Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Гэр бүлийн харилцаа

No description
by

undarmaa ganbat

on 18 November 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Гэр бүлийн харилцаа

Гэр бүлийн харилцаа
Гэр бүлийн харилцаа, бүтэц
А. Гэр бүлийн үүрэг
Б. Гэр бүл дэх хөдөлмөрийн хуваарь
В. Гэр бүл дэх эрх мэдлийн хуваарьлалт
Г. Гэр бүлийн амьдралын нөхцөл
Д. Гэр бүл дэх хүүхдийн асуудал

Эхнэртээ үе үе цэцэг бэлэглэж бай, түүний төрсөн өдөр хуримынхаа ойг байнга санаж өчүүхэн зүйл дээр ч гэсэн халамж анхааралтай хандаж эелдэг энхрий аашаар сэтгэлийг нь мялааж байх хэрэгтэй.

Хөндлөнгийн хүний дэргэд эхнэрээ хэзээч битгий шүүмжил

Эхнэр чинь өрх гэрийн зардлаас гадна өөрийнхөө дураар зарцуулах мөнгөтөй байж чадаж байгаа эсэхэд байнга анхаарал тавьж бай.

Ямарч нөхцөлд эхнэрийнхээ санаа сэтгэлийг ойлгож, ядарч зүдэрсэн уурлаж цочимдсон үед туслахыг хичээж бай

Амралтын цагынхаа талыг ч гэсэн эхнэртэйгээ өнгөрүүлж бай

Хоол унд бэлтгэхдээ эхнэр чинь ээжийг чинь эсвэл найзын чинь эхнэрийг гүйцэхгүй байлаа ч тэдэнтээ бүү харьцуулж бай

Эхнэрийнхээ оюуны хэрэгцээ, үерхдэг нйз нөхөд уншдаг ном, нийгмийн аливаа асуудлаар баримталдаг үзэл бодол зэргийг нь зохих ёсоор анхаарч хүндэлж бай

Эхнэрийгээ магтан сайшаах, түүгээр бахархах бололцоо бүрийг алдалгүй ашиглаж бай.

Таны цамцыг индүүдэж өгөх, товчыг чинь хадаж өгөхөд нь талархалаа илэрхийлж чамгүйгээр би яах байсан юм болоо гэх мэт үг хэллэг хэрэглэж урамшуулж сураарай.

Ар гэрийн ажлыг эмэгтэй хүн хийх ёстой хэдий ч гэсэн та завтай үедээ тусалж, хааяа амралтын өдрөөр өглөөний цай бэлдэж өгч байгаарай.

Эхнэрийнхөө ээж, төрөл төрөгсөдтэй эв найртай амьдрахыг хичээж байгаарай
“Гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд бий болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлдэг байна.
Гэрлэлт гэдэг нь 18 насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс, хэний ч дарамт шахалтгүй, сайн дурын үндсэн дээр гэр бүл болох зорилгоор төрийн эрх бүхий байгууллагад буюу иргэний гэр бүлийг бүртгэх албанд бүртгүүлж байгаа үйлдлийг хэлдэг.
''Гэрлэгчид''
"Гэрлэгчид" гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг хэлнэ.
"Гэр бүлийн гишүүн"
Гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлнэ.
''Гэр бүл ᠋᠋᠋᠋᠋''᠌᠋
''Гэрлэлт᠋᠋᠋᠋᠌᠌''
Гэр бүлийн хэлбэр
Төрөл төрөгсөдийн тогтолцоонд гэр бүлийн бүтцийн үндсэн 2 хэв маягт байна.
Нуклеар
(энгийн буюу хэвийн):
Эцэг эх тэдний халамжинд буй хүүхдээс бүрдэнэ.
Өргөжсөн гэр бүл:
Нуклеар гэр бүлийн гишүүдийн хамт, эмэг эцэг эх, ач зээ, авга нагац, үеэл ах дүү зэрэг төрөл төрөгсөд нь багтана.

