Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Концессын гэрээний эрх зүйн зохицуулалтанд тулгамдсан асууда

No description

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Концессын гэрээний эрх зүйн зохицуулалтанд тулгамдсан асууда

Концессын гэрээний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал
Удирдсан багш:
Ц.Амарсанаа/Хууль зүйн ухааны магистр/
Илтгэгч:
Г.Батнасан/Шихихутуг ХЗДС 4а дамжааны оюутан/

Сэдэв сонгосон үндэслэл:
Аливаа Улс орон төсөл арга хэмжээг гүйцэтгэхдээ дараах арга хөрөнгөөр санхүүжүүлдэг:
Тухайн улсын төсвийн хөрөнгөөр
Гадаад улс орны хөнгөлттэй болон буцалтгүй тусламжаар
Засгийн газар Зээллэг/Бонд/ -оор
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар
Концесс, Төр хувийн хэвшлийн түншлэлээр санхүүлжүүлдэг байна.

Монгол Улс
2009 оны 10 сарын 15 өдөр
Улсын Их Хурлаас “Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого” хэмээх 64 тогтоолыг,
2010 оны 01 сарын 28 өдөр
Концессын тухай хуулийг батлан гаргасан байдаг.
Хууль, хуулчилсан акт
Түүх судлаачдын үзэж байгаагаар хамгийн анхны концессийг гэрээ нь 1438 оны үед Францын язгууртан Луйс дэ Бэрнам Райн мөрнийг гатлах завьны үйлчилгээ гаргаж, тээвэрлэж буй бараанаас татвар авах гэрээ нь байжээ.XVII - р зууны үед Түгээмэл хийгдэж байсан концессийн гэрээ :
1. Усны суваг
2. Зам
3. Төмөр зам салбар байв.

1. Концессын гэрээний эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал, өнөөгийн байдал
Концесс нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн нэг хэлбэр бөгөөд төр, концесс эзэмшигчид байгалийн баялаг, газар, дэд бүтцийн объектууд, үйлдвэрийн газар бусад аж ахуйн объектууд, тоног төхөөрөмжийг гэрээний үндсэн дээр харилцан ашигтай нөхцөлөөр ашиглуулахаар шилжүүлэх хэлбэр юм.
Концессийн гэрээний зүйл буюу объект нь гол төлөв нийтийн шинж чанартай объектууд байдаг, тухайлбал, нисэх буудал, төмөр зам, барилга байгууламж, дэд бүтцийн байгууламжууд мөн нийтийн тээврийн тогтолцоо, эрүүл мэнд, боловсрол, соёл, спортын объектууд зэрэг болно.
Концесс гэж:
Тулгамдаж буй асуудал:
Концессын гэрээг хариуцан ажиллаж буй салбарын ажилчдын тодорхойлж буйгаар.
1.
Улс төрийн тогтворгүй байдлаас болж Засгийн газар өөрчлөгдөх бүрд Концессын асуудал эрхлэх байгууллага өөрчлөгдөж байна.
Анх 2010 оноос Концесс, ТХХТ-ийн асуудлыг Төрийн өмчийн хороо эрхлэн хариуцаж байсан ба үүний дараа 2012 онд Эдийн засаг хөгжлийн яам хариуцан ажилласан.
2014 оны сүүлээр Ч.Сайханбилэгийн Засгийн газрын байгуулагдсанаар Концесс, Төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тухай хуулинд тусган өгч Ерөнхий сайдын дэргэдэх Хөрөнгө оруулалтын газар, давхар Аж үйлдвэрийн яамны харьяа хариуцан ажиллаж байна. Үүнээс үзвэл Засгийн газар солигдох бүрт харьяалагдах яам агентлаг нь өөрчлөгдөж байгаа нь нэг тулгамдсан асуудал болон хувирч байна
2. Концессын тухай хуулийн 6.2 “Концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэсэн заалт нь Концессын гэрээ түүнийг хариуцсан төрийн захиргааны нэгж байхгүй ба өнөөгийн байдлаар Хөрөнгө оруулалтын газар, Аж Үйлдвэрийн яам зэрэг хариуцаж буй нь Концессын гэрээг сонирхож буй дотоодын болон гадаадын иргэн, хуулийн этгээдэд аль байгууллага хариуцаж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй харагдаж байгаа юм.
Тулгамдаж буй асуудал:
3.
Яам хоорондын уялдаа холбоо муу байна. Учир нь Концессын гэрээгээр хийх ажлын жагсаалтанд оруулах төслийн саналыг салбарын яамдууд Концесс, Төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудал эрхэлсэн байгууллага руу явуулдаг хэдий ч санал оруулсан төсөл Концессын жагсаалтанд ордоггүй яамны санал болгоогүй төслийг Концессын жагсаалтанд оруулсан байдаг нь яам хоорондын уялдаа холбоо муу байгаагын илрэл юм.

