Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Эшлэл Номзүй бичих арга

No description
by

Энхжин.Т Смн

on 25 November 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Эшлэл Номзүй бичих арга

Эшлэл
Номзүй
бичих арга
Анхаарал тавьсанд баярлалаа
ЗОРИЛГО
Эшлэл, номзүйг зөв оновчтой хэрэглэж
хэвшүүлэх
ГАРЧИГ
Эшлэл гэж юу вэ
Эшлэл бичих
Номзүй гэж юу вэ
Номзүй бичих
Эшлэл
Өөрийн гаргасан баримтыг нотлох, санааг тодруулах зорилгоор нэр хүндтэй, эргэлзээгүй эх үүсвэрээс эшлэл авдаг.
Эшлэл авахад дараах зарчмуудыг баримтлах нь зүйтэй.
1. Хэн нэгний авсан эшлэлээс биш, яг эх бүтээлээс нь эшлэл авах

2. Тухайн эшлэлийг авч болох хэд хэдэн бүтээл байгаа бол хамгийн нэр хүндтэй, баттай гэж үзсэн эх сурвалжаас эшлэл авах

Үг, үсгийн
өөрчлөлтгүй байх

1. Эшлэлийн үг, үсэг, цэг, тэмдэг эх зохиолд ямар байсан, яг тэр хэвээр нь авна.
2. Зохиол бүтээлээс илт алдаатай хэсгийг эшлэхдээ түүний ард хаалтанд анхаарлын тэмдэг тавих ба алдааг нь тайлбар өгч засаж болно

Эшлэл дэх
тайлбар ба товчлол

1. Эх зохиолын ишлэл авч буй хэсэгт зохиогчийн товчилсон үгнүүдийг тэдгээрийн ард нь дугуй хаалтанд дэлгэрүүлэн бичиж болно.
2. Эшлэл авч буй хэсэгт зохиогчийн илэрхийлсэн утгыг өөрчлөхгүйгээр зарим үг, өгүүлбэрийг орхиж, олон цэгээр тэмдэглэн бичиж болно.
Орхиж байгаа үг, өгүүлбэр нь авах эшлэлийн эхэнд байгаа бол тэнд нь, төгсгөл рүү нь байгаа бол эцэст нь, дунд хэрд нь байгаа бол тэр газар нь тус бүр 3 цэг бичдэг.

Эшлэлийг тодруулах

Судалгааны ажилд оруулсан эшлэлийг бусад бичлэгээс ялгахын тулд хаалт болон хашилтад бичдэг.
Эшлэлийн ард тухайн Эшлэлийг авсан эх зохиол, зохиогч, хэвлэсэн он, хуудасны дугаар зэрэг мэдээлэл бүхий тайлбарыг хагас дугуй болон налуу хаалтанд бичнэ. Зарим тохиолдолд эшлэлийг хаалтанд бичихгүйгээр тодруулах (Bold; Italic), өөр шрифтээр бичих, үсгийн хэмжээг багасгах зэргээр ялгаж өгдөг.

Эшлэлийн заалтын
3 янзаар хийдэг.
1. Эх дотор

2. Тухайн хуудасны доод хэсэгт /хөлд/

3. Ном зүйн жагсаалтыг үндэслэж эшлэл тэмдэглэх

Эх дотор
ном зүйн заалт хийх

Эшлэл дотор тухайн бүтээлийн болон зохиогчийн нэр гэх мэт мэдээлэл орсон бол уг эшлэлийн ард хагас дугуй хаалтанд хэвлэсэн он, хуудасны дугаар зэргийг бичнэ. Тухайн хуудсанд нэг бүтээлээс эшлэл дахиж авсан бол хаалтанд зөвхөн хуудасны дугаарыг бичнэ.
Жишээ:
МУБИС-ийн МСС-аас эрхлэн гаргасан Монгол судлалын чуулган хэмээх бүтээлийн YII ботид “Монголчууд зуны эхэн сард могойн хальс гууждаг тул зуны тэргүүн сарыг могой сар гэдэг” (УБ. 2007. Х 132) гэжээ. Энэ сард төрсөн хүн зан ааш нь номхон, шударгуу, ёс журмыг баримталдаг, дуу цөөнтэй, алс холын хүслэнтэй (х 132) гэсэн байна гэх мэт.
Эхийг унших явцад эшлэл авсан зохиолыг мэдэх шаардлагатай боловч тэр нь эх дотор харагдахгүй, тэнд оруулах боломжгүй /оновчгүй/ байгаа бол эшлэлийн заалтыг тухайн хуудасны доод хөлд оруулна
Хуудасны доод хэсэгт
эшлэлийн заалт хийх
Эшлэл авсан тухай тэмдэглэгээг хуудасны хөлд оруулахдаа Insert зэсийг ашиглана.
Ном зүйн жагсаалтыг
үндэслэж эшлэл тэмдэглэх

