Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of хорих

No description
by

Erdemee Gongor

on 23 December 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of хорих

ХОРИХ БАЙГУУЛЛАГА БА ХҮНИЙ ЭРХ
Хууль сахиулах явцад хүний эрхийг хангах эрх зүйн эх сурвалж, хэм хэмжээ болон тогтолцоо
Бүх улс орон, тэдгээрийн байгууллага, түүний дотор хорих байгууллагын ажилтнууд Олон Улсын хүний эрхийн хэм хэмжээг сахих үүрэгтэй. Мөн хорих байгууллагын ажилтнууд нь хүний эрхийн олон улсын стандартыг мэдэх, хэрэгжүүлэх үүрэгтэй.

Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрмүүд /1955 онд/
Аливаа хэлбэрээр саатуулагдсан болон хоригдсон хүмүүсийг хамгаалах зарчмууд /1988 онд/
Хоригдлуудтай харьцах үндсэн зарчмууд /1990 онд/
Эдгээр 3 баримт бичиг нь хоригдож буй болон цагдан хоригдож буй хүмүүсийн эрхийг хамгаалах иж бүрэн баталгаа болдог. Дээрх баримт бичгүүд нь аливаа хорих газрын дэглэмийг зохион байгуулах үндсийг бий болгодог ба хоригдлууд ба саатуулагдаж буй хүмүүстэй харьцах, сахилга дэг журам, гадаад ертөнцтэй харьцах, эрүүл мэнд, ангилалт, тусгаарлалт, бүртгэх, гомдол гаргах, ажил хөдөлмөр, амралт, шашин шүтлэг, соёл боловсрол зэрэг бүх талын асуудлыг хамаардаг.

Олон улсын хэм хэмжээ

Эрх чөлөөгөө хасуулсан хүмүүсийг албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн цагдан хорих ба хорих байранд байлгах ёстой.
Эрх чөлөөгөө хасуулсан хүн бүрийн дэлгэрэнгүй бүртгэлийг хөтлөх.
Бүх хоригдолд тэдэнтэй харьцах журам, тэдний эрх үүргийн тухай мэдээллийг тэр даруй өгөх ёстой.
Хоригдлуудын гэр бүлийн гишүүд, тэдний хууль ёсны төлөөлөгчид болон шаардлагатай тохиолдолд дипломат төлөөлөгчийн газарт нь хоригдох болсон шалтгаан болон хаана хоригдож байгаа талаарх бүрэн мэдээллийг өгөх.
Бүх хоригдлыг хорих газарт хүлээн авсаны дараа аль болох цаг алдахгүйгээр эмнэлгийн зохих үзлэгт хамруулах.

Хоригдлыг хүлээн авах, суллах

Хоригдож буй этгээдүүдийн хувь хүнийх нь талаарх нарийвчилсан мэдээлэл
Хорих газарт ирсэн болон суллагдсан он сар өдөр үндэслэл бүхий баримт бичиг
Хувийн эд зүйлсийг дансалж бүртгэх ёстой.

Хоригдлыг хүлээн авахдаа эн тэргүүнд түүний эрх чөлөөг хязгаарласныг баталсан хууль ёсны бичиг баримт байгаа эсэхийг магадлан үзэх ёстой. Хүлээж авахдаа бүртгэлийг заавал хөтлөх ба бүртгэлд дараах зүйлийг тусгана.

Хорих байр нь ноогдох агаарын эзлэхүүний хэмжээ, амьдрах талбайн хэмжээ, гэрэлтүүлэг, халаалт, агааржуулалтын хувьд шаардлага хангасан байх ёстой.
Хоригдлуудыг хамтад нь хонуулах тохиолдолд хэнийг хамт байлгахыг сайтар судалж, шөнийн цагт тэдэнд хяналт тавих ёстой.

Хүрэлцэхүйц хоол хүнс, ундны усаар хангагдах нь хүний салшгүй эрх мөн.
Бүх хоригдлууд ердийн тогтсон цагт тэжээллэг, хүртээмжтэй хоол хүнсээр болон хэрэгцээтэй үедээ ундны ус хэрэглэх боломжоор хангагдах эрхтэй.
Өөрийнхөө хувцасыг өмсөх нь тохиромжгүй тул бүх хоригдлууд тохирох тусгай хувцасаар хангагдах ёстой.
Хувцас, хэрэглэл нь цэвэр, зохих /хэмжээ г.м/ байдалтай байх нөхцөлөөр хангагдах ёстой.

