Prezi

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in the manual

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

standard

No description
by enkhbat tsevelmaa on 26 October 2012

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of standard

Өмнөх үг Энэхүү стандартын төслийг 2006-2007 оны барилга, замын стандартчиллын хөтөлбөрийн дагуу БХБНААҮТ-ийн нийтийн аж ахуйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Ганчимэг боловсруулж, Монгол Улсын стандартчиллын тогтолцооны суурь стандарт МNS 1-1 : 2006, MNS 1-2 : 2006-ын дагуу СХҮТ-ийн стандартын ахлах шинжээч Т.Энхтуул хянав.
Стандартад анхны үзлэгийг 2011 онд, дараа нь 5 жил тутамд хийнэ. Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2006 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 53 дугаар тогтоолоор батлав.
Энэхүү стандарт нь 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчинтэй. Монгол Улсын стандарт
2012.10.26 “Орон сууцны барилгын үйлчилгээ
Ерөнхий шаардлага”
MNS 5681 : 2006 Агуулга Өмнөх үг
1.Зорилго
2.Хамрах ба хэрэглэх хүрээ
3. Нэр томьёо ба тодорхойлолт
4.Нэр томьёо ба тодорхойлолт
5.Орон сууцны барилгын үйлчилгээ эрхлэх байгууллагад тавигдах нийтлэг шаардлага
6.Орон сууцны барилгын үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага
7.Хавсралт
Нийт 10 хуудас 1.Зорилго 1.1. Энэхүү стандарт нь орон сууцны барилгын үйлчилгээ эрхлэх байгууллага,
түүний үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлагыг тогтооно.
1.2. Орон сууцны барилгын үйлчилгээ нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд тав
тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэнэ. Хамрах ба хэрэглэх хүрээ
2.1 Энэхүү стандарт нь орон сууцны барилгын үйлчилгээ эрхлэх байгууллагад
хамаарна.
2.2 Уг стандартыг орон сууцны барилгын үйлчилгээ эрхлэх байгууллага, сууц
өмчлөгчдийн холбоо, орон сууцны барилгын үйлчилгээнд хяналт тавих эрх бүхий 3.Норматив ишлэл 3.1 БНбД 3-05-01.88, Дотор сантехникийн систем;
3.2 БНбД 40-05-98, Барилгын доторхи усан хангамж, ариутгах татуурга;
3.3 БНбД 41-01-02, Халаалт, агаар сэлгэлт ба кондиционер;
3.4 БНбД 21-01-02, Барилга, байгууламжийн галын аюулгүй байдал;
3.5 БНбД 13-04-03, Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар,
ашиглалтын хугацааны жишиг норм;
3.6 МNS 641:89, Гал эсэргүүцэх техник үндсэн төрөл, байрлал, үйлчилгээ;
3.7 MNS 5161-3:2002, Ахуйн шавьж, мэрэгч устгах ба халдваргүйжүүлэлт.
3-р хэсэг. Үйлчилгээ;
3.8 МNS 5344:2003, Ахуйн хог хаягдлын тээвэрлэлт-Ангилал. Ерөнхий
шаардлага;
3.9 МNS 5342:2003, Автомашины зогсоол.Ангилал. Ерөнхий шаардлага;
3.10 МNS 12.1.009:85, Хөдөлмөр хамгаалал-Шуугиан-Орон сууц, иргэний
барилгад байж болох шуугианы түвшин;
3.11 MNS 5611:2006, Орон сууцны барилгад тавигдах үндсэн шаардлага;
3.12 МNS ISO 4190-2:2003, Зорчигчийн лифт ба үйлчилгээний лифт. 2-р хэсэг:
4 дүгээр ангийн лифт;
3.13 МNS 5283:2003, Гудамж, талбайн нэр, дугаарын самбар, түүнийг
байрлуулахад тавигдах ерөнхий шаардлага;
3.14 МNS 5111:2006, Шуудангийн хайрцаг; 4.Нэр томьёо ба тодорхойлолт 4.1 Орон сууцны барилгын үйлчилгээ – барилгын бүрдэл хэсгийн бүрэн бүтэн
байдал ба түүнд тавигдах шаардлагууд, инженерийн шугам сүлжээ, тоног
төхөөрөмжийн ажиллах горимыг хангахад чиглэгдсэн цогц ажлыг;
4.2 Орон сууцны барилгын үйлчилгээ эрхлэх байгууллага - хууль болон
түүнтэй адилтгах эрхийн актын дагуу өмчийн хэлбэр харгалзахгүй байгуулагдсан
4.3 Орон сууцны барилгын үйлчилгээг хэрэглэгч - орон сууцанд түр болон
байгууллага
байнга амьдарч байгаа иргэд, зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа
аж ахуйн нэгж
4.4 Диспетчерийн алба - орон сууцны барилгын бүрдэл хэсэг, инженерийн шугам
сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаанд хяналт тавих, оршин суугчдын
санал гомдлыг утсаар буюу биеэр хүлээн авч шуурхай барагдуулах үйлчилгээ
үзүүлэх зорилготой байгуулагдсан орон сууцны барилгын үйлчилгээ эрхлэх
байгууллагын нэгж 5.Орон сууцны барилгын үйлчилгээ эрхлэх байгууллагад тавигдах
нийтлэг шаардлага 5.1. Орон сууцны барилгын үйлчилгээ эрхлэх байгууллага нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйлчилгээг эрхэлнэ.