Их хэмжээний эшлэл авсан тохиолдолд эшлэл авсан зохиолуудыг ажлын буюу бүлгүүдийн төгсгөлд жагсаан бичээд эхэд орсон эшлэлийн ард дөрвөлжин хаалтан дотор эшлэл авсан зохиолын ном зүйн жагсаалт дахь өмнөх дугаарыг бичиж тэмдэглэнэ.
Жишээ нь: Казахын ард түмний аман билигт “эцгийн үг үүрэг, эхийн сүү өглөг” [16] хэмээн өгүүлдэг байна.
Дээрх эшлэлийн ард 16 гэсэн тоо байгаа нь уг эшлэлийг авсан эх бүтээл нь ном зүйн жагсаалтын 16-д бичигдсэн байна гэсэн үг юм.
Судалгааны ажлын бүрдэлд зайлшгүй ордог төрлүүдийн нэг нь ном зүйн жагсаалт юм. Ном зүйн жагсаалтын дүгнэлт буюу төгсгөлийн ард хийдэг.
Ном зүйн жагсаалтыг судлаачид янз бүрээр нэрлэх нь бий.
1. Зохиогчийн нэрний ба номын нэрийн эхний үсгийн дарааллаар

2. Сэдвийн дарааллаар

3. Бүтээлийн төрлөөр

4. Агуулгын шинж чанараар

5. Эхэд эшлэл авсан дарааллаар

6. Холимог байдлаар

Үсгийн дарааллаар
ном зүйн жагсаалт хийх
Зохиогчийн нэрний ба номын нэрний эхний үсгийн дарааллаар ном зохиолыг бүлэглэн бичнэ.
Ингэхдээ эхлээд эх хэл дээрх номнуудыг жагсаадаг. Дараа нь гадаад ном бүтээлүүдийг бичнэ.
Жагсаалтын хийхдээ дараах зарчмыг барих нь зүйтэй. Үүнд:
1. Зохиогчдын нэрний эхний үсэг адил бол хоёр дахь үсгийн дарааллаар, энэ нь адил бол гуравдахь үсгийн дарааллаар гэх мэт

2. Нэг зохиолчийн номуудыг дараалуулахдаа номны нэрийн эхний үсгээр

3. Нэр нэгтэй зохиолчдын номуудыг ахмадаас нь залуу руу нь гэх мэт

Сэдвийн дагуу
жагсаалт хийх
Олон тооны эх сурвалж ашигласан үед хэрэглэнэ. Энэ нөхцөлд бүтээлүүдийг сэдвээр нь бүлэглээд тэдгээрийн нэрний эхний үсгийн дарааллаар жагсаалт үйлдэнэ. Үүнд дараах зарчмын баримтална.
1. Зохиогчийн нэрний болон номын нэрийн эхний үсгийн дарааллаар

2. Агуулгын шинж чанараар

3. Ном зохиолын төрлөөр

Ном зохиолын төрлөөр нь жагсаалт хийх аргыг нэг төрлийн сэдэвтэй зохиолуудыг системчлэхэд хэрэглэдэг.
Ингэхдээ доорх байдлаар дараалуулна.

1. Хууль
2. Яам, албан газруудаас гаргасан дүрэм, зааварчлага,
3. Лавлагааны ном бүтээлүүд гэх мэтээр


Зарим тохиолдолд номын төрөл, үсгийн дарааллаар, агуулгын шинж чанараар нь, эсвэл сэдвээр нь жагсаадаг. Үүнчлэн холимог байдлаар ном зүйн жагсаалтыг хийж болно.

Ном бүтээлийн төрлөөр нь жагсаалт хийхдээ доорхи дарааллыг баримталж ирсэн байна[1]. Үүнд:
1. Эх сурвалжуудыг эхэнд нь жагсаана. Үүнд, Монгол улсын Үндсэн хууль болон бусад хуулиуд, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүд зэрэг хууль эрхэмжийн баримт бичгүүд, их дээд сургуулиудын болон шинжлэх ухааны байгууллагуудын номын сан дахь судалгааны ажлууд, улсын архивын материалууд, монголын нууц товчоо зэрэг бусад үндсэн эхүүд хамаарна.
2. Судалгааны ном бүтээлүүд. Эрдэмтэд, судлаачдын зохиол бүтээл, хамтын бүтээлүүд орно.
3. Гадаад судалгааны ном бүтээлүүд
4. Сэтгүүлүүд /Зөвхөн эрдэм шинжилгээ, судалгааны сэтгүүлүүдийг оруулна/
5. Интернетийн вейбсайтууд байж болно.


Ном зүйн жагсаалтыг хийхэд дараах аргуудыг хэрэглэдэг
Жагсаалтын хийхдээ дараах зарчмыг барих нь зүйтэй. Үүнд:
НОМЗҮЙН
ЖАГСААЛТ
ХИЙХ
ДҮГНЭЛТ
Номзүй, эшлэл нь бие даалт судалгааны ажлын гол үнэт хэсэг нь бөгөөд таны судалгааны шинжилгээний ажилыг хэрхэн бүтсэн хэр их хөдөлмөр шингэсэн зэргийг тодорхойлох гол хүчин зүйл юм.
НОМЗҮЙ
Бигэрмаа Р. Албан бичиг боловсруулах арга зүй түүний найруулга Уб.,2009
Мэндсайхан Л. Албан хэрэг хөтлөлт Уб., 2009
Full transcript