Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭ

No description
by

hero baatartsend

on 24 January 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭ

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ,ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ
Зохион байгуулсан
ажлын талаар

Үдийн цай хөтөл бөрийн хэрэгжилт, сургууль, цэцэрлэгийн цайны газар, гал тогооны үйл ажиллагаанд үнэлгээ өгөх

Сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуйн нөхцөлд үнэлгээ өгөх

Нээлттэй сургууль, цэцэрлэгийн аяны явцад болон Хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд багшийн ёс зүйн хэм хэмжээ, хариуцлагын талаар тусгасан байдалд үнэлгээ, дүгнэлт өгөх

1-р анги болон цэцэрлэгийн шинэ элсэлтийн байдалд үнэлгээ өгөх

Сургуулийн захирал, сургалтын менежерүүдийн хичээл заасан байдалд үнэлгээ өгөх, зөвлөгөө өгөх

Сул ажлын байранд багш, ажилтныг ажилд авч буй байдалд үнэлгээ өгөх, зөвлөгөө өгөх

Албан хэрэг хөтлөлтөд үнэлгээ өгөх, тушаалын хууль эрх зүйн үндэслэлийг хянах

Багшийн ажлыг индексээр үнэлэх арга зүйн зөвлөгөөг өгөх

Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн барилга байгууламжийн чанарын байдлын судалгаа авах

“Авъяас”, “Ном” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд байгууллага, хувь хүнд НБГ-аар дамжуулан олгосон санхүүжилтийн үр дүнд ХШҮ хийх, зөвлөгөө өгөх

НЭГ. ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАЙНЫ ГАЗАР, ГАЛ ТОГООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ҮНЭЛГЭЭ ӨГӨХ
Зөвлөмж:
Бэлтгэн нийлүүлэгчтэй байгуулсан гэрээг улирал бүр дүгнэж байх;
Орон тооны бус хяналтын зөвлөлийг хичээлийн жил бүр шинэчлэн байгуулж байх;
Хүүхдийн жингийн судалгаа хийсэн ч үр дүнгийн мөрөөр ажил зохион байгуулж байх;
Орон тооны бус хяналтын зөвлөлийн гишүүдийг үүрэгжүүлэх;
Хоолны амт, чанарын талаар эцэг эхчүүдээс сэтгэл ханамжийн судалгаа авч байх;
Сургуулиудын буфетээр хийжүүлсэн болон газтай ундаа, шарсан төмс, шаржигнуур, хиамаар хийсэн ороомог зэрэг бүтээгдэхүүн худалдаалах байдлыг бүрмөсөн зогсоох;
Бүтээгдэхүүний орцын болон гарцын жинг тооцож байх;
Жин хэмжүүртэй болох;
Засгийн газрын 2012 оны 106 дугаар тогтоолын хэрэгжилт /600 төгрөг/-ийг хангаж ажиллах, судалгаа хийх;
Байгууллагын дотоод хяналтын нэгж ажилтны ажлын төлөвлөгөөг тодорхой болгох;
Цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн тогтмол хийж хянат тавьж ажиллах
Цэцэрлэгүүд хүнсийн бүтээгдэхүүний хөдөлгөөнт хаягтай болох;
Хүнсний барааны агуулахыг техникийн ерөнхий шаардлага MNS5364:2004 стандартын дагуу тохижуулах;
Цэцэрлэг бүр эмчтэй болох;
БСШУ, ЭМ-ийн сайдын хамтарсан 2006 оны 10 сарын 20 өдрийн 379/341 тоот тушаалын хэрэгжилтийг сайжруулах;
Хоолны дээж авалт, устгалыг шаардлагын түвшинд хийж хэвших;
Түрээсийн гэрээний хугацааг журмын дагуу тогтоох;
Эцэг эхчүүдэд үдийн цайны мэдээллийг ил, нээлттэй болгох;
Хоолны тусгай дэглэм мөрдвөл зохих хүүхэд (таргалалт, тураал, чихрийн шижин, ходоод гэдэсний архаг өвчтэй)-ийн бүртгэл судалгааг гаргаж, тэдэнд зориулсан хүнс хоолны асуудлыг шийдвэрлэх;
БСШУ-ны сайд, ЭМ-ийн сайдын хамтарсан 2006 оны 379/341-р тушаалын 4.7 дахь заалт, 2010 оны 4/2 дугаар албан даалгавар, ЭМ-ийн сайдын 2013 оны 207-р тушаалын 3-р хавсралтыг хэрэгжүүлж ажиллах;