Гэр бүлийн үүрэг гэж юу вэ?
Гэр бүл нийгэмд болон хувь хүнд маш олон үүрэг гүйцэтгэдэг. Гэр бүлийн үүрэг нь нэг талаас нийгмийн, нөгөө талаас гэр бүлийн гишүүдийн ашиг сонирхол хэрэгцээтэй нягт холбоотой байдаг.
Эдийн засгийн үүрэг
Энэ үүрэг нь гишүүдийн материаллаг хэрэгцээг хангах хооллох, хувцаслах, амрах болон бие мах бодь эрүүл мэндийг сахин хамгаалах бэхжүүлэхэд чиглүүлэгддэг. Гэр бүлийн хөдөлмөрийн чадвартай гишүүд хөдөлмөрийн чадваргүй болон насанд хүрээгүй хүмүүсээ тэтгэн тэжээх нь гэр бүлийн эдийн засгийн үүрэг юм.
Аж ахуйн үүрэг
Гэр бүлийн гишүүдийн нийтлэг хэрэгцээнд үйлчлэх гэрийн аж ахуйг гэр бүлийн гишүүд хамтран хөтөлж явуулах нь сэтгэл санааны таашаал авахаас гадна гэр бүл дэх зөрчил болон үл ойлголцох байдлыг багасгадаг.
Нөхөн үржихүйн үүрэг
Гэр бүлийн хамгийн гол үүрэг бол нөхөн үржихүйн үүрэг юм. Хүн үр удмаа төрүүлэх зөн билэгтэй байдаг бөгөөд энэ төрөлхийн хэрэгцээ нь хүүхдийг хайрлах, өсгөх хэрэгцээ болон хөгждөг. Хүн амыг нөхөн үйлдвэрлэхээс гадна хүүхэд төрүүлж хувь хүний хэрэгцээгээ хангаад зогсохгүй мөн хүнийг оюун санаа, ёс суртахууны хувьд нөхөн үйлдвэрлэх , хүүхэд эцэг эхтэйгээ оюун санаа сэтгэл зүйн нэгдэлтэй байхыг төлөвшүүлдэг
Нийгмийн анхдагч хянагчийн үүрэг
Гэр бүл энэ үүргийг гүйцэтгэхдээ гэр бүлийн гишүүдийн нийгэмд биеэ авч явах, ёс суртахууны хэм хэмжээг тогтохоос гадна эцэг эх хүүхдүүдийн ахмад болон өсвөр үетэйгээ харилцах харилцааны соёл, хариуцлага эрх үүргийн хэмжээг тогтоож хянаж байдаг.
Хүмүүжүүлэх үүрэг
Гэр бүлийн өсвөр үе болон залуу үеийг нийгэмшүүлэх бие хүн болгох үр хүүхдүүдийг эрүүл чийрэг бие бялдартай, Эх оронч зөв боловсон зан суртахууны үлэмж соёлтой иргэн болгож хүмүүжүүлэх шаардлагыг тавьдаг. Гэр бүлийн хүмүүжлийн үндсэн зорилго нь хүүхэд залуу үеийхэнд оюун ухаан, ёс суртахуун, гоо зүйн, бие бялдарын хүмүүжил олгох улмаар тэднийг бие даасан бүтээлч хөдөлмөрт сургахад оршино.
Гэр бүл дэх хөдөлмөрийн хуваарь
Эмэгтэй хүн өөрийгөө гэрийн ажил хийдэг байх нь гэж үзэх хандлага нэмэгджээ. Нөхрөөсөө хамааралгүй эдийн засгийн боломжтой байх, ажил хийж нийгмийн хүрээлэлд орох, өөрийн гэсэн байр суурьтай болох хүсэлтэй эмэгтэйчүүд их байна. Энэ нь гэр бүл, ажил алба хослуулдаг эмэгтэйчүүд зонхилж, тэдний 36 хувь нь өрхийн орлогын дийлэнх хэсгийг олдог болоход нөлөөлжээ. Ерөөс гэр бүл дэх эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо нэмэгдсэн байна.
Гэр бүлд захирах захирагдах ёс үйлчилж байдаг бөгөөд хэн нь хэндээ захирагдаж байгаагаас хамааран гэр бүл дэх эрх мэдлийн хуваарилалтын хэв маяг тогтсон байна. Оросын социологич С.И.Голод гэр бүлийг эрх мэдлийн хуваарилалтаар нь 3 ангилсан байна.

