Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Нийгмийн зар сурталчилгаа

No description
by

chimgee crlu

on 4 March 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Нийгмийн зар сурталчилгаа

Нийгмийн зар сурталчилгаа

Нийгмийн зар сурталчилгаа гэж юу вэ
Нийгмийн зар сурталчилгаа нь нийгмийн маркертингийн бодлого, үйл ажилгааны нэг хэсэг юм.
Агуулга
Нийгмийн зар сурталчилгааны тухай
Нийгмийн зар сурталчилгааг дамжуулах суваг
Нийгмийн зар сурталчилгааны сэдвийн ангилал
Нийгмийн зар сурталчилгааны онцлог, давуу болон султ тал
Нийгмийн зар сурталчилгаа Гадаадад
Нийгмийн зар сурталчилгаа Монголд
Нийгмийн зар сурталчилгааны онцлог
PSA нь бусад бизнес реклам, суртал ухуулгыг эс тооцвол сануулсан шинжтэй ба ихэвчлэн ямар нэг зүйлийн сайн эсвэл муу талыг таниулах, дэмжлэг авах, санаа бодлыг чиглүүлэх зэрэг үүргүүдтэй байдаг ба голчлон ашгийн бус, нийгмийн “сайн сайхны төлөө” үүднээс хийгддэг.

Нийгмийн зар сурталчилгаа Гадаадад
Нийгмийн зар сурталчилгааг дамжуулах суваг
Нийгмийн зар сурталчилгаа нь бусад зар сурталчилгаатай адилхан сувгаар дамжуулагддаг.
Нийгмийн зар сурталчилгаан сэдвийн ангилал
Нийгмийн зар сурталчилгаа
Нийгмийн маркетинг
Нийгмийн сайн сайхны төлөө хувь хүн иргэдэд ашиг хүртээж маркетингийн үзэл баримтлалыг нэгтгэх арга замаар нийгмийг хөгжүүлэхийг хэлнэ.

Телевиз
Радио
Сонин сэтгүүл
Гаднах самбар
Зурагт хуудас
Social network
Тухайн нийгмийн сайн сайхан зорилго тэмүүллийг тунхаглах, нийгэмд учирч болох сүйрэл, хүсээгүй үр дагаврыг сэрэмжлүүлэн сануулах, аюул, нийгмийн гэм дутагдалтай тэмцэх.
Үнэт зүйлсийг тунхаглах. Хүн бүрийн хувьд баримтлавал зохих эрүүл мэнд, ажил төрөл, гэр бүл хүүхэд, орлого, хувийн аз жаргал, аюулгүй байдал зэрэг үнэт зүйлсийн утга учрыг сануулж өгөх.

Бүтээлч байдалд уриалах. Нийгмийн болон хувь хүний хүсэл тэмүүлэлдээ хүрэх эрмэлзэлд үндэслэнэ.

Ричард Мессингхэм нь PSA-г үндэслэсэн бөгөөд 1938 онд Их Британид “Олон нийттэй харилцах” кино үйлдвэр байгуулсан бөгөөд танин мэдэхүйн сэдэвтэй бага хэмжээний киног олон нийтэд зориулан хийж эхлэсэн.
Харин АНУ-д 1941 онд “Сурталчилгааны зөвлөл” буюу анхандаа “Дайны сурталчилгааны зөвлөл” үүссэн ба 2-р дайнд зориулж хөрөнгө босгох, сайн дураар элсэгчдийг нэмэгдүүлэх зорилготой байсан.

Хуучин Зүүн Европ, ЗХУ, Монгол, Куба, Хятад, БНАСАУ зэрэг орнуудад нийгмийг бүтээн байгуулалтанд уриалах, дайнд дуудах, анти-капитализм, энх тайван зэргийг сурталчилахад чиглэж байсан нь хэт идеологижсон шинжтэй байсан бол харин барууны орнуудад илүү корпоратив шинж чанартай болж хөгжсөн байна. Зарим өрнөдийн фирмүүд нь нийгмийн хариуцлагатайгаа холбон ашиглах болсон ч хувь иргэдийн нийгмийн үүрэг хариуцлагын PSA болон ЗГ-ын PSA давамгай байна.