ХОЁР. СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ЭРҮҮЛ АХУЙН НӨХЦӨЛД ҮНЭЛГЭЭ ӨГӨХ
Зөвлөмж:
Ариун цэврийн өрөө байнгын ажиллагаатай болгож, хүүхдийн хэрэгцээ шаардлагыг хангасан цагаар тогтмол нээлттэй үйлчлэх;
Ариун цэврийн өрөөг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн, бие засах газрыг цэвэрлэж халдваргүйжүүлэх ажлыг жигд тогтмол болгох;
Ариун цэврийн өрөөг давхар бүрт эрэгтэй, эмэгтэй сурагчдад зориулсан байдлаар тусгаарлан хаягжуулах;
Халдваргүйтгэл цэвэрлэгээний бодис, уусмалын нэр, хэрэглэх зааврыг бүрэн бичиж хаяглаж он сар бичих;
Гар хатаагч эсхүл цаасан салфеткатай болох;
Гар угаах, халдваргүйтгэх, санамж зааврыг байрлуулах;
Бие засах өрөө түгжээтэй, тагтай суултууртай, дэгээ өлгүүртэй, ариун цэврийн цаас тогтоогчтой байх;
Хогийн сав, түүн дотор хогийн уут хийж байрлуулах;
Ариун цэврийн өрөөний хувин, алчуур, шалны мод, ариутгалын бодис зэрэг цэвэрлэгээний хэрэгслэлийг тусад нь байлгаж, таних тэмдэгжүүлэх;
Ариун цэврийн байгууламжийг нэмэгдүүлэх болон сайжруулах чиглэлээр ажлын төлөвлөгөөтэй ажиллах;
ГУРАВ. НЭЭЛТТЭЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН АЯНЫ ЯВЦАД ҮНЭЛГЭЭ ӨГСӨН БАЙДАЛ
Аяны хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын давуу тал:
Сургуулийн удирдлагуудын хуралд сурагчийн өөрөө удирдах байгууллагуудаас оролцуулан хүүхдийн дуу хоолой, санал хүсэлтийг сонсож ажилладаг болсон;
Сургуулийн узелийг тогтмол ажиллуулан, өдөр тутмын үйл ажиллагаа болон цаг үеийн мэдээллээр багш, эцэг эх, хүүхдүүдийг хангадаг болсон;
Санал хүсэлтийн хайрцгийг ажиллуулан тэндээс гарсан саналыг үйл ажиллагаандаа тусган оруулж хэвшсэн;
Үдийн цайны мэдээлэл эцэг эхчүүдэд нээлттэй болж хэвшсэн;
Сургууль, цэцэрлэгүүдийн нээлттэй самбарт байвал зохих мэдээллийг ил тод байрлуулж хэвшсэн;
“Ном”, “Авьяас”, “Багшийн хөгжил” хөтөлбөрүүд болон зохион байгуулж буй бүхий л ажлаа мэдээллийн самбараар сурталчилж эхэлсэн;
Цэцэрлэгүүд эцэг эхчүүдээс сэтгэл ханамжийн судалгааг тогтмол авч хэвшсэн;
Эцэг эхчүүдийг хүүхдийн хоол хүнсний хангамж, эрүүл ахуй, аюулгүй байдалд хяналт тавих боломжоор хангасан зэрэг ололттой талууд байлаа.

