Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Монгол орны тусгай хамгаалалттай газар нутаг

No description
by

odgerel odkoo

on 11 December 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Монгол орны тусгай хамгаалалттай газар нутаг

Монгол орны тусгай хамгаалалттай газар нутаг
Монголчууд эрт дээр үеэс байгалийн үзэсгэлэнт газар нутаг, ховор амьтдаа дархлан хамгаалж, онголон тахиж ирсэн эртний хосгүй уламжлалтай. Энэ илрэл нь Чингис хааны “Их засаг” хууль, Ойрадын цааз болон 16-р зууны хууль цаазын бичиг, “Халх журам”, Монгол улсын хууль тогтоомжуудад нарийн тусгал олсон юм.
Биологийн бүлгэмдлийг хамгаалахдаа газар орныг тусгай хамгаалалтанд хуульчлан хамааруулах нь хамгийн шийдвэрлэх алхам юм. Газар нутгийг тусгай хамгаалалтад хамруулах олон арга зам байдгаас хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь:
• Засгийн газар хууль ёсны шийдвэрээ гаргах (үндэсний бүс нутгийн, орон нутгийн түвшинд байж болно)
Засгийн газар тодорхой газар нутгийг нөөцлөн хамгаалалттай бүс болгон зарлаад, энэхүү газар нутгийн хувьд байгалийн баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, уугуул иргэд уламжлалт байдлаар болон, аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зэргээр байгалийн нөөц баялгийг ашиглах хэлбэр тус бүрийг хуульчлан зохицуулж өгөх замаар хамгаалалтад авах.
• Нутгийн уугуул иргэд өөрсдийн соёл иргэншлээ залгамжлан авч үлдэх зорилгын үүднээс газар нутгийг хамгаалалтад авдаг.

Үүнд:
Олон улсын байгаль хамгаалах холбоо тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллын системийг ашиглалтын түвшингээс хамааруулан тогтоожээ.(IUCN-1994 он)
Үүнд:
Дархан цаазат ба онгон зэлүүд газар
байгалийн цогцолборт газар
Түүх,соёл,байгалийн дурсгалт газар
Менежментийн оролцоо бүхий амьтан,ургамлын орогнол ба байгалийн нөөц газар
Хамгаалалттай ландшафт
Менежментийн оролцоо бүхий байгалийн нөөцийг хамгаалах газар
Дархан цаазат :

Тухайн нутаг орны байгалийн үйл явц, амьтан, ургамал, бичил биетнийг алга болох унаган орчинд хамгаална. Боиологийн олон янз байдлын онцлогийг төлөөлж чадах зөвхөн судалгаа, шинжилгээ, боловсрол, танин мэдэхүйн, байгаль орчны хяналт шалгалтын хувьд ач холбогдолтой газар нутаг.
Онгон зэлүүд газар:
Хүний нөлөөлөлд бараг буюу огт автаагүй онгон зэлүүдээр байгаа газар нутаг, хүн амын нягтшил багатай газар, эсвэл ойрын үед хөгжлийн төсөл төлөвлөгдөөгүй байгаа орон зайд том хөхтөн амьтад цаашид амьдран өсөж үржих бололцоотой байна.

Байгалийн үзэсгэлэнт төрх байдалтай, уудам газар нутгийг хамарсан нэг ба түүнээс олон тооны экосистемийг хамгаалах зорилго бүхий шинжлэх ухаан, боловсрол, танин мэдэхүй, аялал жуулчлалын ач холбогдол бүхий газар нутаг. Энэ бүсэд байгалийн нөөц баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах явдал үндсэндээ хориотой.
Байгалийн цогцолборт газар:
Түүх, соёл, байгалийн дурсгалт газар:
Байгалийн өвөрмөц тогтоц, геологийн бүтэц түүх соёлын дурсгалын өвийг хамгаалах зорилго бүхий бага хэмжээний газар нутаг.
Менежментийн оролцоо бүхий амьтан, ургамлын орогнол ба байгалийн нөөц газар:
Дархан цаазтай газартай ерөнхийдөө адилавтар боловч байгалийн бүлгэмдлийн онцлог байдлыг хадгалан үлдээх зорилгоор харь зүйлийг зайлуулах, зориудаар түймэр тавих зэрэг хүний оролцоотой зарим менежментийн үйл ажиллагааг зөвшөөрсөн газар нутаг. Байгалийн нөөц баялагийг ашиглах үйл ажиллагааг тусгай хяналтын дор, тодорхой зөвшөөрөгдсөн хэмжээгээр явуулж болно.
Хамгаарарттай ландшафт:
Нутгийн иргэд байгалийн нөөц баялгийг орчинд нь хал балгүй, уламжлалт арга хэлбэрээр ашиглах, үйл явц нь өвөрмөц шинж чанар бүхий соёл, ёс зүй, экологийн онцлог төрхийг бий болгосон газар нутаг. Амжиргаагаа эрхлэх арга нь тухайн орон нутагт аялал, жуулчлал, амралт, зугаалга хөгжүүлэх нэгэн таатай эх үүсвэр болно.
Менежментийн оролцоо бүхий байгалийн нөөцийг хамгаалах газар:
менежменмтийн оролцоо бүхий хамгаалалттай газар ихэвчлэн өргөн уудам нутгийг хамардаг ба байгалийн баялгийг ашиглах орчин үеийн болон уламжлалт арга барилыг зэрэгцүүлэн хослуулан аж ахуйн үйл ажиллагааг зөвшөөрдөг газар нутаг.
ТХГН-ийг дараах байдлаар ангилна.
• Дархан цаазат газар
• Байгалийн цогцолборт газар
• Байгалийн нөөц газар
• Дурсгалт газар