Бүх хоригдол болон цагдан хоригдож буй бүх хүмүүс бие махбодийн болон сэтгэл зүйн эрүүл мэндээ хангалттай дээд түвшинд байлгах/хамгаалуулах эрхтэй.
Хоригдлууд тухайн улсад байгаа эмнэлгийн үйлчилгээг авах эрхтэй.
Эмнэлгийн ажилтнууд эрүүл мэндийн шаардлагатай стандартыг сахиулах үүрэг хүлээдэг. /ажилтны харьцаа, хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэвэр, халаалт, гэрэлтүүлэг, агааржуулалт, биеийн тамирын дасгал хийх боломж зэргийн талаар тогтмол үзлэг шалгалт хийж, хорих газрын даргад танилцуулна/

Бүх хорих газар шүдний ба сэтгэцийн эмч болон эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан байх ёстой.
Мэргэжлийн эмчилгээ шаардлагатай бол хоригдож буй этгээдийг тусгай юмуу, ердийн эмнэлэгт шилжүүлэх нь зүйтэй.
Эмнэлгийн ажилтнууд хоригдож байгаа болон саатуулагдаж буй хүмүүст эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхдээ энгийн хүмүүстэй адил хэмжээнд үзүүлэх үүрэгтэй. /ямар нэгэн байдлаар ялгавартай хандаж болохгүй/

Эрх чөлөөгөө хасуулах нь хүмүүсийн эрүүл мэндэд шууд сөргөөр нөлөөлөх учиргүй гэдгийг анхаарах ёстой. /Цагдан хоригдож буй хүмүүс ихэнх цагаа хязгаарлагдмал хүрээлэлд буюу өрөөн дотроо өнгөрөөдөг. Тиймээс тэдгээрийг нар, салхинд гаргаж алхуулах, бусад төрлийн дасгал хийхийг зөвшөөрөх нь чухал/
Хоригдлууд тухайн улсад байгаа эмнэлгийн үйлчилгээг авах эрхтэй.
Бүх хоригдлууд цаг агаар тохиромжтой бол өдөрт доод тал нь 1 цаг эрүүл агаарт гарах, биеийн тамирын дасгал хийх эрхтэй байх ёстой.

Хувийн болон гэр бүлийн амьдралд хэн ч дур мэдэн оролцох ёсгүй.
Бүх хоригдол гадаад ертөнцтэй ялангуяа гэр бүлийнхэнтэйгээ харьцах эрхтэй. /Захидал харилцаа, биечилсэн уулзалт, Утсан харилцаа, түр чөлөөгөөр гэртээ харих, ном сонин радио телевизийн нэвтрүүлэг гэх мэт/
Гадаадын иргэн хоригдол өөрийн улсын ДТГ-тай холбоо барих боломжтой байх ёстой.
Өөрийн гэрт ойрхон байгаа газарт ял эдлэхийг хүссэн хоригдлын хүсэлтийг боломжийн хэрээр хангавал зохино.

Онцгой шалтгаан байхгүй бол сэжигтэн, яллагдагч нараас тусад нь байрлуулж өөр дэглэм хэрэглэнэ.
Урьдчилан хорих байранд байгаа хүмүүсийг шөнийн цагт тусдаа байранд нэг нэгээр нь байлгавал зохино.
Мөрдөгдөж буй хүмүүс хүсвэл өөрсдийн мөнгөөр гаднаас хоол, хүнс оруулахыг зөвшөөрч болно.

Урьдчилан хоригдож байгаа хүмүүстэй харилцах үндсэн зарчим

Мөрдөгдөж буй хоригдол нь цэвэр, зохимжтой жирийн хувцас өмсөх эрхтэй. Хэрэв хорих газрын хувцас өмсөж байгаа бол тэр нь ялтан хоригдлынхоос ялгаатай байх ёстой.
Мөрдөгдөж буй хоригдлууд өөрсдийнхөө мөнгөөр ном, сонин, бичгийн хэрэгсэл авах боломжтой байх ёстой.
Мөрдөгдөж буй хоригдлуудын шалгагдаж буй хэргийн ангилал, хувийн байдлаас нь хамааруулж тусгаарлалт, ангилалтыг анхааралдаа авбал зохино.

АНХААРАЛ ТАВЬСАНД
БАЯРЛАЛАА

Гадаад орчинтой харилцах эрх
Хоригдлуудын эрүүл байх эрх
Хоригдогчдыг хорих болон цагдан хорих байранд шинээр ирсэн тэр даруйд нь эрүүл мэндийн үзлэгт оруулах нь үндсэн шаардлага мөн.
Аливаа шаардлагатай эмчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх ёстой.
Хоригдлууд нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх, зөвлөгөө авах эрхтэй.
Хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрх
Бүх хоригдлуудыг тус тусад нь ор, дэрний хангалттай хэрэглэлээр хангах, тэдгээрийг цэвэр байлгах нөхцлөөр хангах хэрэгтэй.
Хувцас, ор, дэрний цагаан хэрэглэлийг тогтмол угаах болон хатаах боломжтой байх ёстой.

