Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Untitled Prezi

No description

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Untitled Prezi

Зам тээврийн ослын статистик шинжилгээ үнэлгээ хийх аргачлалын судалгаа
Дипломын ажил
ЗТО-ЫН СТАТИСТИК ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛ
Шинжилгээний аргууд
Тоон шинжилгээний арга
Зам тээврийн ослын тоон шинжилгээний арга нь осол гарсан зам, нутаг дэвсгэр (уулзвар, гол зам, хот, бүс нутаг, улс, дэлхий дахинд) болон осол гарсан цаг хугацаагаар (цаг, өдөр, сар, жил гэх мэт) нь аюулгүйн түвшинг үнэлнэ.
Мөн зам тээврийн ослын ерөнхий тоо, зам тээврийн ослоос учирсан нийт хохирол гэх мэт үзүүлэлтээс гадна 100 000 хүн амд, 1000 тээврийн хэрэгсэлд, 1000 жолоочид, 1 км замын уртад ногдох зам тээврийн осол, хэргийн тоо зэргийг харьцуулан үнэлж үздэг арга юм.
Тоон шинжилгээний арга нь дараах 3 өөр аргаас бүрдэнэ. Үүнд:
1.Давтамжийн арга
2.Түвшний арга
3.Нягтралын арга
Давтамжийн арга
Тодорхой нэг байршилд /газар нутаг/ хамаарах ослын тоон статистикт үндэслэн давтамжийг тооцоолох арга юм. Энэ аргыг юуны өмнө зам тээврийн ослын өндөр эрсдэл бүхий байршлын жагсаалт гаргахад ашигладаг ба дараа нь өөр бусад аргыг ашиглан шалгадаг.
Түвшнийг тооцох арга
Тухайн байршилд гарсан нийт ослын тоог тухайн хэсэг, байршлаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийн тоотой харьцуулж ослын түвшинг тооцдог.
Эдгээр утгуудыг тооцоолоход ерөнхийд бага бутархай тоо гардаг учраас 1 сая эсвэл 100 сая итгэлцүүр/ коэффициент/-ээр үржүүлж тооцоолол хийдэг. Тооцооллоос харахад судалгаанд хамрагдаж буй байршлаас шалтгаалан 2 өөр төрлийн коэффициент байдаг.
Нягтралын арга
ЗТО-оос учирсан алдагдлыг тодорхойлохын тулд зам тээврийн ослын материаллаг хохиролыг тооцох янз бүрийн аргачлалыг боловсруулсан байдаг. Алдагдлыг дотор нь шууд ба шууд бус гэж хуваадаг.
Шууд алдагдалд дараах материаллаг алдагдал хамаардаг:
•Материаллаг үнэ бүхий зүйлс устах эсвэл гэмтэх (тээврийн хэрэгсэл, ачиж явсан ачаа, замын хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл, замын байгууламж)
•Тээвэрлэлт ба тээврийн хэрэгслийг сэргээн засах
•Замын тээцийн элементэд ба замын байгууламжийн засвар
•Хүмүүст тусламж үзүүлэх ба эмчлэх
•Нэхэмжлэл төлөх ба хохирогч болон түүний гэр бүлд тэтгэмж олгох
•Хөдөлгөөнийг саатуулах (Тээврийн хэрэгслийн алдсан хугацаа, түлшний ил зарцуулалт, зорчигч нарын алдсан хугацаа гэх мэт)
Зам тээврийн ослын уршгаар хүн амын тодорхой хэсэг нь хөдөлмөрийн чадвараа бүрэн эсвэл түр хугацаагаар алдсанаас улс орны үндэсний үйлдвэрлэлд нөлөөлөх алдагдал нь шууд бус алдагдалд хамаардаг.
Чанарын шинжилгээний арга
ЗТО хэрэг түүнийг үүсгэж буй шалтгаант хүчин зүйлүүдийг тогтоох, тэдгээрийн үүсэл ба нөлөөлж буй түвшинг тодорхойлдог. Энэ шинжилгээ нь “Жолооч – Автомашин – Зам – Орчин” системийн дэд систем бүрээр ЗТО гарахад нөлөөлөх хүчин зүйл ба шалтгааныг илрүүлж өгдөг.
Чанарын тоон шинжилгээний арга
Чанарын шинжилгээний коэффициентийн арга
Байрзүйн шинжилгээний арга
Байрзүйн шинжилгээ нь тодорхой орон зайд (уулзвар, замын хэсэг, төв зам, хот, бүс нутаг, улс гэх мэт) ЗТО гарсан цэгийн бөөгнөрлийн байршлыг илрүүлэхэд зориулагдсан. ЗТО-ын өндөр эрсдэлтэй цэг, байршлыг тогтоох хамгийн энгийн арга нь осол гарсан газрын байр зүйн зургийг шалгах явдал юм. Тухайн зургаар осол их гарч байгаа байрлал болон сегментийг харуулна. Энэ аргын тусламжтайгаар ослын аюултай цэгийг тогтоож түүнээс урьдчилан сэргийлэх замыг хөдөлгөөн зохицуулалтын үндсэн дээр шийдвэрлэх бололцоотой болдог.
ЗТО-ын газрын зураг
ЗТО-ын шугаман график
Масштабтай схем