Дархан цаазат газар:
Байгалийн бүс, бүслүүрийн онцлох хэв шинжийг төлөөлж чадах, унган төрхөө хадгалсан байдал шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын хамгаалалтанд авсан газар нутгийг дархан цаазат газар гэнэ. Дархан цаазат газрыг дараах бүсэд хуваана.
Үүнд:
• Онгон бүс
• Хамгаалалтын бүс
• Хязгаарлалтын бүс

Онгон бүсэд байгалийн төлөв байдлыг нь хөндөхгүйгээр зөвхөн ашиглах хэлбэрээр судалгаа шинжилгээний ажил явуулж болох бөгөөд үүнээс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
Онгон бүсэд нь:
Хамгаалалтын бүсэд ургамал амьтны аймгийн өсч үржих нөхцлийг хангах, байгалийн гамшгаас учирсан хор уршгийг арилгахтай холбогдсон биотехнологийн арга хэмжээг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэлбэрээр хэрэгжүүлнэ.
Хамгаалалтын бүсэд нь:
Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр дараах үйл ажиллагаа явуулна.
Үүнд:
• Хамгаалагч нарын хашаа байр
• Янз бүрийн үйлдвэрлэлийн зориулалтаар ( гол горхи, булаг шанд ) ашиглах
• Хөрс ургамлыг нөхөн сэргээх
• Ойд арчилгаа цэвэрлэгээ хийх
• Ан амьтны судалгаатай холбогдсон ажлууд
• Рашаан сувиллын зорилгоор
• Аялал жуулчлалыг тогтоосон чиглэлээр зохион байгуулах
• Зураг авах, дууны болон дүрс бичлэг хийх, зохиол бүтээл туурвих
• Уул овоо тахих, уламжлалт ёс зүйн үйлдэл хийх
• Ахуйн хэрэгцээнд зориулан эмийн болон байгалийн нөөцийг ашиглах

Байгалийн цогцолборт газар. Байгалийн хэв шинж, ургамал, амьтны аймгийн байршил, түүх соёлын дурсгалыг хадгалах шаардлага, аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцөл зэргийг харгалзан дараах бүсэд хуваана.
Байгалийн цогцолборт газар:
Үүнд:

• Онцгой бүс
• Аялал жуулчлалын бүс
• Хязгаарлалтын бүс

Онцгой бүсэд байгалийн унган төрхийг хадгалах шаардлагад нийцүүлэн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ байгальд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр судалгаа шинжилгээний ажил явуулах, ургамал, амьтны өсч үржих нөхцлийг хангах, хөрсийг нөхөн сэргээх, байгалийн гамшгаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авна.
Онцгой бүсэд нь:
Аялал жуулчлалын бүсэд байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагааг явуулж болно ( Зохих зөшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж, загас барих ).
Аялал жуулчлалын
бүсэд нь:
Хязгаарлалтын бүсэд хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулах ( уламжлалт мал аж ахуй эрхлэх , батлагдсан зааврын дагуу барилга байгууламж, зам тээвэр, биеийн тамирын талбайг барих, тохижуулах гэх мэт )
Хязгаарлалтын бүсэд нь:
Байгалийн тодорхой хэв шинж , аль нэгэн нөөц баялгийг хамгаалах, хадгалах , нөхөн сэргээх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор улсын хамгаалалтад авсан газар нутгийг байгалийн нөөц газар гэнэ.
Байгалийн нөөц газарт байгалийн хэв шинж, тодорхой баялгийг төрх байдал, ургамал, амьтны аймгийн байршил өсөлт үржилтэд сөрөг нөлөөгүйгээр уламжлалт аж ахуйг эрхэлж болно. Байгалийн нөөц газарт барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар газар ухах , тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох , ан амьтан агнах , барих , мод, зэгс, шагшуурга бэлтгэх зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Байгалийн нөөц газар
Байгалийн дурсгалт газарт өвөрмөц тогтоц илэрч байгаа газар, хүрхрээ, хясаа, хавцал агуй, хад цохио, цонж, төгөл мод, рашаан булаг, баянбүрд, элсэн манхан, солиор, солирын цар, өрх галт уулын тогоо зэрэг орно.