Тулгамдаж буй асуудал:
4.
Концессын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 6 -д зааснаар аймаг, нийслэлийн Засаг дарга нар нь концессын зүйлийн талаарх санал боловсруулахдаа судалгаа хийж, зардал, ашгийн тооцооны хамт эрх бүхий этгээдэд хүргүүлэх тухай заалт зөрчигдсөн байна. Энэ нь судалгаа шинжилгээ хийгддэггүй ба ажлын хэсэг байгуулагдсан ч тухайн салбарын мэргэжилтнүүдээс бүрддэггүй, тухайн концессын гэрээ нь судалгаагүй хийгддэг үүнээс үүдэж төлөвлөсөн үйл ажиллагаа хийгддэггүй байна. Энэ нь концессын гэрээ хэрэгжихэд саад болж буй нь илрэл юм.
Тулгамдаж буй асуудал:
5.
Концессын гэрээгээр хэрэгжих төсөлд тавигдах шаардлагыг бий болгох. Учир нь Концессын гэрээ нь нийгмийн суурь үйлчилгээг хүргэх урт хугацааны төсөл байх ёстой атал амьдрал дээр богино хугацаанд гүйцэтгэж болохгүй төсөлд бага хугацаа тогтоон хэрэгжүүлэх нь ихсэж байна. Иймд Концессын тухай хуулиар хугацааг гэрээний талууд харилцан тохиролцоно гэсэн байгаа хэдий ч яам, орон нутгийн байгууллагын төсөл хөтөлбөрт тавьж буй хугацааны санал хэт богиноос болж гэрээ биелэгдэх боломжгүй болж байна.
Тулгамдаж буй асуудал:
2.
Концессын гэрээний талаархи гадаадын зарим орнуудын туршлага
/эрх зүйн зохицуулалт/
1. ИХ БРИТАНИ УЛС
Хууль эрх зүй орчин:
Их Британийн Төрийн үйлчилгээний тухай хууль 2009 онд шинэчлэгдсэн, Захиргааны байгууллагын шинэчлэлийн тухай хууль 2001, Төрийн зохицуулалтыг шинэчлэх болон харилцан тохиролцох гэрээ хийх тухай хууль 1994, Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль 2000, Төрийн үйлчилгээний гомдол шийдвэрлэх тухай хууль (Public Services Ombudsman /Wales/ Act) 2005, Иргэний түншлэлийн тухай хууль (Civil Partnership Act) 2004 тус тус батлагдан гарсан байдаг.
ИХ БРИТАНЫ ТҮНШЛЭЛ/Partnerships UK-PUK/ байгууллага:

