Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Үндсэн ба дайвар бүтээгдэхүүний өртөг тооцох

No description
by

Tsatsaa Kh

on 28 March 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Үндсэн ба дайвар бүтээгдэхүүний өртөг тооцох

Үндсэн ба дайвар бүтээхүүний өртөг тооцох
Үндсэн бүтээгдэхүүн гэдэг нь тухайн үйлдвэрийн газрын үйлдвэрлэхээр зорьж байгаа бүтээгдэхүүн юм. Дайвар бүтээгдэхүүн гэдэг нь үндсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад эсвэл үндсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зарцуулах түүхий эд материалыг бэлтгэх явцад гардаг, зах зээлийн эрэлт бага, цаашид ашиглагдаж ч болох ашиглагдахгүй ч байж болох бүтээгдэхүүн юм.
Үйлдвэрлэлийн шат дамжлагын явцад бүтээгдэхүүнийг үндсэн ба дайвар, эсвэл хэд хэдэн үндсэн бүтээгдэхүүн болгон ангилж болох тодорхой цэг байдаг. Энэ цэгийг бүтээгдэхүүн хуваагдах цэг гэнэ. Хоѐр ба түүнээс дээш үндсэн бүтээгдэхүүнийг хамсарсан бүтээгдэхүүн гэнэ. Хамсарсан бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгдэж дуусах хүртлээ өөрөөр хэлбэл, бие даасан бүтээгдэхүүн болж тусгаарлагдах хүртлээ нэгдсэн нэг өртөгтэй байдаг
Хамсарсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад бөөн дүнгээр гарсан шууд материал, шууд хөдөлмөр, ҮНЗ-ыг
хамсарсан зардал
гэнэ.
Үндсэн ба дайвар бүтээгдэхүүний өртгийг зөв тодорхойлохын тулд хамсарсан зардлыг үндсэн бүтээгдэхүүн тус бүрээр зөв хуваарилах шаардлагатай. Нөгөө талаас хамсарсан зардлаас дайвар бүтээгдэхүүнд хуваарилж, өртөг тооцох эсэх талаар асуудал гарч ирдэг.
Дайвар бүтээгдэхүүний өртгийг тодорхойлоход 2 үндсэн зарчмыг баримтална.
1. Хамсарсан зардлаас дайвар бүтээгдэхүүнд хуваарилахгүй байх. Өөрөөр хэлбэл хамсарсан зардлыг зөвхөн үндсэн бүтээгдэхүүнүүдэд хуваарилах арга, Энэ нь дайвар бүтээгдэхүүний өртгийг тусад нь тооцохгүй гэсэн үг.
2. Хамсарсан зардлын зарим хэсгийг дайвар бүтээгдэхүүнд хуваарилж, түүний өртгийг тусад нь тооцох .
Үндсэн ба дайвар бүтээгдэхүүний өртөг тооцох
Олон төрлийн бүтээгдэхүүнийг нэгэн зэрэг үйлдвэрлэх явцад гарсанзардлыг бүтээгдэхүүн тус бүрээр зөв хуваарилан өртөг тооцох шаардлага гарч ирдэг.
Бүтээгдэхүүнүүдэд зардлыг зөв хуваарилахын тулд тэдгээр бүтээгдэхүүнийг дотор нь үндсэн ба дайвар бүтээгдэхүүн гэж ангилна. Жишээ нь: Модон эдлэлийн үйлдвэрлэлийн үндсэн бүтээгдэхүүн нь тавилга, дайвар бүтээгдэхүүн нь модны үртэс болно.