Хотын болон бүс нутгийн тодорхой масштаб бүхий газрын зураг дээр ЗТО гарсан газруудыг нөхцөлт тэмдэглэгээгээр тэмдэглэж гүйцэтгэдэг. Байрзүйн шинжилгээ хийж байгаа зорилгоос хамаарч газрын зураг дээр ЗТО-ын төрөл болон ЗТО-ын хүндрэлийн зэргийг ялгаж тэмдэглэж болно. Үүний үр дүнд газрын зураг дээр ЗТО-ын голомт ил харагдана.
Авто замын тодорхой хэсэгт эсвэл нийт уртад нь хийгдэнэ. ЗТО-ын газрын зурагтай харьцуулахад илүү том масштабтай учир ЗТО-ын ангиллыг тодорхой дүрсээр график дээр тэмдэглэснээр илүү тодорхой болгож өгдөг. График дээрх ЗТО-ын голомтууд нь замын нөхцөлийн дутагдалтай талыг тод харуулдаг.
Уулзвар, талбай, замын хэсэг гэх мэт хэргийн газар дээрх ЗТО-ын жинхэнэ схемийг том масштабтайгаар гүйцэтгэж харуулдаг. Схем дээр тээврийн хэрэгсэл, ЗТО-д холбогдогсод, тэдгээрийн хөдөлгөөний чиглэл, ЗТО-ын хүндрэлийн үр дагаварыг дүрслэн тэмдэглэдэг. Үүнээс гадна схем дээр осол гарсан он сар өдөр, цаг хугацаа, бүртгэлийн дугаар зэргийг тэмдэглэж болно.
Давуу тал
Дутагдалтай тал
Тооцооллыг нарийвчлал муутай, цэг, байршлыг эрсдлийн зэргээр эрэмбэлэхэд хангалттай мэдээлэл болж чаддаггүй. Нүдэн баримжаагаар тогтоодог, мөн ихэнх ослууд нэг нь нөгөөд давхацдаг тул томоохон хэмжээний нутаг дэвсгэрийг хамруулж чаддаггүй талтай.
ДЭМБ-аас гаргасан дүгнэлтээр жил тутам 1.3 сая хүний амь насыг авч одож, 50 сая хүнээ эрэмдэг зэрэмдэг болгоход хүрч байгааг дэлхийн хэмжээнд “Зам тээврийн ослын тахал” гэж нэрлэж байна. Зохих арга хэмжээ авахгүй бол 2020 он гэхэд зам тээврийн ослын улмаас нас барагсдын тоо 2 дахин өсөх аюултай байна. Зам тээврийн осол гэмтэл нь хүн төрөлхтөнд хумхаа, сүрьеэ өвчинтэй зүйрлэхүйц хохирол учруулж, ялангуяа хөгжиж байгаа орнууд илүү нэрвэгдэж байна. Зам тээврийн ослын нас баралтын 90 хувь нь бага дунд орлоготой орнуудад ноогдож байна.
Монгол улсын хувьд 100’000 хүн амд ноогдох зам тээврийн ослын нас баралтаараа 181 орноос 110-рт жагсаж, дэлхийн улсуудын дунджаас өндөр байгаа нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бодлого арга хэмжээг дорвитой хэрэгжүүлэх шаардлага байгааг харуулж байна
СУДАЛГААНЫ ЗОРИЛГО, ЗОРИЛТ
Зорилго:
Зам тээврийн осолд үнэлгээ шинжилгээ хийх арга, аргачлалыг тодорхойлох
Зорилтууд:
Үнэлгээ шинжилгээний арга, аргачлалыг судлах
Зам тээврийн осол хэрэгт дүн шинжилгээ хийдэг арга аргачлалыг зарим улс орны хувьд авч үзэх
СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
ЗЦГ-аас гаргасан статистик судалгааны тоо баримт, манай судлаачдын гаргасан тайлан, мэдээ, мөн өөрийн боловсруулсан санал асуулгын асуумжийн дагуу зам тээврийн ослын статистик, дүн шинжилгээг хийсэн.
Жишээ бодолт хийхдээ ЗЦ-ын ажилтнуудын тусламжтайгаар УБ хотын 6 дүүргийн сүүлийн 3 жилийн байдлаар хамгийн олон осол гарсан байршлуудын мэдээллийг авч осол, гэмтэл, нас баралтын давтамж болон 1 км-т ногдох үзүүлэлтийг тодорхойлов.
ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ
Зам тээврийн осол гэдэг нь тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох явцад хүний амь нас хохирох, эрүүл мэнд сарних, эсвэл тээврийн хэрэгсэл, барилга байгууламж, зам түүний тоног төхөөрөмж эвдрэх зэргээр улс, иргэдийн эд хөрөнгөнд хохирол учирсан үйл явдлыг хэлнэ.
Зам тээврийн осол :
Зам тээврийн гэмт хэрэг
Зам тээврийн зөрчил
Зам тээврийн осолд тооцох шалгуур :
Замын хөдөлгөөнд оролцсон байх
Заавал тээврийн хэрэгсэл оролцсон байх
Тодорхой хэмжээний хохирол учирсан байх
Зам тээврийн ослын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс
Зам тээврийн ослын шалтгаан түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг тогтоох нь ослоос урьдчилан сэргийлэх, бууруулах үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэйгээр зохион байгуулах үндсэн суурь, бааз болж өгдөг.
Судлаачид зам тээврийн осол үүсгэх хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлсийг тогтоосон байдаг. Үүнд:

Хурд хэтрүүлэх, тохируулахгүй байх

Архи, эм, мансууруулах бодис хэрэглэх

Ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох

Залуу эрэгтэй хүн

Хот, орон сууцны бүсийн замын хөдөлгөөнд оролцогч хөгжлийн бэрхшээлтэй байх

Харанхуйд явах

Тоормос, жолоодох байдал, ашиглалт

Замын нөхцөл
Шалтгаан:
Жолоочийн буруугаас
Явган зорчигч
Техникийн гэмтэл
Замын нөхцөл
Улсын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгаан (2007-2011)
Зам тээврийн ослын хэлбэр
Зам тээврийн осол, хэрэг нь янз бүрийн техникийн үзүүлэлт бүхий зам дээр тодорхой нөхцөл байдлын улмаас үүсдэг. Замын цагдаагийн газраас гаргаж байгаа статистик тоо баримтаас үндэслэж авто ослын гарсан нөхцөл байдлыг шинжилсний үндсэн дээр зам тээврийн ослыг дараах хэлбэрээр ангилдаг.
Онхолдох
Мөргөлдөх
Саадын дайрах
Явган зорчигчийг дайрах
Унадаг дугуйтай хүний дайрах
Зорчигч унагах
Ердийн хөсөг дайрах
Мал амьтан дайрах
Бусад
Дээрх графикаас харахад явган зорчигч дайрах, мөргөлдөх хэлбэрээр гардаг осол нь нийт осол хэргийн үлэмжхэн хувийг эзэлж байгаа нь харагдаж байна.
Мөн онхолдох, унадаг дугуйтай хүн дайрагдах, зорчигч унагах хэлбэрээр гардаг осол, хэргийн тоо ч өсч байгаа нь тодорхой байна
Зам тээврийн ослын бүртгэл
Дараах өгөгдлүүдийг багтаасан байна.

