Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Бизнесийн эрх зүй

4-р баг
by

Oyunsanaa Davaadorj

on 11 April 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Бизнесийн эрх зүй

АНХААРАЛ ТАВЬСАНД
БАЯРЛАЛАА IV БАГ БИЗНЕСИЙН ЭРХ ЗҮЙ Д. Оюунсанаа
М.Жанузак
Б. Энх-Амар Семинарын сэдэв : 1. Үүргийн эрх зүй
Үүргийн эрх зүйн тухай ойлголт
Үүргийн гүйцэтгэлийг хангах арга
2. Гэрээний эрх зүй
Гэрээний тухай ойлголт
Гэрээ байгуулах
Гэрээний тусгай төрлүүд,
тэдгээрийн онцлог
3. Гэрээний бус үүрэг
Гэрээний бус үүрэг
Хуулийн дугуу үүсэх үүрэг
Гэм хор учруулснаас үүсэх үүрэг Бизнесийн харилцаанд оролцож буй иргэн, хуулийн этгээдэд гэрээ хэлцэл хийх, бусдад гэм хор учруулах, бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авах зэрэг тохиолдлуудад үүрэг үүснэ.Үүргийн эрх зүйн харилцаанд оролцогч талуудыг үүрэг гүйцэтгэгч /хариуцагч/Үүрэг гүйцэтгүүлэгч /нэхэмжлэгч/ гэж нэрлэнэ Үүргийн эрх зүйн тухай ойлголт Үүргийг тогтсон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлэх Дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ:
үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол;
үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол.
Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.
Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч аливаа болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ийн хариуцлагыг хүлээнэ..
Үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр үүргээ хугацаанаас нь өмнө гүйцэтгэсэн бол хугацаа хэтрүүлсэнтэй адилтгаж үзнэ.
Гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх Үүргийн гүйцэтгэлийг хангах арга Хууль буюу гэрээний дагуу хүлээсэн үүрэгт нь нэмэгдэл үүрэг
хүлээлгэх замаар үндсэн үүргийг нь гүйцэтгүүлэхийн тулд
хэрэглэж байгаа хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгслийг үүргийн
гүйцэтгэлийг хангах арга гэдэг. Үүргийн гүйцэтгэлийг дараах
аргаар хангана.

Анз
Дэнчин;
Баталгаа;
Барьцаа;
Батлан даалт;
Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/;

1.Анз Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг хэлнэ. Үндсэн гэрээний хэлбэрээс үл хамааран анзын тухай гэрээг бичгээр хийнэ. Анз нь торгууль , алданги гэсэн төрөлтэй бөгөөд зөвхөн мөнгөн хэлбэртэй байна. Торгууль нь урьдчилан тогтоосон эсвэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг хэлнэ Алданги хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувиар тооцдог анз юм.
Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл бйадлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. 2.Дэнчинн Гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн мөнгийг дэнчин гэнэ. Гэрээг цуцалсан, дэнчин тавигч тал нь үүргээ гүйцэтгэхдээ үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол үүрэг гүйцэтгэж дууссаны дараа дэнчин авсан тал нь дэнчинг буцааж өгнө. Дэнчин тавьсан этгээд үүргээ гүйцэтгээгүй бол дэнчинг дэнчин авсан этгээдэд үлдээнэ 3.Баталгаа Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно. Энэ гэрээг бичгээр хийнэ. Гэрээнд өөрөөр заагаагүй бол баталгаа гаргагч нэг талын санаачлагаар гэрээг цуцалж болохгүй. Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана. Харин баталгаа гаргагч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй. 4.Банкны баталгаа Банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банкинд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ. БАНКНЫ БАТАЛГАА Банк Үүрэг гүйцэтгэгч Үүрэг гүйцэтгүүлэгч А. Үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь баталгаа гаргагч банкнаас мөнгөн төлбөр төлөхийг бичгээр шаардана.
Б. Банк шаардлагыг хүлээн авсан тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэж, шаардлага болон хавсралт баримт бичгийн хуулбарыг шилжүүлнэ
В. Банк үүргээ гүйцэтгэнэ. Баталгаа гаргагч банкны хүлээх хариуцлага гэрээнд заасан хэмжээгээр хязгаарлагдана.
Г. Банк төлсөн мөнгөө үүрэг гүйцэтгэгчид сөрөг нэхэмжлэл гаргах замаар гэрээнд тохиролцсон журмаар буцаан авна 5.Батлан даалт Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах дээд хэмжээг зааж үүрэг хүлээнэ. Тодхуулбал батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ.
Батлан даагч нь гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээхдээ дараах төлбөрийг төлнө. Үүнд:
Үндсэн өр
Гэрээнд заасан бол анз, учирсан гэм хор
Гэрээг дуусгавар болгохтой холбогдон гарсан зардал
Шүүхийн зардал
Гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгэгчийн үндсэн гэрээний дагуу төлөх ёстой хүү 6. Барьцаа Барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд барьцаалсан эд хөрөнгийн үнээс хохирлоо арилгуулах давуу эрх эдэлдэг. Барьцааны зүйл нь хөдлөх буюу үл хөдлөх эд хөрөнгө , эд хөрөнгийн эрх байна.барьцаалуулагч нь барьцааны зүйлийн өмчлөгч байх ёстой.
Барьцааны гэрээг бичгээр хийнэ. Барьцаалсан эд хөрөнгийг өмчлөх эрх барьцаалуулагчаас өөр этгээдэд шилжихэд барьцааны эрх хүчин төгөлдөр хэвээо үлдэнэ. Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалуулагч барьцааны зүйлийн хадгалж түүний бүрэн бүтэн байдлыг хадгална.
Барьцаалсан бөгөөд даатгалтай эд хөрөнгө устсан бол барьцаалагч даатгалын төлбөрөөс тэргүүн ээлжинд хохирлоо арилгуулах эрхтэй 7. Фидуци
/үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмлөлд шилжүүлэх гэрээ/ Фидуцийн гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Энэ гэрээн бичгээр хийнэ. 2. Гэрээний эрх зүй 1.Гэрээний тухай ойлголт
Гэрээ байгуулахад агуулга нь хууль ёсны байх,
Эрх зүйн чадамжтай байх,
Гэрээний хэлбэрийг зөрчөөгүй байх
Гэрээний агуулга нь түүний гол ба ердийн нөхцлүүдээс бүрдэнэ
2. Гэрээ байгуулах "Сайн гэрээ үнтэй, муу гэрээ бүүр унтэй."

Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх зүйн үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ.

Гэрээ санал бологсон тал, санал хулээж авсан тал хооронд харилтцан тохиролцож гэрээ байгуулах болон


АНХААР:
3.Гэрээний тусгай төрлүүд Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг

Ажил гүйцэтгэхтэй холбогдсон гэрээний үүрэг
Туслалцаа үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон үүрэг
Зээл тооцооны үүрэг
Бусдын гэрээний үүрэг Монгол Улсын Иргэний хуульд гэрээний тусгай төрлүүдийг тэдгээрийн нийтлэг болон ялгаатай шинжүүдийг харгалзан 6 бүлэг болгон ангилан зохицуулсан байдаг. 3.Гэрээний тусгай төрлүүд, тэдгээрийн онцлог 3. Гэрээний бус үүрэг Гэрээний бус үүрэг
Гэм хор учруулснаас үүсэх үүрэг Гэрээ гэж юу вэ? Латин үгээс үүссэн “pacta sunt servanda”
= хэлэлцэн тохиролцсоноороо хүчин төгөлдөр байна



Худалдагч Худалдан авагч Монгол орны "Гэрэгэ” хэмээх пайз нь угтаа давуу байдал, үл маргах журмаар биелүүлэх эрх олгосон болон түүнийг дагалдан биелүүлэх үүрэг болгосон хэм хэмжээний цогц

тухайн цаг үеэс монгол түмэн гэрээ эрхийн харилцааны талууд болж байсан нь харагддаг билээ. 196.2.Бусдад үйлчилгээ үзүүлэх аж ахуй эрхлэгч нь ажил төрлийн байнгын холбоо бүхий этгээдээс тухайн төрлийн үйл ажиллагаа гүйцэтгүүлэх тухай саналыг хүлээн авсан бол ердийн боломжит хугацааны дотор хариу явуулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол түүнийг гэрээ байгуулахаар дуугүй хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Ажил гүйцтгэхч гүйцтэх ажилтай холботой шилжүүлсэн матрериал, үйцэтгэх арга, зааварчлал нь гүйчтгэх ажилд мүүгаар нолоолох бол захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. AРВАН ТАВДУГААР БҮЛЭГ
1.Гэрээний эрх зүй
Нэгдүгээр дэд бүлэг
Нийтлэг үндэслэл

2.Хоёрдугаар дэд бүлэг
Гэрээ байгуулах

3. Гуравдугаар дэд бүлэг
Гэрээний стандарт нөхцөл

4. Дөрөвдүгээр дэд бүлэг
Гуравдагч этгээдэд ашигтай гэрээ
Тавдугаар дэд бүлэг

5. Гэрээнээс татгалзах
193.1.Үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг гэрээний аль нэг тал буюу гуравдагч этгээд тодорхойлсон нь нөгөө талд буюу талуудад эргэлзээ төрүүлэхээр бол шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ.
193.2.Үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг тодорхойлсон нь шударга ёсны зарчимд нийцээгүй, эсхүл үүргийн гүйцэтгэлийг тодорхойлохыг хэт удаашруулж байна гэж аль нэг тал нь үзвэл шүүхээр шийдвэрлүүлэхээр хандах эрхтэй. Гэрээг тайлбарлах

198.1.Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна.

198.2.Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно.