5.2. Байгууллага нь салбарын үйл ажиллагаанд мөрдөж байгаа эрх зүйн акт, норм дүрэм, стандарттай байхаас гадна үйлчилгээндээ эрх зүйн акт, норм дүрэм, энэхүү стандартын 3 дугаар зүйлд тусгасан стандартуудыг мөрдөж ажиллана.
5.3. Байгууллагын үйлчлэх хүрээ, үйлчилгээний объектуудын байршил, үйлчилгээний төрөл, ажлын цагийн хуваарь, хаяг, холбогдох утасны дугаар, факс,э-майл хаяг, вэб сайт, үнэ тариф, байгууллагын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны талаарх мэдээллийг хэрэглэгчдэд тогтмол хүргэж байхаас гадна шаардлагатай мэдээллийг ил тод, ойлгомжтой, харагдахуйцаар байрлуулж, тухай бүр шинэчилж байна.
5.4 Байгууллага нь диспетчерийн албыг үйлчлэх хүрээ, үйлчилгээний объектуудын байршил, орон сууцны насжилт, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн чанарын түвшин, санал хүсэлтийн тоо зэргээс хамааруулан ажлын ачаалалтай уялдуулан 24, 16, 8 цагаар ажиллуулж болох бөгөөд тэдний тав тухтай орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 12 м буюу түүнээс дээш талбай бүхий ажлын байр, багаж хэрэгслэл, материал сэлбэгийн нөөцийг хадгалах тусгай байраар тус тус хангана.
5.5. Байгууллага нь орон сууцны барилга, сууцанд тавигдах техникийн, эрүүл ахуйн, ашиглалтын шаардлагыг хангаж ажиллана.
5.6. Хэрэглэгчидтэй жил бүр гэрээ байгуулж ажиллана. Гэрээнд орон сууцанд хийгдэх төлөвлөгөөт болон төлөвлөж байгаа засвар, гэрээний үүргийн биелэлт, хэрэглэгчдийн санал гомдлын барагдуулалт болон бусад мэдээллийг хавсаргана.
5.7. Байгууллага нь багаж хэрэгслэл, технологийн болон тусгай зориулалтын тоног төхөөрөмж, машин механизмтай байх ба эдэлгээний хугацаанд нь шинэчлэл хийж байх шаардлагатай.
5.8. Орон сууцны үйлчилгээний аль нэг төрлийг хэрэглэгчдэд хүргэх боломжгүй болсон тохиолдолд түүний шалтгаан, цагийн байдал, үргэлжлэх бодит хугацааг үнэн зөв мэдээлнэ.
5.9. Хэрэглэгчдийн гэрт нэвтрэн орж үйлчилгээ үзүүлэх, үзлэг хийх эрх бүхий албан тушаалтны нэрсийг хэрэглэгчдэд мэдээлж байх ба урьдчилан утсаар мэдэгдэж болно.
5.10 Орон сууцны барилгын үйлчилгээ эрхлэх байгууллага нь мэргэжлийн инженер техникийн ажилтнуудтай байх бөгөөд тэдгээрийн 30%-аас дээш мэргэшлийн зэрэгтэй байна.
5.11. Орон сууцны барилгын үйлчилгээ эрхлэх байгууллага нь нормативын тоо хэмжээнд багтсан ажлын дадлага туршлагатай, шинэ техник технологийг нэвтрүүлэх, чадвар бүхий мэргэжлийн ажиллагсадтай байна.