ИХ БРИТАНЫ ТҮНШЛЭЛ/
Partnerships UK-PUK
/ байгууллага нь ашгийн бус статустай бөгөөд анх тус улсын Сангийн яамны бүтцийн нэг хэсэг (Treasury Taskforse) байсан бөгөөд өнөөдөр 51 хувь нь хувийн салбарын пүүс компанууд, үлдсэн 49 хувийн хувьцааг Сангийн Яам (HM Treasury) болон Scottish Executive эзэмшдэг байна. Түүнийг Сангийн Яам болон төрийн салбарын бусад байгууллагууд бодлогын хүрээнд дэмжих үүрэгтэй ажилладаг байна. PUK хөрөнгөө хувь эзэмшигчдээс зээлийн хувьцаа хэлбэрээр босгож, зөвхөн шинээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг дэмжих болон төрөөс баримтлах Төр Хувийн Хэвшлийн Түншлэлийн зорилтын хүрээнд шинэ бизнес хэрэгжүүлэхэд зориулж ашигладаг, илүүдэл ашгийг буцаан хөрөнгө оруулдаг ба хувь эзэмшигч нарт олгодоггүй байна.

2. КАНАД УЛС
Канад
нь арван муж, гурван нутаг дэвсгэрээс тогтсон холбооны улс бөгөөд парламентын засаглалтай ардчилсан, үндсэн хуульт хаант улс юм. Канад нь технологийн хувьд хөгжсөн, аж үйлдвэржсэн орон юм.
Хууль эрх зүйн орчин: Хууль эрх зүйн хувьд Канадын холбооны хууль болон мужийн хуулиудаар зохицуулагддаг.
Голлох хуулиудад:
1. Канадын стратегийн дэд бүтцийн санхүүгийн тухай хууль (2002) -Canada Strategic Infrastructure Fund Act
Хуульд стратегийн дэд бүтцийг тодорхойлж өгсөн. Үүнд:
1.
Авто зам болон төмөр зам
2.
Орон нутгийн тээврийн харилцаа
3.
Аялал жуулчлал болон хотын хөгжил
4.
Бохир ус цэвэршүүлэх
5.
Цэвэр ус салбарыг хуульчилсан байна.
Энэхүү хуулиар хувийн хэвшлийг хэрхэн оролцуулах болон гэрээ байгуулах талаар хуульчилсан байна. Төсөл хөтөлбөрийг шалгаруулах болон гэрээ байгуулах асуудлыг Канадын хатан хааны хувийн зөвлөлийн гишүүн сайд хариуцдаг.

3. АМЕРИКЫН НЭГДСЭН УЛС
АНУ-д
дэд бүтцийг ханган нийлүүлэхэд хувийн салбарын оролцоо бусад орнуудтай харьцуулахад харьцангуй голлох байр суурь эзэлж байна. Холбооны мужийн болон орон нутгийн засаг захиргааны нэгжийн хэмжээнд дараах ажил үүргүүдийг гэрээгээр гүйцэтгүүлдэг байна.
Тухайлбал:
1.
Цэвэр болон бохир ус
2.
Хог хаягдалын үйлчилгээ
3.
Нийтийн аж ахуйн үйлчилгээ
4.
Барилгын засвар үйлчилгээ
5.
Архитектур ба инженерийн үйлчилгээ
6.
Түргэн тусламжийн үйлчилгээ
7.
Барилга, байгууламжийн менежментийн удирдлага ба ашиглалт гэх мэт.
Мөн хувийн хэвшил дангаараа эсхүл улсын салбартай хамтарсан хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн төлбөрт авто замын барилгын ажлууд орно. Хувийн салбарын пүүс комданиуд бас нийгмийн салбар болох сургууль, халамжийн үйлчилгэний хөтөлбөр, хотын дотоод хөгжлийн дахин сайжруулалт болон төрийн барилга байшин барих зэрэг ажил үүргийг Төр хувийн хэвшлийн түншлэлийн зохицуулалтаар хийдэг.