2. Хүүхэд төвт гэр бүл. Ийм гэр бүлд хүүхдийн эрх ашиг сонирхол,дур зорго бусад бүх асуудлаас давамгайлж байдаг.
4. Гэрлэгсдийн тэгш эрхт гэр бүл буюу эгалитар гэр бүл. Эл гэр бүлд эхнэр нөхөр адил тэгш эрх мэдэлтэй, үр хүүхэд нь эцэг эхийнхээ захиргаанд байдаг
1. Эцгийн эрхт ёсны буюу уламжлалт гэр бүл. Энэхүү гэр бүлд бүхий л эрх мэдэл эцгийн гарт төвлөрнө.
Гэр бүл дэх эрх мэдлийн хуваарьлалт



Хэн бүхэнд ажил төрлөөс илүү гэр бүлийн амьдрал нь амин чухал байдаг хэрнээ, маргалдаж муудалцах бүрдээ гэр бүлийнхээ амьдралыг жаргалтай сайхан байлгахын тулд яг юу хийх ёстой юм бэ гэсэн асуудал хүн бүхэнд л тулгардаг. Магадгүй танд ийм асуудал байгаа бол дараах эхнэр нөхрийн хоорондын харилцааны дүрмийг нэг уншаад үзээрэй
Гэр бүлийн харилцааны дүрэм
Эрчүүдийн баримтлах зарчим
Эмэгтэйчүүдийн баримтлах зарчим
Та нөхөртөө амар тайван ажиллах эрх чөлөө олгож, түүний туслагч, сонгож авсан нарийн бичгийн даргыг шүүмжлэх хэрэггүй, унтах, босох цагыг битгий цагдаарай

Гэр орноо цэвэр үзэмжтэй, аятай тохитой дулаан уур амьсгал бүрдүүлэх тал дээр байнга хичээж бай

Нөхөр чинь өнөөдөр түүнд ямар хоол өгөхийг мэдэхгүй байх хэмжээнд хүртэл хоол унд бэлтгэдэг байх

Та нэгэнтээ тэр хүнийгээ насан туршдаа амьдрахаар сонгосон юм чинь нөхрийнхөө сонирхолд өөрийгөө нийцүүлж байгаарай

Мөнгө төгрөгөөр гачигдах үедээ эр нөхрийгөө буруутгахгүй байж, нөхрөөсөө илүү цалин мөнгө авдаг хэн нэгэнтэй түүнийг харьцуулан шүүмжлэхгүй байж сурах хэрэгтэй.

Нөхрийнхөө ээж, төрөл төрөгсөдтэй эв найртай амьдрахыг хичээж бай

Та нөхөртөө таалагддаг өнгө загварын хувцсыг сонгож байгаарай

Санал зөрөлдөөнтэй ямар нэгэн асуудал гарвал хэрүүл маргаан үүсгэхгүйн тулд ямар нэгэн буулт хийж сураарай.

Чөлөөт цагаа хамт өнгөрөөхийн тулд нөхрийнхөө дуртай тоглоомыг нь сурч авахыг хичээж байх

Нөхрийнхөө сонирхолыг ойлгохын тулд өдөр тутмын сонин сэтгүүл, шинэ гарсан ном, зохиол шинэ зүйлийг уншиж судлаж бай.