Хорих байгууллагын ажилтаны үүрэг
Хорих байгууллагын албан хаагчид нь хуулиар эрх чөлөөгөө хасуулсан хүмүүсийг хүлээн авадаг. Тэдгээр хүмүүсийг аюулгүй нөхцөлд байлгах, ихэнх тохиолдолд тэднийг нийгэмд нь буцаах үүрэг хүлээдэг. Энэ үйл ажиллагаа нь нийгмийн ашиг сонирхолын үүднээс хэрэгжүүлж буй сэтгэл санааны асар дарамтай, шаардлага өндөртэй хүнд хэцүү үүргийг биелүүлж буй хэрэг юм. Мөн хүний эрх, эрх чөлөөг хягаарлахад оролцохын зэрэгцээ өдөр тутмынхаа үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, түүнийг практик амьдралд хэрэгжүүлдэг онцлогтой.
Үйл ажиллагаандаа баримтлах баримт бичиг
Хорих байгууллагын удирдлага нь бүх төрлийн боловсон хүчнээ онцгой нягтлан сонгоход санаа тавих ёстой бөгөөд тэдний хариуцлага, хүнлэг чанар, мэдлэг, хувийн чанараас нь хорих байгууллагын үйл ажиллагаа сайн байх эсэх нь ихээхэн хамаарна. Хорих байгууллагын удирдлага өөрийн ажилтнуудад болон олон нийтэд тэд нийгмийн онцгой ач холбогдолтой үүрэг гүйцэтгэж байгаагаа ухамсарлуулах талаар цуцалтгүй ажиллах ёстой.
Гадаад орчинтой харилцах бүх харилцаа тодорхой хэмжээгээр аюулгүй байдлын асуудлыг хөндөж болно. Иймд харилцаа холбоог аюулгүй байдалд хор учирлуулахгүйгээр зохих түвшинд байлгах арга замыг олох нь чухал. Энэ нь хорих байгууллагын ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэхдээ аюулгүй байдал болон гадаад орчинтой харилцах асуудал нь аль аль нь адил ач холбогдолтой гэдгийг ойлгосон байх ёстой.


Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрэмүүд
Хоригдлуудтай харьцах үндсэн зарчимууд
Аливаа хэлбэрээр саатуулагдсан болон хоригдсон хүмүүсийг хамгаалах зарчмуудын
цогц
Бүртгэл
төрлүүдэд хувиарлах
Өрөө тасалгааны стандарт
Хувийн ариун цэвэр
Хувцас ба унтлагын хэрэгсэл
Хоол унд
Биеийн тамирын тасгал
Эмнэлэгийн үйлчилгээ
Сахилга ба шийтгэл
Номхруулах хэрэгсэл
Мэдээлэл өгөх
Ном
Шашин шүтлэг
Хоригдлыг шилжүүлэх гэх мэт...
Бүх хоригдолтой заяасан нэр хүнд, мөн чанарыг эрдэнэт хүнийх нь хувьд хүндэтгэн харьцаж байна.
Яс үндэс, арьсны өнгө хүйс, хэл, шашин, улс төрийн болон өөр бусад итгэл үнэмшил, үндэсний болон нийгмийн гарал, эд хөрөнгийн байдал, гарал язгуур болон бусад байдлаар ялгаварлан гадуурхаж болохгүй.
Түүнчлэн орон нутгийн нөхцөл байдал шаардагдаж байвал тухайн тухайн бүлэгт хоригдлуудын шашины итгэл үнэмшил, соёлын зан заншилыг хүндэтгэх хэрэгтэй
Хорих газрууд нь нийгмийн бүх гишүүдийн сайн сайхан байдал, хөгжилд дөхөм үзүүлэх үндсэн үүрэг нийгмийн бусад үүргийг сахин хамгаалах явдалтай нийцэж байх ёстой.
Хоригдлууд хорих газар байгууллагаас үүдэж гарсан шаардлагатай хязгаарлалтаас бусад олон улсын хэмжээнд заасан эрх эдлэнэ гэх мэт...
Аливаа нэг хэлбэрээр саатуулагдсан болон хоригдсон бүх этгээд өөртэй нь энэргүй харьцах, хүний хүний хувьд заяасан нэр хүндээ хүндэтгүүлэх эрх эдлэх ёстой.
Баривчлах, саатуулах, түүнчлэн хорих ажиллагааг хуулийн заалтад чанд нийцүүлж эрх бүхий албан тушаалтан буюу хуулиар бүрэн эрх олгосон этгээд явуулна.
Аливаа хэлбэрээр саатуулагдсан болон хоригдсон хүний эрхийг тухайн улсад мөрдөгддөг хууль, конвенц, дүрэм зан заншил нь зарчмуудад тусгагдаагүй буюу бага хэмжээгээр тусгагдсан гэсэн үндэслэлээр ямарваа байдлаар хязгаарлах буюу дорд үзэх явдал байх ёсгүй гэх мэт...
Full transcript