ЗТО-ын ерөнхий мэдээлэл
ЗТО-ын схем
Осолд холбогдсон тээврийн хэрэгслийн тоо
ЗТО-ын хэлбэр
Тээврийн хэрэгслийн тухай ерөнхий мэдээлэл
Замын мэдээлэл
Замын бүтэц
Жолоочийн тухай мэдээлэл
Жолоочийн хийж байсан үйлдэл
Жолоочийн замын хөдөлгөөний зөрчлийн ил мэдээлэл
Хөдөлгөөнд оролцогчийн мэдээлэл
ЗТО-ын шалтгаан
Гэрчийн мэдээлэл
ЗТО-ыг шинжлэх зорилт болон зорилгын дагуу дараах байдлаар ангилж үздэг. Үүнд:
Тоон шинжилгээний арга
Чанарын шинжилгээний арга
Байр зүйн шинжилгээний арга
Давуу тал:
- Энгийн, хурдан
- Зөвхөн тухайн жилийн ослын баримт мэдээ хангалттай
Дутагдалтай тал:
- Ослын хүндрэл, аюултай байдлын зэрэглэлийг тооцдоггүй
RТ коэффициент нь тухайн хэсгээр зорчиж байгаа 1 сая тээврийн хэрэгсэл тутамд хичнээн осол гарч байгааг тодорхойлдог.
Давуу тал:
- ЗТО-ын коэффициент замын нягтралтай шууд хамааралтай болохыг харуулсан.
Дутагдалтай тал:
- Ослын хүндрэл, аюултай байдлын зэрэглэлийг орхигдуулдаг
Замын хэсэг бүрт, км бүрт гарч байгаа ослын тоог гаргадаг. Сегмент буюу замын хэсэг замын шинж чанарын хувьд ижил байгаа нийт замын үргэлжлэх уртаар тодорхойлогддог. Замын сегментүүдийг эрэмбэлж, харьцуулалт хийнэ. Урьдчилан тогтоосон нийлбэрээс илүү байх осол их гардаг газрыг ангилж дараа нь бусад аргыг ашиглан дүн шинжилгээ хийнэ.
Давуу тал:
Ашиглахад хялбар, хурдан.
Замын хэсгийн жагсаалтыг эрэмбэлж өгснөөр анхаарвал зохих ослын цэгийг тодорхой болгодог.
Дутагдалтай тал:
Ослын хүндрэл, аюултай байдлын зэрэглэлийг орхигдуулдаг.
Чанарын шинжилгээний арга:
- Чанарын тоон шинжилгээний арга
- Чанарын шинжилгээний коэффициентийн арга
Статистик дүн шинжилгээнд тулгуурлан тухайн цэгт гарсан ослын давтамж, нягтралыг тооцох, улмаар ижил төрлийн замын байршил дахь зам тээврийн ослын давтамж, нягтралтай харьцуулах арга. Энэ аргыг тухайн нутаг дэвсгэрийн хувьд бусад газар оронтой харьцуулбал харьцангуй олон зам тээврийн осол гардаг байршил, цэг дээр ашиглана.
Давуу тал:
- Адил түвшний цэг, байршлын дундаж үзүүлэлтийг харьцуулж эрсдэл бүхий байршлыг амархан тодорхойлдог.
Дутагдалтай тал:
- Магадлалын тогтмол k нь тодорхойгүй байдгаас шалтгааныг тодруулахад тийм ч оновчтой биш
- Ослын зэрэг, хүндрэлийг тооцдоггүй
Статистик туршилтын арга хэрэгслийг ашиглан аюултай зам, цэг, байршлыг тогтооход хэрэглэнэ.
Давуу тал

Осол их гардаг өндөр давтамж бүхий байршлыг тогтоож шалгахад илүү дөхөм болгоно.