Нийгмийн зар сурталчилгаа АНУ-д
Социал ЗС /PSA/ нь АНУ-д гол төлөв эрүүл мэнд, аюулгүй байдал, боловсрол, фандрэйзинг зэрэг зорилгоор хэрэглэгддэг байна.

1940-1970 он хүртэл АНУ нь нийтдээ 3 дайнд орсон бөгөөд цэрэг элсүүлэх тухай голлож байсан бол 1980 оноос хойш экологи, таргалалт, гэмт бүлэглэлд үл элсэх, мөрийтэй тоглоомны хор уршгийн талаар PSA давамгайлах болсон байна.

2000 оноос хойш ногоон хөгжлийн PSA голлох байр суурьтай болж байна.

Нийгмийн зар сурталчилгаа ОХУ-д
ДОХ, халдварт өвчин, дотоодын терроризм, аюулгүй байдал зэрэг түгээмэл сэдвүүд дээр тулгуурлагдан хийгдсэн байдаг.

2002 онд сургуулийн сурагчдыг барьцаалсан, Москвад театр барьцаалсан зэрэг ноцтой террорист ажиллагаануудын дараагаас идэвхтэй анти-террорист, терроризмын үед яах тухай PSA-г хийж эхлэх болсон ба ОХУ-д энэ төрөл давамгайлж байдаг.

Нийгмийн зар сурталчигаа Их Британ-д
Британичууд анх PSA-г бүрэн утгаар нь хэрэгжүүлж ирсэн хүмүүс юм. Ихэвчлэн хүүхдүүдэд чиглэсэн байдаг бөгөөд хүүхдийн кино, нэвтрүүлгүүдийн дундуур гардаг бөгөөд “Hammer Horror” стиль буюу тархинд гүн айдас төрүүлж, тэр үйлдлээс жигших, татгалзах аргыг илүүд үзэн баримтладаг.

Мөн 1983 онд “Threads: Nuclear War” буюу цөмийн дайны үеийг бодит мэтээр харуулсан PSA-г хийж байсан нь ард түмэнд айдас авчирсан ч сэтгэл санаанд нь хүчтэй нөлөөлсөн байна.

Based on Jim Harvey's speech structures
Нийгмийн зар сурталчилгаа нь нийгмийн асуудлын тухай олон нийтэд мэдээллэх тэдний зан ааш нөлөөлөх реклам юм. Ихэвчлэн нийгмийн амьдралаас урган гардаг бөгөөд зорилго нь ашиг олохын төлөө бус нийгэмд байдаг эмзэг зүйлүүдийг хөндөж бидэнд ойлгуулах үүрэг гүйцэтгэдэг реклам юм.

Нийгмийн сэтгэл зүйн эмчилгээ. Олон нийт сэтгэл зүйн тодорхой сөрөг нөлөө, айдас түгшүүрт автах, өөртөө болон ирээдүйдээ итгэл алдрах, өөрийн болон орчин тойрныхныхоо хувь заяаг үл хайхрах, сэтгэлээр унах, цөхрөх зэрэгт нийгмийн сурталчилгаа ажиллаж эхлэх ёстой.

Суртал ухуулгыг бодвол улс төржилт бага
Ашгийн бус, нийгмийн төлөө шинж чанартай
Үнэ төлбөргүй цацагдах ёстой
Бизнесийн бус шинж чанартай
Танин мэдэхүйн шинж чанарыг агуулна
Шинэ зүйлийг зарлах биш, байгаа аливаа зүйлд анхаарлыг төвлөрүүлнэ
Ард түмний санаа бодолд хүчтэй нөлөөлж, хурдан үр дүнд хүрэхийг эрмэлздэг

Нийгэм рүү чиглэсэн шинжтэй зар сурталчилгаа /Public Service Announcement/ нь барууны орнуудад аль 19-р зуунд хэвлэх үйлдвэрлэл нь автоматжсан үеэс суртал ухуулгын хэвлэх хуудас, үйлдвэрийн сурталчилгаа, дайнд хөрөнгө оруулалт /дайны бонд зарах/, үзвэр үйлчилгээг сурталчилах гэх мэтээр гарч эхлэсэн бол 20-р зууны 70-аад оноос хойш нийгэмд тулгамдаад буй асуудлууд болох экологи, сансар судлал, энх тайван, оршихуйн асуудлууд зэргийг хамрах болсон.