198.3.Гэрээний зарим үг хэллэгийг нутгийн онцлогоос шалтгаалан өөр өөр агуулгаар тайлбарлаж болохоор байвал гэрээ байгуулсан талуудын оршин суугаа газарт хэрэглэж заншсан агуулгаар, талууд нь өөр өөр газар оршин суудаг бол гэрээ байгуулах саналыг хүлээн зөвшөөрсөн талын оршин суугаа газарт хэрэглэж заншсан агуулгаар тайлбарлана. Гэрээнээс татгалзах

204.3.Гэрээний аль нэг буюу хоёр талд хэд хэдэн этгээд оролцож байгаа бол гэрээнээс хамтран татгалзана. Тэдний хэн нэг нь гэрээнээс татгалзах эрхээ алдвал бусад нь мөн адил гэрээнээс татгалзах эрхээ алдана. Нийтлэг үндэслэл Үүргийг гэрээгээр тогтоосон газарт гүйцэтгэнэ.

үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдсон үүргийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө байгаа газарт;
эд хөрөнгө тээвэрлэх үүргийг уул эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу эрх бүхий этгээдэд хүргүүлэхээр анхны тээвэрлэгчид хүлээлгэн өгсөн газар;

Үүрэг гүйцэтгэх хугацаа

Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.


Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй.

Үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй.

Үүрэг гүйцэтгүүлэгч татгалзаагүй бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанаас нь өмнө гүйцэтгэх эрхтэй.

Зээлийн гэрээтэй холбоотой үүргийг зээлдүүлэгч шаардсанаас хойш 1 сарын дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй. Хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч
хүлээж аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч
ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс
хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

Үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлэх Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно.

Гуравдагч этгээд хариуцлага хүлээхээр хуульд заагаагүй бол түүний гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцна.
Үүрэг дуусгавар болох Үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн;
Үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан;
Талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон.
Үүргийн харилцааны талууд болох иргэн нас барах, хуулийн этгээд татан буугдсанаар
Үүргийг үүрэг хүлээгчээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас гүйцэтгэх боломжгүй болсон
Үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.
Хүндэтгэн үзэх үндэслэлээр талууд 
гэрээнээс татгалзах Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно.
Эрх бүхий этгээд гэрээ цуцлах үндэслэл байгааг мэдсэнээс хойш ердийн боломжит хугацааны дотор гэрээнээс татгалзаж болно.
Үүргийн гүйцэтгэлийг хангах арга
497.1.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
497.2.Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.
497.3.Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.

Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл Байгууллага, албан тушаалтан бусдад гэмхор учруулсны хариуцлага 498.1.Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.
498.2.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана
498.3.Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно.
498.4.Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана.
498.5.Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй. Орчин тойрондоо аюултай үйл ажиллагаа болон орчин тойрондоо аюултай бусад зүйлээс учирсан гэм хорыг хариуцах 7-14 хүртэлх насны, насанд хүрээгүй болон эрх зүйн чадамжгүй иргэн гэм хор учруулсны хариуцлага Барилга байгууламж барих,
ашиглах явцад
учирсан гэм
хорыг
хариуцах Үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгохгүй буюу өөрийгөө зөв удирдах чадваргүй байхдааучруулсан гэм хорыг хариуцах Бусдын эрүүл мэндэд учирсан
гэм хорыг
арилгах Гэрээний бус үүрэг Эрх зүйн харилцаанд оролцогчид нь харилцан гэрээ байгуулаагүй ч гэсэн бие биеийнхээ өмнө үүрэг үүсэх тохиолдол гардаг. Үүнийг гэрээний бус үүрэг гэх ба энэ нь хуулийн дагуу үүсэх үүрэг, зөрчлөөс үүсэх үүрэг гэж ангилна.
Хуулийн дагуу үүсэх үүрэг нь 3 янзаар үүсдэг.
1. Дундын өмчөөс үүсэх үүрэг
2. Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх
3. Үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбогдсон харилцаа
Дундын өмчөөс үүсэх үүрэг Дундын өмч гэдэг нь 2 буюу түүнээс дээш этгээд тодорхой нэг буюу түүнээс дээш хэмжээний өмчлөлийн зүйлийг их бага хэмжээгээр дундаа өмчлөхийг хэлнэ.
Дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй. Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байгаа этгээд түүнийг шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.
Бусдын эд хөрөнгө болон эрх ашигт учирч болзошгүй аюулыг урьдчилан зайлуулах үйлдэл хийсэн этгээдэд хохирол учирсан бол энэхүү хохиролыг ашиг сонирхолоо хамгаалуулсан этгээд төлөх ба талууд хоорондоо тохиролцож чадаагүй нөхцөлд шүүх шийдвэрлэнэ.
Мөн түүнтэй холбоотой гарсан зардалыг ашиг сонирхолоо хамгаалуулагч этгээдээс нэхэмжлэх эрхтэй ба үүргийн гүйцэтгэлийн үр дүнгээс олсон бүх зүйлсийг ашиг сонирхолоо хамгаалуулж байгаа этгээдэд хүлээлгэн өгөх үүргийг хүлээнэ.

Full transcript