Нэгдүгээр арга.
Дайвар бүтээгдэхүүнийг цаашид ашиглах эсэх нь тодорхойгүй байгаа үед энэ аргыг ашиглана. Дайвар бүтээгдэхүүний өртгийг тооцсон эсэхээс үл хамааран үйлдвэрлэлийн явцад дайвар бүтээгдэхүүн гарна. Нэгэнт гарсан дайвар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхийн тулд ямар нэгэн байдлаар ашиглахыг зорьдог. Цаашид борлуулах, эргүүлж ашиглах зорилт тавьдаг. Энэ арга 2 үндсэн хувилбартай.
Дайвар бүтээгдэхүүнд зардал хуваарилахгүйгээр, борлуулсан үед борлуулалтаас орох орлогын хэмжээгээр Мөнгөн хөрөнгийн юмуу Авлагын дансны Дт-д дараах данснуудын аль нэгний Кт -ээс бичиж орлого болгоно. Үүнд: ◦ ◦ ◦ ◦
Борлуулалтын орлого
Бусад орлого
Борлуулсан барааны өртөг
ҮНЗ
Дайвар бүтээгдэхүүнд хамсарсан зардлаас хуваарилахгүйгээр түүнийг дахин боловсруулах зардлаар үнэлж орлогод авч болно. Энэ тохиолдолд “ДҮ - дайвар бүтээгдэхүүн” дансны Дт-д гарсан зардлыг Түүхий эд материал, Цалингийн өглөг, ҮНЗ данснуудын Кт–ээс хуримтлуулах бөгөөд уг ДҮ дансны Кт – ээс дайвар бүтээгдэхүүнийг орлогод авч борлуулсан үед Бусад орлого юмуу Борлуулалтын орлого дансны Кт – ээс бичилт хийнэ.
Нэгдүгээр арга.
Хоѐрдугаар арга.
Хамсарсан зардлын зарим хэсгийг дайвар бүтээгдэхүүнд хуваарилж, түүний өртгийг тусад нь тооцох. Дайвар бүтээгдэхүүнийг аж ахуй болон зах зээлийн зориулалтаар ашигладаг бол түүнд хамсарсан зардлаас зардал хуваарилан, уг хуваарилсан зардал ба түүнийг цаашид дахин боловсруулахтай холбогдон гарсан зардлын нийлбэрээр үнэлж дайвар бүтээгдэхүүнийг орлогод авна. Ийнхүү үнэлэхдээ 2 аргыг ашиглана. Орлуулах өртгийн арга, Зах зээлийн үнээр бүртгэх арга
Орлуулах өртгийн арга.
Хэрвээ дайвар бүтээгдэхүүнийг дотооддоо ашигладаг бол энэ аргыг ашиглана. Энэ аргын үед дайвар бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж болох өртөг юм уу эсвэл гаднаас бөөнөөр нь худалдан авч болох үнээр нь үнэлэн холбогдох ДҮ дансны Кт – ээс түүнийг ашиглах цех тасгийн ДҮ дансны Дт – д бичнэ. Энэхүү өөртөө үйлдвэрлэж болох үнэ юмуу бөөнөөр нь худалдан авч болох үнийг орлуулах өртөг гэнэ. Орлуулах өртөг = ЗЗҮ – дахин боловсруулах өртөг- борлуулалтын зардал - борлуулалтын ашиг
Зах зээлийн үнээр үнэлж бүртгэх арга.
Хэрвээ аж ахуйн нэгж байгууллага дайвар бүтээгдэхүүнийг гадагш борлуулдаг бол түүнийг зах зээлийн үнээр нь үнэлж бүртгэнэ. Энэ аргын үед дайвар бүтээгдэхүүнд ноогдуулж хуваарилсан өртгөөр “Дайвар бүтээгдэхүүн” дансны Дт-д холбогдох ДҮ дансны Кт – ээс бичилт хийж орлогод авах бөгөөд дайвар бүтээгдэхүүнийг орлогод авсны дараа түүнийг дахин боловсруулахтай холбогдон гарсан материал, цалин, ҮНЗ-ыг дайвар бүтээгдэхүүний өртөгт нэмж тусгана.
2004
2007
2013
2010
2001
1998
Зах зээлийн буюу борлуулалтын үнийн арга 2 нөхцлийг харгалзан хуваарилна.
Үүнд: 1. Бүтээгдэхүүн хуваагдах цэгээс хойш хамсарсан бүтээгдэхүүнд нэмэлт боловсруулалт хийгддэггүй бол хамсарсан бүтээгдэхүүний зах зээлийн үнийн харьцаагаар хамсарсан зардлыг хуваарилна.
Жишээ нь: Компани А, Б гэсэн 2 төрлийн үндсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Уг 2 бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд бүтээгдэхүүн хуваагдах цэг хүртэл гарсан зардал (хамсарсан) 250000 төгрөг байв. Хамсарсан зардлаас 10000 төгрөгийг дайвар бүтээгдэхүүний өртөгт хуваарилсан. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ: А бүтээгдэхүүн 50 кг, Б бүтээгдэхүүн 30кг. Нэгжийн зах зээлийн үнэ А бүтээгдэхүүнийх 6000 төгрөг, Б бүтээгдэхүүнийх 4000 төгрөг.
19. ҮйлдвэрБүтээг лэсэн дэхүүний бүтээгдэхүү төрөл -ний тоо хэмжээ Нэгжий н ЗЗҮ Нийт ЗЗҮ Зах зээлийн үнийн дүнд эзлэх хувь Хамсарса н зардлын хуваари лалт 50 6000 300000 71.40 171360 30 4000 120000 28.60 68640 420000 100.00 240000
20.   А бүтээгдэхүүний нэгжийн өртөг = 171360/50кг =3427.2 төгрөг Б бүтээгдэхүүний нэгжийн өртөг = 68640 / 30кг = 2288 төгрөг
. Бүтээгдэхүүн хуваагдах цэгээс хойш үндсэн бүтээгдэхүүнүүдэд нэмэлт боловсруулалт хийгддэг бол нэмэлт боловсруулалттай холбогдон гарах зардлыг борлуулалтын үнээс хассан цэвэр борлуулалтын үнийн харьцаагаар хамсарсан зардлыг үндсэн бүтээгдэхүүнүүдэд хуваарилна.
Нэгжийн дундаж өртгийн аргаар хамсарсан зардлыг хуваарилах Энэ аргаар хамсарсан зардлыг үндсэн бүтээгдэхүүнүүдэд хуваарилахдаа эхлээд хамсарсан зардлыг нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээнд хувааж бүтээгдэхүүний нэгжид ногдох зардлын хэмжээг тооцно. Дараа нь бүтээгдэхүүний нэгжид ногдох зардлыг бүтээгдэхүүн тус бүрийн үйлдвэрлэсэн тоо хэмжээгээр үржүүлэх замаар хамсарсан зардлыг хуваарилна.Жин хэмжээний нэгжийн өртгийн арга (Тоо хэмжээний нэгжийн арга ) Үндсэн бүтээгдэхүүнүүд өөр өөр хэмжих нэгжээр илэрхийлэгдэх тохиолдолд хамсарсан зардлыг үндсэн бүтээгдэхүүнүүдэд хуваарилахдаа тоо хэмжээний нэгжийн аргыг хэрэглэнэ. Энэ аргын үед эхлээд үндсэн бүтээгдэхүүнүүдийг тодорхой нэг нэгжээр илэрхийлэгдсэн түүхий эдийн гарцаас нь үндэслэн нэг нэгжид шилжүүлэн тооцож, дараа нь нийт бүтээгдэхүүнд тухайн бүтээгдэхүүний эзлэх хувийн жингийн харьцаагаар зардлыг хуваарилна.
Дайвар бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр үнэлж бүртгэхдээ түүнд цаашид нэмэлт боловсруулалт хийх эсэхийг харгалзан үзэж, дараах 2 аргын аль нэгээр үнэлнэ. Хэрвээ дайвар бүтээгдэхүүнд нэмэлт боловсруулалт хийдэггүй бол төлөвлөсөн борлуулалтын үнээр үнэлж дансны бичилт хийнэ. Дайвар бүтээгдэхүүнд нэмэлт боловсруулалт хийж байж борлуулах бол түүнийг борлуулахаар төсөвлөсөн зах зээлийн үнээс нэмэлт боловсруулалттай холбогдон гарах зардлыг хассан өртгөөр үнэлж дансны бичилт хийнэ.