5.12 Орон сууцны барилгын үйлчилгээ эрхлэх байгууллага нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, зан үйл, үйлчилгээний чанарт судалгаа хийх зорилгоор маркетингийн менежерийг ажиллуулж болно. 6.Орон сууцны барилгын үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага 6.2 Орон сууцны барилгын цэвэрлэгээнд тавигдах шаардлага 6.3 Орон сууцны барилгад тавигдах шаардлага 6.1 Орон сууцны барилгын үйлчилгээг дараах байдлаар ангилна.
-Диспетчерийн албаны үйлчилгээ
-Үзлэг, түүний мөрөөр хийгдэх үйлчилгээ
6.1.1. Диспетчерийн албаны ээлжийн ажилтан нь утасны хонхыг 2-оос 3 удаа дуугармагц авч байгууллагын нэр, өөрийн албан тушаал, нэрээ тод, эелдэг дуугаар танилцуулж, хэрэглэгчдээс
тавьж буй санал гомдлыг анхааралтай сонсон
хүлээн авч бүртгэн 10-аас 40 минутын дотор шуурхай барагдуулах бөгөөд
лавлагаа, шаардлага, мэдээлэл зэрэгт үнэн зөв хариулт өгнө.
6.1.2. Диспетчерийн албаны ээлжийн ажилтан нь хэрэглэгчдийн санал гомдлыг нэр, хаяг, цаг хугацаатай нь хүлээн авч, санал хүсэлтийг бүртгэх дэвтрийг хөтөлж сарын эцэст эрэлт хүсэлтийн төрөл, чанар, хүртээмж болон барагдуулаагүй дуудлагын шалтгаанд дүн шинжилгээ хийж, сарын ажлын гүйцэтгэлд дүгнэлт өгнө.
6.1.3. Диспетчерийн албаны мэргэжлийн ээлжийн ажилчид нь тухайн өдрийн ээлжийн ажилтнаас санал гомдлын талаарх мэдээллийг хүлээн авмагц үйлчилгээ үзүүлэх объектод очиж, хэрэглэгчийн хаалгыг зөөлөн тогшин нэвтрэн орж мэндчилэн дуудлага өгсөн эсэхийг магадлан ажлын газрын үнэмлэх, дуудлагын хуудсаа үзүүлж, зөвшөөрөл авсны үндсэн дээр зориулалтын ажлын хувцас хэрэгслийг өмсч, үйлчилгээг шуурхай үзүүлсний дараа засварын үр дүнд гарсан хог, хуучин сэлбэг, ус зэргийг цэвэрлэн, үйлчилгээний чанарыг хэрэглэгчдээршалгуулан баталгаажуулж ажлаа дуусгана.
6.1.5 Диспетчерийн албаны ээлжийн ажилтан нь ээлжийн ажилчдын ажлын гүйцэтгэлд, мөн шаардлагатай тохиолдолд хэрэглэгчтэй харьцан хяналт тавина.
6.1.6. Диспетчерийн алба нь үйлчилгээний чанарын асуудлыг бүрэн хариуцахаас гадна чанаргүй үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд дахин үнэ төлбөргүй үйлчилнэ.
6.1.7. Диспетчерийн алба нь ажил үйлчилгээнд шаардлагатай материал сэлбэгийн нөөцтэй байна.
6.1.8. Диспетчерийн албаны ээлжийн ажиллагсад нь ажлын газрын үнэмлэх, байгууллагын таних тэмдэг бүхий улирлын нөхцөл байдалд тохирсон ижил өнгийн ажлын хувцас, 2-оос 3 ээлжийн улавч, бээлийтэй /ажлын, резинэн/ байна.
6.1.9. Диспетчерийн албаны ээлжийн ажилтан нь тусгай дунд буюу дээд боловсролтой, тухайн салбарт 5-аас доошгүй жил ажилласан, удирдан зохион байгуулах , шийдвэр гаргах чадвартай байна.
6.1.10 Диспетчерийн албанд мэргэжлийн өндөр ур чадвартай, харьцааны солтой 4-өөс дээш зэрэгтэй, тухайн салбарт 5-аас доошгүй жил ажилласан мэргэжилтэй ажилчид ажиллана.