Дутагдалтай тал

Ослын зэрэг, хүндрэл, амь эрсдлийг тооцож үздэггүй.
Байрзүйн шинжилгээ нь дараахь аргуудаас бүрдэнэ:
ЗТО-ын газрын зураг
ЗТО-ын шугаман график
ЗТО-ын масштабтай схем (нөхцөл байдлын дэвсгэр зураг)
Газар зүйн мэдээллийн систем буюу GIS
ЗТО-ын цэгийг газрын зураг дээр тэмдэглэх нь:
Шугаман график, Екатеринбург – н.Тагил-Серов (км: 10-353)
Уулзварын аюулгүй байдалд дүн шинжилгээ хийх схем (Соренсон, М.2007 он болон ПИАРК 2003 он)
Газар зүйн мэдээллийн систем буюу GIS
GIS системийг ашиглан осол болон замын мэдээллийг нэгтгэн оруулж, ослын талаар мэдээлэл, байршлыг тохируулан тогтмол сегмент, гулсалтын болон цэгийн анализыг ашиглан дүн шинжилгээ хийх боломжтой. Түүнчлэн ослын давтамж, хувийг тооцоолох, байр зүйн хувьд дундаж болон стандарт хазайлтыг тооцох, сонгосон шалгуурыг баримтлан хэсэг секцийг ангилах гэх мэт олон үйлдлийг гүйцэтгэх боломжтой.
GIS системийг ашиглах
GIS системийг ашиглах
Жишээ бодлого
Бодолтод хэрэглэсэн:
Арга:
Давтамжийн арга
Түвшний арга
Ослын хүндрэлийг тооцох
Сонгон авсан 6 байршилд:
Байршил. А: СХД. Саппорогийн тойрог. ОК59-ОК40 гэж нэрлэгддэг.
Байршил. Б: ОК58-59, Энхтайвны өргөн чөлөөнд, 10-р хорооллын эцсийн уулзвараас зүүн тийш, 25-р эмийн сангийн өмнөх зам
Байршил Б. БГД. Ард Аюушийн өргөн чөлөө, MCHR төвөөс баруун тийш Номин Плаза хүртэл
Байршил. Г: ЧД. Энхтайвны чөлөө Цэцэг төвөөс баруун тийш, Энхтайван найрамдлын байгууллагуудын ордоны зүгт
Байршил. Д: СБД. Бага Тойруугийн зам болон уулзварт
Байршил. Е: БЗД. Дарь- эхийн хоёр урсгалтай уулзвараас 100 айлын уулзвар хүртэл
ЗТО-ын коэффициент нь нягтралын коэффициенттэй шууд хамааралтай болох нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл, нягтралын коэффициент мөн адил их байна
Эндээс ослын хүндрэлийн зэрэг нь /коэффициент/ ослын давтамж болон түвшний коэффициенттэй шууд бус, харин ослоор нас барсан болон гэмтсэн хүний тоотой шууд хамааралтай болох нь харагдаж байна.
Үр дүн (2)
СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭ
Сүүлийн 10 жилд буюу 2002-2011 онд зам тээврийн 14000 гэмт хэргийн улмаас 14556 хүн зам тээврийн осолд өртөж, 3492 хүн амь насаа алдаж, 11064 хүн гэмтэж бэртсэн тоон үзүүлэлт гарч байна.
Зам тээврийн осол улсын хэмжээнд 1997 онд 3259 бүртгэгдсэн байхад 15 жилийн дараа буюу 2011 онд 19440 болж 5,3 дахин өсчээ. Тоон үзүүлэлтээс харахад гэмт хэргийн улмаас нас барсан болон гэмтсэн хүн жилээс жилд өссөн үзүүлэлт харагдаж байгаа ч бүлэглэлтийн аргаар жилийн дунджийг авч үзэхэд сүүлийн 5 жилд буурсан харагдаж байна. Энэ нь 2008-2009 оны гэмт хэргийн тоон үзүүлэлтээс шалтгаалсан байна. Өөрөөр хэлбэл 2008-2009 онуудад нилээдгүй хэрэг хэрэгсэхгүй болсон мөн үзүүлэлт зохих хэмжээгээр буурсантай холбон үзэж болох юм.
Үр дүн
ЗТО-д өртсөн, нас барсан, гэмтсэн хүний тоон үзүүлэлт (2007-2011)
ЗТО-д өртсөн хүний хүйсийн байдал
Зам тээврийн осолд өртсөн хүний насны байдал
ЗТО гарсан сар
2006-2011 онд бүртгэгдсэн ЗТО гарсан сараар нэгтгэн авч үзвэл: 3 сард хамгийн бага осол бүртгэгдсэн байхад 9-10 сард хамгийн их ЗТО бүртгэгджээ.
ЗТО гарсан цаг хугацаа
1997-2011 оны байдлаар ЗТО гарсан цагийг нэгтгэн харахад ажил тарах цаг буюу 17-19 цагийн хооронд хамгийн их ЗТО бүртгэгджээ.
ЗТО хэрэгт холбогдсон тээврийн хэрэгслийн төрөл