Дайвар бүтээгдэхүүнд ногдуулж хуваарилсан өртгөөр “Дайвар бүтээгдэхүүн” дансны Дт-д холбогдох ДҮ дансны Кт – ээс бичилт хийж орлогод авах бөгөөд дайвар бүтээгдэхүүнийг орлогод авсны дараа түүнийг дахин боловсруулахтай холбогдон гарсан материал, цалин, ҮНЗ – ыг дайвар бүтээгдэхүүний өртөгт нэмж тусгана.
Хамсарсан зардлыг хамсарсан бүтээгдэхүүнд хуваарилахдаа уг зардлаас дайвар бүтээгдэхүүнд хуваарилсан бол түүнийг хасаад үлдэх хэсгийг хамсарсан бүтээгдэхүүнд хуваарилна. Хамсарсан зардлыг хамсарсан бүтээгдэхүүнд хуваарилах 4 арга байдаг.
1. Зах зээлийн буюу борлуулалтын үнийн арга
2. Нэгжийн дундаж өртгийн арга
3. Жигнэсэн дундаж өртгийн арга
4. Тоо хэмжээний нэгжийн арга /жин хэмжээний нэгжийн өртгийн арга/
С.Одонтунгалаг
Р. Мөнхзолбоо
Г. Энхжаргал
Х. Мөнхцацрал
Г. Бямбасүрэн
Full transcript