Байгалийн дурсгалт газарт
Түүх соёлын дургалт газарт:
Эртний хүний оромж, отог сууц, агуй сүг зураг , хадны бичээс, буган ба хүнчулуун хөшөө, булш бунхан, эртний хот суурины үлдэгдэл, балгас, цайз хэрэм, суваг шуудуу, далан, эртний зэр зэвсэг хийж байсан орд, уламжлалт зан үйлтэй холбоотой уул овоо тахилга бүхий болон түүхэн чухал үйл явдал болсон газар зэргийг хамааруулж болно.
Энэ газарт хашаа хаалт, сэрэмжлүүлэг байж болно. 0,1-3,0 км- ийн орчим сүр бараа, үзэмжийг нь дарах барилга байгууламж барих, ашигт малтмал хайх олборлох тэсэлгээ хийхийг хориглоно

Төрийн тахилгат уул. Монгол улсын анхны ерөнхийлөгч П. Очирбат иргэдийн санаачилгаар 1995 онд зарлиг буулган “Богдхан”, “Отгонтэнгэр”, “ Бурхан Халдун” уулыг, ерөнхийлөгч Н.Багабанди “Алтан овоо”,”Алтан Хөхий” ерөнхийлөгч Н. Энхбаяр “Суврага хайрхан”, “ Хан Хөхий”, “Сутай хайрхан” уулсыг тахилгатай болгох зарлигийг тус тус гаргаснаар төрийн найман уулыг төр ивээлдээ аваад байна.
Төрийн тахилгат уул
Дархан цаазат газар
1. Богд хан уул 41,651
2. Отгон тэнгэр 95,510
3. Хасагт хайрхан 27,448
4. Их говь 5,311,730
5. Хөх Сэрх 65,920
6. Нөмрөг 311,205
7. Хан Хэнтий 1,227,074
8. Монгол дагуур 103,016
9. Дорнод Монгол 570,374
10. Увсын ай сав 712,545
11. Бага говь 1,839,176
12. Хорьдол Сарьдиг 188,634


Хорго, Тэрхийн цагаан нуур 77,267
Говь гурван сайхан 2,694,737
Хөвсгөл нуур 838,070
Горхи Тэрэлж 293,168
Хустайн нуруу 50,620
Алтай таван богд 636,161
Хангайн нуруу 888,455
Хар ус нуур 850,272
Ноёнхангай 59,088
Тарвагатайн нуруу 525,440
Сийлхэмийн нуруу 140,080
Хан Хөхий-Хяргас нуур 553,350
Цамбагарав 110,960
Онон-Балж 415,752
Мянган угалзат 60,000
Тужийн нарс 80,000
Мөнххайрхан 300,446
Орхоны хөндий 93,956
Их Богд уул 313,193

Байгалийн цогцолборт газар

1. Батхаан 58,000 1957
2. Нагалхаан 3,076 1957
3. Булган гол 1,840 1965
4. Лхачинвандад 58,500 1965
5. Угтам 46,160 1993
6. Шарга Манхан 390,071 1993
7. Алаг хайрхан 36,400 1996
8. Бурхан буудай 52,110 1996
9. Их нарт 43,740 1996
10. Загийн ус 273,606
11. Эргэлийн зоо 60,910 1996
12. Хөгнөхаан 46,910 1997
13. Тосон хулстай 469,928 1998
14. Хар ямаат 50,594 1999
15. Яхь нуур 251,388 1998
16. Дэвэлийн арал 10,300 2000
17. Тэсийн гол орчмын газар нутаг 102,897
Байгалийн нөөц газар

1. Булган уул 1,840 1965
2. Уран тогоо Тугал жалавч 5,800
3. Хүйсийн найман нуур 11,500
4. Ээж хайрхан нуур 22,475 1992
5. Ганга нуур 32,860
6. Сүйхэнт 4,830
7. Даяан дээрхийн агуй 31,303

Дурсгалт газар
Full transcript