзүүлж буй нөлөөллийг дараах дүгнэлтээр тус бүрээр танилцуулъя. Үүнд:


1
2
3
1. Оюутан тус сургуульд элсэн орохдоо 63,6 хувиар дотоод сэдлийн түвшин-19, 25,2 хувиар нийгмийн дотоод сэдлийн түвшин-18, харин гадаад сөрөг сэдэл 7,2 хувиар сэдлийн түвшингийн үзүүлэлт 13-аар давамгайлан мэргэжлээ сонгосон байгаа нь харагдаж байна
2. Тэгвэл оюутны мэргэжил сонголтын сэдлийн бүтцийн өөрчлөлтийг курсээр харьцуулан үзэхэд тэдний мэргэжил сонголтын сэдлийн бүтцийн тоон үзүүлэлтэнд дотоод сэдлийн үзүүлэлтээс бусад нь өөрчлөлт орсон байга гэсэн статистик үндэслэл бүхий дүгнэлтэд хүрлээ. Өөрөөр хэлбэл: дотоод сэдэл t=0,96 буюу t=1,99-өөс харьцангуй бага байгаа нь III курсын оюутны дотоод сэдлийн тоон үзүүлэлт мэдэгдэхүйц өөрчлөлт ялгаа гараагүй байна. Харин нийгмийн дотоод сэдэл t=3,35; гадаад эерэг сэдэл t=5,70; гадаад сөрөг сэдэл t=6,89 байгаа нь 1%0-ийн түвшний /Р=0,001/ - тай тохирч байна. Эндээс бид III курсын оюутны нийгмийн дотоод сэдэл, гадаад эерэг сэдэл, гадаад сөрөг сэдэл 1%0 - ийн /P=0,001/ буюу 99,99 нь үнэн магадтайгаар өөрчлөгдсөн нь статистик үндэслэлтэй дүгнэлтэнд хүрч байгаа юм.
3. Оюутны сурах болон амжилтад хүрэх сэдэл, оюутны мэргэжлийн хандлагын түвшингийн үзүүлэлтийг тэдний мэргэжил сонголтын сэдлийн төрөлтэй хамааруулж үзэхэд:
 Судалгаанд хамрагдсан оюутны сурах сэдлийн үзүүлэлтийг эрэмбэлэвэл мэргэжлийн сэдэл, сурах-танин мэдэх сэдэл, өөрийн бүтээлч чадварыг илэрхийлэх сэдэл, нийгмийн сэдэл зэрэг нь бусад сэдлээс давуу илэрч байна. Энэ нь оюутан курс ахих тусам мэргэжлийн онцлогийг таних, сурч танин мэдэх хүсэл эрмэлзлэлтэй болох, өөрийгөө идэвхижүүлэх, бүтээлчээр ажиллах, чармайлт гаргах, биеэ дайчлах, мэргэжлийн сонирхол, хүсэл тэмүүлэлтэй нь шууд холбоотой. Сэдэл бол сурах үйлийн суурь үндэс юм. Мэргэжил сонголтын сэдлийн төрлийг сурах сэдлийн үзүүлэлттэй хамааруулж үзэхэд R=0.531 байгаа нь 2 хувьсагч хамааралтай болохыг харуулж байна.
 Оюутны амжилтад хүрэх сэдлийн түвшинг тодорхойлоход: 64,7 хувиар амжилтад хүрэх сэдэл маш өндөр, 28 хувиар амжилтад хүрэх сэдэл нилээд өндөр илэрч байна. Энэ нь тэдний мэргэжил сонголтын сэдлийн төрөлд өөрийн хүсэл сонирхолд тулгуурласан өөрийгөө хөгжүүлж боловсрохыг эрхэмлэсэн дотоод сэдэлтэй холбоотой төдийгүй гадаад эерэг сэдэл мэргэжил сонголтонд хэт хүчтэй илрэх нь нэг талаар хүнийг амжилтад хүрэхэд нөлөөлөх сэтгэл зүйн үндэс болж байна. Судалгаанд оролцогч оюутны сэдлийн төрлийг тэдний амжилтад хүрэх сэдлийн түвшинтэй хамааруулж үзэхэд R=0.480 байгаа нь хоёр хувьсагч хамааралтай болохыг харуулж байна.