4. БҮГД НАЙРАМДАХ БОЛГАР УЛС
Хууль эрх зүйн орчин:
Төрийн болон орон нутгийн онцгой обьект газруудад Концессын хууль нөхцөл журманд заасны дагуу Хувийн хэвшлийн аж ахуй нэгжтэй Концессын гэрээ байгуулан ажилладаг. Концессын гэрээ байгуулсан хувийн хэвшлийн аж ахуй нэгжид төр тодорхой хөнгөлөлтүүдийг үзүүлдэг. Концессын гэрээ байгуулах шийдвэрийг төрийн өмчийн газрууд, орон нутгийн концессын гэрээ байгуулах шийдвэрийг тухайн орон нутгийн өмчийн газраас гаргадаг байна. Концессийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн хувьд 35 жилийн хугацаагаар олгож болно. Энэ хугацаа нь концессийн нийт хугацаа нь 50 жилээс хэтрэхгүй байна гэдгийг анхаарч сунгаж болно.
Монгол Улсын хэмжээнд төр ба хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх эрх зүйн суурь орчин бүрдсэн байна.
Монгол Улс Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль байхгүй ч салбарын хуулиудад тусгаж, зохицуулаж байна.
Тэдгээрээс дурьдвал:
Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд:
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг олон нийтийн оролцоотойгоор зохион байгуулах эрх зүйн цоо шинэ зохицуулалтыг оруулсан. Түүнчлэн өртөг нь 20 сая хүртэлх төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг иргэд, төрийн бус байгууллагын оролцоотойгоор зохион байгуулахаар хуульчилсан байна. Худалдан авах ажиллагаанд иргэдийн төлөөллийг оролцуулан сонгон шалгаруулалт явуулах бөгөөд тухайн төсөл, арга хэмжээний хэрэгжилт, гүйцэтгэлд иргэдийг өргөнөөр оролцуулах зарчмыг баримтлах болсон.
Тусгайлсан хууль байхгүй ч салбарын хуулиудаар зохицуулаж байна. Иймд Төрийн хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль баталж, Концессын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж тухайлсан ТХХТ болон Концесс хариуцсан тусгайлан зохицуулалтай байгууллага байгуулах шаардлагатай юм.


ДҮГНЭЛТ
Гадаадын зарим орны туршлагаас харахад төрийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор төрийн зарим үүргийг улсын бус секторт шилжүүлэн гүйцэтгүүлэх үйл ажиллагааг олон янзын хэлбэрээр нэвтрүүлсэн нь үр дүнтэй болжээ. Үүнийг улс бүрээр нь нэгтгэн авч үзье:
1. Их Британи Түншлэл (Partnerships UK-PUK) байгууллага нь
51 хувь нь хувийн салбарын пүүс компанууд, үлдсэн 49 хувийн хувьцааг Сангийн Яам (HM Treasury) болон Scottish Executive эзэмшдэг ба хөрөнгөө хувь эзэмшигчдээс зээлийн хувьцаа хэлбэрээр босгож, зөвхөн шинээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг дэмжих болон төрөөс баримтлах Төр Хувийн Хэвшлийн Түншлэлийн зорилтын хүрээнд шинэ бизнес хэрэгжүүлэхэд зориулж ашигладаг, илүүдэл ашгийг буцаан хөрөнгө оруулдаг ба хувь эзэмшигч нарт олгодоггүй байна. Энэхүү байгууллага нь Төр – Хувийн хэвшлийн хамтарсан байгууллага юм.
2. Канад улс
ын хувьд төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх эрх зүйн орчин нь нэлээн боловсронгуй ба Төрийн үйлчилгээний тухай хууль, Төрийн үйлчилгээг өөрчлөх болон үүргийг шилжүүлэх тухай акт, Зам тээвэр, дэд бүтцийн түншлэлийн акт зэрэг гол хуулиуд нь төрийн зарим үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх, гэрээ байгуулахтай холбогдсон бүхий л харилцааг зохицуулж өгсөн. Мөн дэд бүтэц, нийтийн тээвэр, ус болон хог хаягдлын байгууламж, эмнэлэг, сургууль, халамжийн байгууллага, олон нийтийн амралт соёлийн төвийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийн оролцоог өргөн ашиглаж байна.
3. АНУ-д
дэд бүтцийг ханган нийлүүлэхэд хувийн салбарын оролцоо бусад орнуудтай харьцуулахад харьцангуй голлох байр суурь эзэлж байна. Холбооны мужийн болон орон нутгийн засаг захиргааны нэгжийн хэмжээнд цэвэр болон муу ус, хог хаягдлын үйлчилгээ, нийтийн аж ахуйн үйлчилгээ, барилгын засвар үйлчилгээ, хууль эрх зүйн үйлчилгээ, архитектур ба инженерингийн үйлчилгээ, түргэн тусламжийн үйлчилгээ болон барилга байгууламжийн менежментийн удирдлага, ашиглалтыг голчлон гэрээгээр гүйцэтгүүлдэг нийтлэг жишиг эртнээс тогтжээ.