Анхаарах зүйл:
Аяны хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд оруулж тусгах;
Нээлттэй сургууль, цэцэрлэгийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлыг хичээлээс гадуурх ажил болон цаг үеийн ажилтай хольж төлөвлөж, тайлагнахнүй байх;
Саналын хайрцгийг ажиллуулах журам заавар гаргаж, баталгаажуулан ил тод байрлуулах;
Саналын хайрцгийг тогтмол ажиллуулж хэвших;
Саналын хайрцгийг эцэг эхчүүд болон хүүхдүүд саналаа хийхээр оновчтой газар байрлуулах;
Саналын хайрцгаас гарсан гомдол санал хүсэлтэнд хариу өгсөн тэмдэглэл хөтлөх;
Нээлттэй сургууль, цэцэрлэгийн самбарын мэдээллийг бүрэн гүйцэд гаргах;
Сургууль цэцэрлэгт нээлттэй утас ажиллуулах
Сургуулийн үзель, цэцэрлэгүүдийн дотоод холбоо ЕМ-ийг оновчтой хэлбэрээр ашиглах
Мэдээлэл харилцааны технологийг нээлттэй үйл ажиллагаандаа өргөн ашиглах
2013-2014 оны хичээлийн жилд 5 настай 468 хүүхдийг сургуульд элсүүлсэн байна. Үүний шалтгаан нь:
2008 оны 1, 2 дугаар сард төрсөн;
Тухайн сургуулийн захирлын цохолттой бичгээр;
Тухайн сургуульд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмад багш болон одоо ажиллаж буй багш нарын хүсэлт, өргөдлөөр;
Тухайн хорооны цэцэрлэгт хамрагдаж чадаагүйг тодорхойлсон Засаг даргын албан бичгээр;
Ар гэрийн гачигдлын дагуу гаргасан иргэдийн өргөдөл;
Харин 7 настай 817 хүүхэд элссэн бөгөөд шалтгаан нь:
Өнгөрсөн хичээлийн жилд суралцаж байгаад ар гэрийн шалтгаанаар гарсан;
2012-2013 оны хичээлийн жилд сургуульд элсэх нас болоогүй;
Өвчний улмаас завсардсан;
Гадаадаас буюу хөдөө орон нутгаас шилжин ирсэн;
Гэр хол зэрэг шалтгаануудаас болсон байна.
ДӨРӨВ. 1- Р АНГИЙН ШИНЭ ЭЛСЭЛТИЙН БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ӨГӨХ
ТАВ. СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН ХИЧЭЭЛ ЗААСАН БАЙДАЛД СУДАЛГАА ХИЙСЭН ДҮГНЭЛТ
Та захирлынхаа хичээл заалтад ямар хэлбэрээр оролцсон бэ?

Цаашид анхаарах асуудлууд
Багш нарт хэрэгтэй, боловсролын шинэчлэлийн зорилго, чиглэлд нийцсэн сургалтын сайн технологи, шинэ арга зүйг түгээн дэлгэрүүлэх үр дүнтэй ажил болгон зохион байгуулах шаардлагатай.
Удирдлагуудын хичээл заалтыг тогмолжуулж сургуулийн сургалтын үндсэн үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг болгох
Удирдлагууд хичээл заах эрх зүйн зохицуулалт бий болгох.
Удирдлагын хичээл заах ажлын арга хэлбэр, зохион бйагуулалтыг боловсронгуй болгон үр дүнд хүргэх арга хэмжээ аваx
ЗУРГАА. СУЛ АЖЛЫН БАЙРАНД БАГШ, АЖИЛТНЫГ АЖИЛД АВЧ БУЙ БАЙДАЛД ХИЙСЭН ҮНЭЛГЭЭ
Зөвлөмж:
Сул ажлын байрыг нээлттэй, ил тод, зөв зарлаж хэвших;
Сонгон шалгаруулалтад орж тэнцсэн багш нарыг ажилд авч байх;
Багш сонгон шалгаруулах журмыг мөрдөж ажиллах;