6.1.11 Орон сууцны барилгын үзлэгийг 3.1, 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.11-д заасан барилгын норм
дүрэм, стандартын дагуу хийж хэрэглэгчидэд зөвлөгөө өгч, бага хэмжээний эвдрэл
гэмтлийг засварлан тоног төхөөрөмжид тохируулга, зүгшрүүлэлт хийнэ. 6.2.1. Орон сууцны орцны үүдэнд тоос шороо, цас унагаах төмөр сараалж буюу
түүнтэй адилтгах зүйл байрлуулна.
6.2.2. Орон сууцны шатны талбай, шатны өгсүүл гишгүүрийн хуурай болон нойтон
цэвэрлэгээг өдөр бүр хийх ба шал, цонхны тавцанг 3 хоногт 1-ээс доошгүй,
-халаах хэрэгслийг 14 хоногт 1-ээс доошгүй,
-ханыг улиралд 1-ээс доошгүй удаа тогтмол цэвэрлэнэ.
-Харин бүх гадаргуугийн их цэвэрлэгээг жилд 2 удаа заавал хийнэ.
6.2.3. Орон сууцны орц болон орчны хэсгийн цас, мөсийг байнга цэвэрлэж
хальтиргаа үүсэхээс сэргийлэн зам талбайд элс цацаж, дараа нь орчны газрыг
цэвэрлэнэ.
6.2.4. Цэвэрлэгээг өглөө, оройн цагт, цас орж байх үед хийнэ. Машинаар цэвэрлэх
боломжгүй хэсгийг гараар цэвэрлэж, цасыг талбайд нөөцлөх буюу ногоон
байгууламж бүхий талбайд зөөж овоолно.
6.2.5. Зуны улиралд орон сууцны орчмын цэвэрлэгээг шүүрдэх, угаах, услах гэсэн
дарааллаар орой болон өглөөний гэсэн хуваарийн дагуу хийнэ.
September 20, 2012, 8:43 am STANDARTCHILAL, HEMJIL ZUIN GAZAR. Hereglegch : 0
MNS 5681 : 2006
7
6.2.6. Орон сууцны явган болон авто зам, машины зогсоолын усалгаа, угаалга
хийх зориулалтаар нэмэлт шугам сүлжээ, тоноглол суурилуулж, усалгаа, угаалгыг
гудамж руу харсан байшингаас нээлттэй талбай руу хийхээс эхэлнэ. 6.3.1. Орон сууцны барилгад дараах шаардлагуудыг мөрдлөг болгоно. Үүнд:
-Орон сууцны барилгад тавигдах шаардлага нь NS 5611:2006 стандартын
шаардлагыг хангасан байх.
-Орон сууцан дахь ахуйн шавьж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагааг
MNS 5161-3 : 2002 стандартын дагуу гүйцэтгэх.
-Орон сууцны барилгын цахилгаан шатыг эзэмшигч, ашиглагч байгууллага нь
МNS ISO 4190-2 : 2003 Зорчигчийн лифт ба үйлчилгээний лифтийн стандарт
болон лифт ашиглалтын аюулгүйн ажиллагааны дүрэмд заасан лифтийг ашиглах.
- Орон сууцны барилга, түүний орчмын автомашины зогсоолыг MNS 5342:2003
стандартын шаардлагын дагуу ашиглах.
- Орон сууцны барилгын орчны ахуйн хог хаягдлыг MNS 5344:2003 стандартад
заасны дагуу тээвэрлүүлэх.
- Орон сууцны дугаарын самбарыг MNS 5283 : 2003 стандартын шаардлагын
дагуу байрлуулах.
- Орон сууцны барилгад MNS 5111:2006 стандартын шаардлагыг хангасан
шуудангийн хайрцаг байрлуулах. Анхаарал хандуулсанд баярлалаа Дүгнэлт Энэхүү “Орон сууцны барилгын үйлчилгээ Ерөнхий шаардлага” буюу MNS 5681 : 2006 стандарт нь бодит байдал дээр сайн хэрэгжиж байгаа бөгөөд БНбД ийн зарим тохиолдолд ашиглахгүй байж болох бол харин энэхүү стандартыг орон сууцны барилгын үйлчилгээ эрхлэх байгууллага, сууц
өмчлөгчдийн холбоо, орон сууцны барилгын үйлчилгээнд хяналт тавих эрх бүхий бүх л байгууллагууд баримтлах зайлшгүй шаардлагатай бөгөөд өөр юунд ямар БНбД-г баримтлах хэрэгтэйг ч тусгаж өгсөн учир мэргэжлийн хүн болгоны ширээний ном болохуйц хэрэгцээтэй стандард юм.
See the full transcript