 Оюутны мэргэжлийн хандлагын түвшин 76,8 хувь мэргэжлийн хандлага өндөр; 23,2 хувь нь мэргэжлийн хандлага дунд түвшинд байна. Оюутны сурах хандлага нь ихэнхдээ өөрийн сэтгэлд нийцсэн зүйлийг хүлээн авах буюу тодруулахад чиглэгдсэн төдийгүй тухайн мэргэжлийн талаарх хүсэл сонирхолын хэм хэмжээ, мэргэжил эзэмших хүсэл эрмэлзлэл, сэдэл тэмүүлэл зэрэг нь тухайн мэргэжилтэй нягт холбоотой байж тухайн мэргэжлээс авах сэтгэл ханамжийн байдал илэрхийлэгдэнэ. Мэргэжил сонголтын сэдлийн төрлийг оюутны мэргэжлийн хандлагатай хамааруулж үзэхэд R=0.487 буюу хоёр хувьсагч хамааралтай байна.

Нэрт эрдэмтэн Ганс Селье; “Хүний мэдлэг чадвар, сонирхолд тулгуурласан сэдлүүд нь шинжлэх ухааны төвшинд амжилт олох чухал хэрэгсэл болдог байна” хэмээн үзсэнчлэн бидний судалгааны ажлын “Мэргэжил сонголтын сэдлийн төрөлд дотоод сэдэл давамгайлж байх нь оюутан суралцагчдын сурах, амжилтад хүрэхийн гол хөшүүрэг болох бөгөөд энэ нь тэдний сурах үйл явцад эерэг нөлөө үзүүлнэ” гэсэн таамаглалыг улам тодруулж өгсөн төдийгүй судалгааны ажлын хүрээнд тавигдсан зорилго, зорилт зохих түвшинд биелэгдсэн хэмээн үзэж байна.
Энэхүү сэдлийн өөрчлөлтөнд нөлөөлж буй зарим хүчин зүйлийг фокус бүлгийн ярилцлагын аргаар тодруулан үзэхэд: оюутан мэргэжлийн хичээл үзэж судалснаар, бодит практик дадлага, сургуулилт хийснээр, сургуулийн дотоод журам, дарга - цэргийн харьцаа, нэр хүндтэй төгсөгч нарын яриа, гадаадын ижил мэргэжлийн их дээд сургуулийн оюутан солилционд хамрагдсан нөхдийн ярилцлага, суралцах хугацаанд цэргийн албыг хаах, төгсөөд ажлын байраар хангах, гадаадад суралцах /тэтгэлэгтэй/, томилилтоор ажиллах, цалин хангамж өндөр... зэрэг нь тэдний дотоод сэдлийн үзүүлэлт улам батжин гүнзгийрч, харин гадаад эерэг сэдэл нэмэгдэж, гадаад сөрөг сэдэл буурах улмаар мэргэжилдээ сэтгэл ханамжтай, дур сонирхолтой болох сэтгэл зүйн зарим үзүүлэлт болж байна.
4. Оюутны мэргжил сонголтын сэдлийн бүтцэд дотоод эерэг сэдлүүдийн хүчин зүйлүүд нь элт давамгай байх юм бол оюутан өөрийнхөө сурлага хөдөлмөр, амжилт бүтээл, мэргэжлийн үр дүнгээс авах сэтгэл ханамж нь илүү байдаг. Энэ нь тэдний сурлагын амжилтаар тодорхойлогдоно. Оюутны мэргэжлийн сэтгэл ханамж нь тэдний суралцах үеийн сурлагын голч үнэлгээтэй шууд хамааралтай байна. R=0,925 буюу мэргэжлийн сэтгэл ханамж, сурлагын голч үнэлгээтэй маш хүчтэй хамааралтай болох нь батлагдлаа.
Full transcript