ДОЛОО. АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТӨД ҮНЭЛГЭЭ ӨГӨХ, ТУШААЛЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛД ХИЙСЭН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ
Албан хэрэг хөтлөлт, тушаалын эрх зүйн үндэслэлд дараах зөрчилүүд байна. Үүнд:
Ирсэн, явуулсан бичгийн бүртгэл дутуу, нөхөх байдлаар бүрдүүлдэг,
Өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэр байхгүй, захирал, эрхлэгчийн шүүгээнд ихэвчлэн хадгалдаг,
Баримт бичиг хүлээлцэх дэвтэргүй,
Бүртгэл хяналтын карт хөтөлдөггүй,
Дээд газраас гаргасан тогтоол, захирамж, тушаалын бүртгэлгүй,
Стандартын дагуу баримт, бичиг боловсруулдаггүй,
Төрийн архивт нөхөн бүрдүүлэлт хийж, данс бүртгэл үйлддэггүй,
Архивын баримтаар зааврын дагуу хэрэг бүрдүүлдэггүй,
Архивын өрөөг шаардлагын дагуу тоноглодоггүй,
Хариутай бичгийн шийдвэрлэлтийн мэдээ гаргадаггүй,
Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт гаргадаггүй зэрэг алдаа дутагдал байна.
НАЙМ. ТӨРИЙН ӨМЧИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАРЫН БАЙДАЛД ХИЙСЭН СУДАЛГАА
Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай дүүргийн сургууль, цэцэрлэгүүдийн эзэмшил газар нь нөлөөлөлд өртөөгүй байна. Чингэлтэй дүүргийн 6 сургууль, 1 цэцэрлэгийн газар ямар нэг гадны нөлөөлөл өртсөн бөгөөд ихэвчлэн тухайн харьяалах нутаг дэвсгэрийн хорооны цогцолбор барилгыг барих, орон нутгийн түвшинд ашиглагдах спорт цогцолбор, мөсөн гулгуурын ордон, усан бассейн баригдахаар төлөвлөгдөж, тодорхой хэсэг нь шийдэгджээ.
ЕС. “АВЬЯАС”, “НОМ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД БАЙГУУЛЛАГА, ХУВЬ ХҮНД НБГ-ААР ДАМЖУУЛАН ОЛГОСОН САНХҮҮЖИЛТИЙН ҮР ДҮНД ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ
ЦААШИД АНХААРАХ АСУУДЛУУД
Боловсрол, шинжлэх ухааны яаманд
Цэцэрлэгийн нягтралыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа өнөөгийн арга хэмжээ, хөрөнгө оруулалтыг яам, Нийслэл, дүүргийн түвшинд нэмэгдүүлэх, цэцэрлэгийн барилга байгууламжийн засвар, үйлчилгээ, өргөтгөл, шинээр барих цэцэрлэгийн асуудлыг нэн тэргүүний зорилт болгон олон улсын байгууллагын тусламж, төсөл хөтөлбөрт хамруулах асуудлыг өнөөгийн түвшингээс нэмэгдүүлэх;
Өргөтгөх, шинээр барьж байгуулах цэцэрлэгийн барилга, байгууламжийн газар сонголт, ажлын зураг төсөлд эрүүл ахуй, халдвар, хамгааллын урьдчилсан хяналт хийж, баталгаажуулсны дараа барилга, байгууламжийг барих асуудлыг шийдвэрлэж байх эрхзүйн орчныг бий болгох;
Цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээний  хүрээнд гэр цэцэрлэгүүд, хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулж байгаа нь сайн талтай боловч эрүүл ахуй, халдвар хамгааллын наад захын шаардлага /Усан хангамж, хог, ариун цэврийн байгууламж, хоол хүнсний боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлтийн аюулгүй байдал г.м/ хангахгүй байгаа нь хүүхэд, багш, ажилчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, ялангуяа гэдэсний халдвар, хордлого гарах боломжтой байгаа тул гэр цэцэрлэг, хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн сургалтын орчин, эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож байх арга хэмжээ авах;
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын болон ЕБС-ийн орчны стандартыг яаралтай боловсруулж батлуулах;
БНМАУ-ын Улсын барилгын хорооны 1988 оны 103-р тогтоолоор батлагдсан “Сургалт хүмүүжлийн байгууллагын барилга байгууламж барилгын норм ба дүрэм” БНбД/66-88 стандартыг шинэчлэх ажлыг зохион байгуулах;
ЕБС-ийн захирал, сургалтын менежерүүдэд хичээл заах эрх олгох;
6 настай хүүхдийг 1-р ангид элсүүлэхдээ насыг жилээр нь тооцох, эсвэл сараар нь тооцохыг зохицуулсан шийдвэр гаргах;
Нийслэлийн Боловсролын газарт
БСШУ-ны сайдын 2010 оны 02 сарын 04 өдрийн 45 тоот тушаалын дагуу дүүргүүдэд ажиллах орон тооны бус хяналтын зөвлөлийн дүрмийг батлан гаргах;
Хангалтгүй үнэлгээ авсан болон цаашид ажил сайжруулах шаардлагатай сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудад арга хэмжээ авах, дахин шалгалт хийж эргэх холбоог сайжруулах;
Төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн хүүхдийн тооны статистик мэдээний гүйцэтгэл, хүүхдийн тоонд хяналт үнэлгээ хийх;