ЗТО хэрэгт холбогдсон тээврийн хэрэгслийн төрлөөр авч үзвэл суудлын автомашин 74,0 хувийг эзэлсэн тоо баримт гардаг нь манай улсад бүртгэлтэй автомашины дийлэнх хувийг суудлын автомашин эзэлдэгтэй холбоотой юм.


ЗТО гарсан улирал

Өнөөдөр дэлхий дахинд зам тээврийн ослыг шинжлэх хэд хэдэн төрлийн арга, аргачлалыг хэрэглэдэг байна. Олон улсад хэрэглэгддэг тоон, чанарын болон байр зүйн аргыг ашиглан тодорхой нэг байршилд хамаарах ослын тоон статистикт үндэслэн давтамж, нягтрал, ослын хүндрэл зэргийг тооцоолдог бөгөөд эдгээр аргуудыг ашиглан ЗТО-ын өндөр эрсдэл бүхий цэг, байршлын жагсаалт гаргах боломжтой.
Жишээ бодолтод дээрх аргуудыг ашиглалаа.
Статистик шинжилгээний аргууд, орчин үеийн технологийн дэвшлийг ашигласан газар зүйн мэдээллийн систем буюу GIS, нэгтгэн дүгнэх, бүлэглэлтийн арга зэрэг болно. Манай орны хувьд ихэвчлэн математик, геометр дүрслэлийн арга болон мөн статистик шиинжилгээний (регресс, индекс) зарим аргуудыг ашиглан үнэлгээ шинжилгээ хийсэн байна. (Ж. Дэмбэрэлсүрэн нарын тайлан, 2007,)
Манай улсын хувьд зам тээврийн осол хэргийн талаарх статистик тоо, мэдээлэл харьцангуй элбэг бөгөөд манай судлаачид зам тээврийн осол хэргийг шинжлэхдээ статистик шинжилгээний аргууд (логистик регресс, аюултай байдлын индексийн арга) –ыг ашиглан (Ж. Дэмбэрэлсүрэн нарын судалгааны тайлан, 2011) анализ хийж, зөвлөмж гаргажээ.
Олон улсад хэрэглэгддэг тоон, чанарын болон байр зүйн аргыг ашиглан тодорхой нэг байршилд хамаарах ослын тоон статистикт үндэслэн давтамж, нягтрал, ослын хүндрэл зэргийг тооцоолдог бөгөөд эдгээр аргуудыг ашиглан ЗТО-ын өндөр эрсдэл бүхий цэг, байршлын жагсаалт гаргах боломжтой.
Эндээс ямар дүгнэлтэд хүрэх вэ гэхээр дээрх аргуудыг зам тээврийн осол их гардаг осолтой зам, байршлыг тогтооход хэрэглэх нь нэн үр дүнтэй болох нь харагдаж байна. Мөн бодолтоос харахад ЗТО-ын коэффициент нь нягтралын коэффициенттэй шууд хамааралтай болох нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл, нягтралын коэффициент мөн адил их байна гэсэн дүгнэлт хийж болох юм.

ДҮГНЭЛТ


АНХААРАЛ ТАВЬСАН ЯВДАЛД
БАЯРЛАЛАА

Байр зүйн шинжилгээний аргыг ашиглан ЗТО их гардаг цэг, байршлыг хамгийн энгийн болоод хамгийн хурдан хугацаанд олж тогтооно. Тухайн байршлыг тогтоохын тулд осол их гардаг цэг, байршлыг газрын зурагт тэмдэглэн, ослын аюултай цэгийг тогтооно. Цөөн тооны цэг, байршлыг сонгон тогтооход илүү үр дүнтэй.
Full transcript