Иймд миний бие дараах саналыг гаргаж байна. Үүнд:
1. ТХХТ, Концессын хуулийн хэрэгжилт үйл ажиллагааг мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах төрийн захиргааны нэгжийг тодорхой болгох:
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ТХХТ,Концесс хариуцсан байгууллагууд өөр яам, агентлагуудад харьяалагдаж ирсэн. Үүнийг зогсоохын тулд төрийн захиргааны нэгжийг бий болгох хэрэгтэй юм. Учир концессийн гэрээ нь 20-30 жилээр хийгдэх урт хугацааны гэрээ байдаг. Тэгэхээр аливаа Засгийн газар, Их хурлын бүрэн эрхийн хугацаанаас урт хугацаатай гэрээнүүд байгуулагдана. Тиймээс гэрээг улс төрийн болон тодорхой эрсдэлүүдээс хамгаалах асуудал гарч байгаа юм. Эдгээр эрсдэлээс ангид байлгах үүднээс бие даасан төрийн захиргааны нэгж байгуулах нь зүйтэй юм.
2. Яам хоорондын уялдаа холбоог сайжруулах:
ТХХТ, Концессын гэрээг байгуулахдаа тухайн салбарын яам, агентлагын санал дүгнэлтыг авч салбарын хоорондын мэргэжилтнүүдээс бүрдүүлсэн ажлын хэсгийг бүрдүүлж, ажлын хэсгийн ажилд хяналтын тогтолцоог бий болгох.
3. Судалгаа, Шинжилгээний тусгай байгууллагыг ТХХТ, Концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны нэгжид байгуулах:
ТХХТ, Концессын гэрээг байгуулахдаа тухайн салбарын дүгнэлтийг сайн авч, техник эдийн засгийн үндэслэл, тухайн гэрээний үр дүн дэд бүтцийн асуудлыг судлан мэдэх судалгаа, шинжилгээний байгууллага байгуулах.
4. ТХХТ, Концессын гэрээгээр мэргэшсэн боловсон хүчинг бэлтгэх:
ТХХТ, Концессын гэрээний ойлголт Монгол Улсад залуу ойлголт юм. Энэхүү гэрээний талаарх мэдлэгтэй боловсон хүчинг бэлтгэх нь цаашдын Концессын гэрээний хөгжилд тустай хэрэг мөн.
"АНХААРАЛ АА ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА"
PUK улсын салбарт гагцхүү доорхи 5 үндсэн салбарт ажлаа явуулахаар тогтжээ. Үүнд:
1. Цогц худалдан авалтын төслүүдийг дэмжих
2. Хөрөнгө оруулалтын болон худалдан авалтын бодлогыг хөгжүүлэх
3. Бие даасан дэд бүтцийн төслүүдийг боловсруулах
4. Төрийн үйлчилгээ ханган нийлүүлэгчийн загварыг боловсруулах
5. Төсөл болон компаниудад хөрөнгө оруулах
Боловсролын салбарт хийгдсэн ажил нь:
Энэ салбарт хийгдсэн ТХХТ-ийн томоохон төслийн нэг болох New Deal for Schools (NDS) нь тус улсын 220 сургуулийн PFI аргачлалын дор хувийн хэвшил нь сургуулийн барилга байгууламж болон тоног төхөөрөмжийг гэрээгээр нийлүүлэн үйл ажиллагааг нь хариуцаж, бизнесийн ашиг орлого бий болгох чадвартайгаар орон нутгийн боловсролын байгууллага болон сургуультай хамтарч ажилладаг байна.
Full transcript