Төрийн болон төрийн бус сургууль, цэцэрлэгүүдийн дунд туршлага солилцох, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр хамтын ажиллагааг сайжруулахад анхаарах;
“Үдийн цай” хөтөлбөр, цэцэрлэгийн хүүхдийн хоолны санхүүжилтийн хуваарилалт, зарцуулалтанд тогтмол хяналт тавих;
Дүүргийн боловсролын хэлтсийг эрүүл ахуй, үдийн цай, орчны стандарт хариуцсан орон тооны мэргэжилтэнтэй болгох;
НБГ-аас гаргасан дүрэм журмын хэрэгжилтэд хуваарьт мониторинг хагас жилд 1 удаа хийж байх;
Хамран сургах тойргийг шинэчлэн тогтоох;
Дүүргийн Боловсролын хэлтэст
Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд гэрээт байгууллагын сонгон шалгаруулалт, нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүн, гэрээний дүгнэлт, орон тооны бус хяналтын зөвлөлийн үйл ажиллагаанд улирал тутамд хяналт тавин ажиллах;
Шалгалтаар “Хангалтгүй” үнэлгээ авсан сургууль, цэцэрлэгүүдэд зөрчил арилгах хугацаатай үүрэг өгч биелэлтийг хангуулан НБГ-т мэдэгдэх;
“Үдийн цай” хөтөлбөр, цэцэрлэгийн хүүхдийн хоолны санхүүжилтийн хуваарилалт, зарцуулалт, хүүхдүүдийн өдөр тутмын ирцэд тогтмол хяналт тавьж улирал бүрийн эцэст тайланг НБГ-т хүргүүлдэг байх;
Сургууль, цэцэрлэгийн цайны газар, гал тогоонд ажиллаж буй ажилчдыг нэгдсэн журмаар хагас жил тутамд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж байх;
Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
Хамран сургах тойрог тогтоох ажлын хэсэгт ЕБС, цэцэрлэгийн багш нарыг оролцуулж байх;
Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад
БСШУ, ЭМ-ийн сайдын хамтарсан 2006 оны 10 сарын 20 өдрийн 379/341 тоот тушаал, ЭМ-ийн сайдын 2013 оны 207 тоот тушаал, БШУ-ны сайдын 2012 оны А/51, А/52 тушаал, НБГ-ын даргын 2013 оны А/18, А/74 тоот тушаал болон бусад холбогдох дүрэм, журмын хэрэгжилтэд дотоодын хяналт-шинжилгээ хийж хэвших;
“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэнд сургуулийн эмч, сургалтын менежер болон холбогдох хүмүүс ажлын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллах;
Орон тооны бус хяналтын зөвлөлийн ажиллах боломж нөхцлөөр хангаж улирал бүр тайлан гаргуулдаг байх;
Түрээсийн гэрээний хугацааг журмын дагуу тогтоох;
“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, хүүхдийг хоолоор хангах үйл ажиллагааг шаардлагын хэмжээнд зохион байгуулаагүй нь шалгалтаар нотлогдсон бол холбогдох ажилтанд хариуцлагаа тооцдог байх;
Хоолны тусгай дэглэм мөрдвөл зохих хүүхэд (таргалалт, тураал, чихрийн шижин, ходоод гэдэсний архаг өвчтэй)-ийн бүртгэл судалгааг гаргаж, тэдэнд зориулсан хоолны асуудлыг шийдвэрлэх;
Засгийн газрын 2011 оны 311 тоот тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, чанаржуулах;
Цайны газар, гал тогоонд ажиллагсад, бага ангийн багш, цэцэрлэгийн багш нараа хагас жил тутамд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж байх;
Угаалтуур, суултуурын тоог нэмэгдүүлэх боломжийг судалж, шийдвэрлэх
Нээлттэй сургууль, цэцэрлэг болох ажлын төлөвлөгөө гарган гүйцэтгэлийг тооцон ажиллах;
Албан хэрэг хөтлөлтийн зааврыг мөрдөн ажиллах;
Нэгж байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд гаргаж буй шийдвэрүүдийнхээ эрх зүйн үндэслэлийг зөв тогтоож байх;
Ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуйн нөхцлийг шаардлагын түвшинд хангаж ажиллах;
Төсвийн нээлттэй ил, тод байдлыг хангаж ажиллах;
Багш, удирдлагын ёс зүйн асуудлыг хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд тодорхой тусгаж ажиллах;
Шинэ элсэлтийн ажлыг хамран сургах тойргийн хүрээнд оновчтой зохион байгуулах;
Хамран сургах тойргийн судалгааг жил бүр шинэчилж байх;
Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/399 дүгээр Захирамжаар “Сургалтын чанар хүртээмжийн үр дүнг сайжруулсан багш, заах аргын секц, байгууллага, боловсролын хэлтэс шалгаруулах” журам батлагдсан.
Энэхүү журмыг хэрэгжүүлэх ажлыг 2013 оны 10 дугаар сард ЕБС, цэцэрлэгүүд зохион байгуулсан.
2013-2014 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 12 сургуульд нийт 911 багш ажиллаж байна. Үүнээс 817 багш индексжүүлэлтэнд хамрагдсан байна. Үлдсэн 94 нь шинээр ажилд орсон болон жирэмсний амралттай, чөлөөтэй байсан багш хамрагдаагүй болно.