Эр нөхөртөө магтаал урамшууллалын үгийг харамгүй хайрлаж байгаарай.
Аз жаргалтай гэр бүлийн нууц юунд оршдог вэ?
Аз жаргалтай ая тухтай гэр бүлийн хоёр хайр сэтгэл, нэгнээ хүсч тэмүүлэх гэхээсээ илүү өмнөх харилцааныхаа энерци, дадал зуршлаараа хамт амьдардгийг тогтоожээ.Та гэр бүлийнхээ аз жаргалтай сайхан уур амьсгалыг хэрхэн удаан хадгалах талаар түлхүү анхаарч байх хэрэгтэй.
Заримдаа гэр бүлийн хоёр хонь чоно болох ч тохиолдол байдаг. Үүнийг хэрхэн ойлгох вэ? Бие биедээ сэтгэл алдарсан хайрын харилцаа нь бусад төрлийн харилцаанаас хамгийн их итгэл найдвар,урам зориг, хүч тэнхээ өгдөг. Хэрэв энэ найдвар буруу тийш нэг л эргэвэл найз нөхдийн харилцаанаас илүүтэй хүнд цохилт болдог.
Эхнэр нөхрийн маргааныг шийдэх аргууд
т1. Эхний алхам өөрөө өөрийгөө тунгаан бодоход чиглэгдэнэ. Гэхдээ хамгийн чухал санах зүйл бол ханиа өөрчлөхдөө биш, харин өөрийгөө хэрхэн өөрчлөхөд оршино. Хос хоёр асуудлыг шийдэхэд өөрийн зүгээс туслаж болох бүхнээ зориулах хэрэгтэй. Жишээлбэл: нөхөр нь эхнэрийнхээ яншаа үглээ занг гомдоллодог бол өөрийгөө сайн тунгаан бодсоны дараа тэр нь бас өөрийнх нь ажилдаа хэт их улайрдгаас болоод байсныг ухаарах жишээтэй. Мөн эрэгтэй эмэгтэй хүмүүс хоёр өөр ертөнцийн хүмүүс гэдгийг хүлээн зөвшөөрөх.
2. Хэрэв та хоёрын харилцаа амжилтгүй байсаар байвал та хоёрыг сайн ойлгож чадах, ухаалаг үнэтэй сургамжаа хайрлах, санааг тань сонсож чадах ахмад насны хүний тус дэмийг авах эхэгтэй.
Зөрчил маргаанаас хэрхэн хамгаалж, урьдчилан сэргийлэх нь угтаа хүний зан чанараас шалтгаалдаг. Зөрчлийг шийдэх хамгийн гол үндсэн шийдэл бол өв тэгш хүмүүжилтэй, бусдын төлөө гэсэн зүрх сэтгэлийг олох явдал юм.
Гэр бүлийнхээ гишүүдтэй хүндэтгэлтэй харьц.
Энэ их энгийн зүйл юм шиг боловч бүх харилцааны тулгуур нь хүндэтгэл дээр оршдог аж. Хүн хүндэтгэж байгаа хүндээ муухай үг хэлдэггүй, мөн тэр хүнийхээ үгэнд эргэлздэггүй. Тиймээс гэр бүлийн тулгуур багана болох итгэлийн эхлэх цэг нь хүндэтгэл юм. Гэр бүлдээ дорд үзэгдэж, байнга шүүмжлүүлдэг хүн өөртөө итгэлгүй болж ажил дээрээ ч амжилт олж чаддаггүй байна.

Урмын үг хэлж бай
Өглөө бүр хайртай хүнээсээ урмын уг сонссон хүний ажлын бүтээмж, тааламжгүй уур амьсгалтай байсан хүнийхээс хэд дахин илүү байдаг аж. Тиймээс хайртыгаа магт. Зүгээр хоосон магтаал биш. Чин сэтгэлээсээ магт. Хорвоогийн түм буман хүнээс насан туршдаа хайрлахаар сонгосон тэр хүнээ хайраар дутаах хэрэггүй.
Үргэлжийн сайн сайхан, аз жаргалтай амьдрал гэж огт байдаггүй. Гэлээ ч бие биедээ сэтгэл хангалуун байж, сэтгэл зүрхээрээ нэгнээ мэдэрч, амьдралын жижиг хандлага, үйлдэл дээр ч ханийнхаа сайн сайхныг мэдэрч сэтгэл дүүрэн амьдрах нь чухал.
Full transcript