БНМАУ-д
Соёлын довтолгоо /1960-аад он/ нь бүх нийтийг бичиг үсэгтэй болгож, эрүүл ахуйн стандартыг хангах зорилготой байсан бөгөөд суртал ухуулгын шинжтэй социал сурталчилгааг явуулж байсан бөгөөд “Бүх нийтээрээ бичиг үсэгтэй болцгооё”, “Социалист ёсоор амьдарч сурцгаая”, “Бүтээн байгуулалтанд оролцоё” гэх мэт уриа мессежүүдийг тарааж байсан бөгөөд үр дүнд хүрч байсан.

БНМАУ-д
БНМАУ-ын үед 1930-1940 онд кино театр, кино үзвэр ховор байсан тулд радиогоор болон шууд уншиж танилцуулдаг байсан ба сэдвүүд нь голчлон “ардын дайсан”, “Японы империализм”, “Бүхнийг фронтод” гэхчлэн уриаг баримтласан шинжтэй байсан.

1950-1970 онд бүтээн байгуулалт өрнөсөн ба тухайн үед Монгол кино үйлдвэрлэл хөгжиж, “Ээ дээ энэ хүүхнүүд үү?”, “Аман хуур” гэх мэт бүрэн хэмжээний PSA төрлийн кинонууд гарч байсан.

1980-аад онд эдийн засгийн шинэчлэл, улс төрийн шинэчлэл хийсний үр дүнд БНМАУ-ыг илүү ардчилсан болж байгааг дүрсэлсэн кинонууд нь мөн л адил PSA шинжтэй байсан.

Нийгмийн зар сурталчилгаа өнөөгийн Монгол-д
1990 оны ардчилсан реформын дараа социалист реализмын суртал ухуулгаас татгалзах болж, илүү нийгэм-хүн рүүгээ хандсан шинжтэй болсон ба орчин үед тулгамдсан асуудлуудад хандах болсон. ДОХ, гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрх, ядуурал, аюулгүй байдал, хүний наймаа, хар тамхи, согтууруулах ундаа, зам тээвэр зэргийн асуудлуудыг голчлон барих болсон байна.
Гол төлөв ямар нэг шашны сүм хийд, ТББ, эмнэлэг, Цусны төв, ЦЕГ, БШУЯ, БОАЖЯ, Хүчирхийллээс Хамгаалах Үндэсний Төв зэрэг ашгийн бус байгууллагууд нь PSA-г телевиз, радиогоор тогтмол цацдаг ба голчлон тодорхой нэг сэдвийн дагуу нэмэлт мэдээлэл, сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгөх зорилгын дагуу хийгддэг ба “үр дүнгээ өгдөг” гэж дүгнэж болох юм.

Нийгмийн зар сурталчилгааны давуу болон сул тал
Зарим талаар улс төржих талтай
ТББ, ашгийн бус байгууллагууд СС хийхэд хөрөнгө босгоход цаг их зарцуулдаг
Засгийн газар зарим тохиолдолд өөрийн үзэл баримтлалыг хэтрүүлэн түгээхэд ашигладаг
Хүчтэй нөлөөлөхийн тулд телевизээр дамжуулахыг шаарддаг
Зорилтот бүлэгдээ яг цав хүрэхэд бэрх бөгөөд судалгааны ажил шаарддаг
Өрсөлдөөний талбар нь өргөн г.м

Давуу тал
Сул тал
Олон нийт нь PSA-г эерэгээр үнэлдэг ба мэдээллийн баттай эх сурвалж гэж үздэг
Телевизээр цацах цаг нь үнэ төлбөргүй байдаг /барууны орнуудад/
Үр дүн сайн үзүүлдэг ба сонгож авсан сэдвээ сайн тусгаж өгдөг
Улс төрийн хувьд үзэл суртлаа тараах хүчтэй хэрэгсэл болж өгдөг
ТББ болон АББ-уудын хувьд нэгдүгээр сонголт байдаг
ОНСБ-ыг өөрчлөхөд хамгийн тохиромжтой хэрэгсэл
Full transcript