Багш нарыг индексжүүлэх
Үүнээс дунд, ахлах ангийн 538 багш индексжүүлэлтэд хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 59483 суралцагч шалгагдсан байна. Нийт багш нарын дундаж дүүргийн түвшинд 5.07 буюу 72,4% байна.
Бага ангийн 279 багш хамрагдаж 9797 хүүхэд шалгагдсан байна. Багш нарын дундаж 5,33 буюу 76,1% байна.

17, 24, 37, 49, 57, 72 дугаар сургуулиуд 2 болон түүнээс дээш ангиас шалгалт авсан нь индексийн жагсаалт гаргах явцад харагдаж байна.
5, 23, 39, 50, 61, 117 дугаар сургуулиуд сургалтын амжилтын индексийг гаргах үеийн стандарт шалгалтанд зөвхөн 1 ангийн сурагчдыг л хамруулсан. Энэ нэг талаас журам зөрчиж байна. /Тухайн багшийн хичээл заадаг суралцагчдын 60-аас доошгүй хувийг шалгалтад хамруулна/. Шалгалт өгсөн сурагчдын тоо 1 багш дээр хамгийн бага нь 12, хамгийн их нь 605 байна.
Багш индексээр дээд тал нь 7 оноо авах ёстой. 3,5 буюу 50%-аас доош оноо авсан дунд ангийн 28, бага ангийн 10 багш байна. Цаашид анхаарах !!!!!!!!!

Сургуулийн дунджийг харьцуулбал:
Дунд ангийн 538 багшаас эхний 100, бага ангийн 279, багшаас эхний 50 багшийг авч үзэхэд:
Журмаа багш нартаа танилцуулж ойлгуулах
Багш нарыг үнэлсэн үнэлгээ нь ил тод байх, багш нараар гарын үсэг зуруулах
Ахицын индексийг тооцохдоо анхаарах
Нэгж хичээлийн хөтөлбөрийн чанарт анхаарах
Хүүхэд нэг бүрийн хөгжилд гарсан ахицын тооцох аргаа тодорхой болгох

Цаашид анхаарах зүйл:
Ерөнхий боловсролын 12 сургуулийн бага, дунд ангийн 128 секц оролцсон. Секцийн индексийн дүүргийн дунджийг гаргавал 6,69 буюу 74%-тай байна.
128 секцээс эхний 20-ыг /7,75-8,41/ авч үзэхэд 5-р сургууль 6, 17-р сургууль 2, 23-р сургууль 4, 49-р сургууль 3, 50-р сургууль 5 секц эзэлж байна. Үүнээс дунд ангийн 9, бага ангийн 11 секц байна.
Секцийг индексжүүлэх явцад 2.Сайн арга туршлага-технологийн индекс, 3.Сурлагын хоцрогдлыг арилгах үр дүнтэй ажлын индекс дээр 1 оноо авсан нь сайн хэрэг боловч нөгөө талаас хэт туулширсан, өндөр оноо тавих гэсэн санааг агуулж байгаа нь илт байсан. Ихэнх сургууль !!!!!!!

Секцийн индекс
Сургуулийн индекс
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА
Full transcript