Prezi

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in the manual

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

прези

No description
by uuganchimeg uuganaa on 14 November 2012

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of прези

Өрсөлдөөн түүний эрх зүйн
зохицуулалт Багийн гишүүд: Б.Батбилэг
М.Заяа
Н.Ууганчимэг
Т.Оюунзаяа
Номинчимэг

...............өрсөлдөөн.....................................өрсөлдөөн................................................................................................................өрсөлдөөн....................шударга бус өрсөлдөөн ................................................................................................... Агуулга 1.Удиртгал
2.Зах зээлийн өрсөлдөөн гэж юу вэ?
3.Өрсөлдөөний төрөл, ангилал
4.Шударга бус өрсөлдөөн
5.Өрсөлдөөний эрх зүйн зохицуулалт
6.Монгол Улс дахь шударга бус өрсөлдөөний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага
7. Шударга бус өрсөлдөөний эрх зүйн зохицуулалтын харьцуулалт
8. Дүгнэлт 2. Зах зээлийн өрсөлдөөн
гэж юу вэ? Энэ нь ашиг, борлуулалт, мөн зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэх зэрэг бизнесийн тодорхой зорилгод хүрэхийн тулд худалдан авагчдын дэмжлэгийн төлөө компаниуд болон борлуулагчдын зах зээл дээр хийж байгаа тэмцэл юм. Төгс өрсөлдөөнт зах зээл Өрсөлдөөний эцсийн зорилго нь тодорхой зах зээл, хэрэглэгчийг сонгон авч түүнийг чанартай бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээр тогтвортой хангаж, өөртөө татахад чиглэгдэх учиртай. Энэ үйл ажиллагаа нь эрх зүйн хэм хэмжээний дагуу зохицуулагддаг. Төгс бус өрсөлдөөнт зах зээл Зах зээл дээрх аль нэг нийлүүлэгч, худалдан авагч нь зах зээлийн тэнцвэрт үнэ, зах зээлийн төлөв байдалд нөлөөлөх боломжтой бол тэр зах зээлийг төгс бус өрсөлдөөнт зах зээл гэнэ.
Төгс бус өрсөлдөөнт зах зээл нь:
-Цэвэр монополь зах зээл,
-Монопольт өрсөлдөөнт зах зээл,
-Олигополь зах зээл гэсэн хэлбэрүүдтэй.
Уг өрсөлдөөнийг бий болгогч гол субьект нь төр юм. Төрөөс аль нэг компанид давуу эрх олгосноор өрсөлдөөн буурч монополь бий болдог. Энэ зах зээлийн үед тухайн зах зээл дээр нэг төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг,ажил үйлчилгээ эрхэлдэг, бие биенээсээ үл хамаарах, зах зээлд эзлэх хувиараа маш бага, төдийгүй хоорондоо ойролцоо олон тооны аж ахуйн нэгжүүд байдаг тул хэн нэгэн нь зах зээлийн үнэ, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт гэх мэт зах зээлийн нөхцөл байдалд нөлөө үзүүлж чаддаггүй. 3. Өрсөлдөөний ангилал Зах зээлийг өрсөлдөөнт байдлаас нь хамааруулан:
-Төгс өрсөлдөөнт зах зээл
-Төгс бус өрсөлдөөнт зах зээл Цэвэр монополь
зах зээл Монопольт өрсөлдөөнт
зах зээл Олигополь
зах зээл Төгс бус өрсөлдөөнт
зах зээл Аргагүй Монополь Шинээр өрсөлдөгч орж ирэх боломжгүй зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа компанийг аргагүй монополь гэнэ.
Аргагүй монополийн үнэ, нийлүүлэлт, чанар, нэвтрэлтийн нөхцөл зэргийг төрөөс тусгайлан зохицуулдаг. Зарим шинжээрээ төгс өрсөлдөөнт зах зээлтэй ижил, мөн тодорхой монополь хүчтэй компаниуд үйл ажиллагаа явуулж байдаг зах зээлийг монопольт өрсөлдөөнт зах зээл гэнэ. Цэвэр монополь зах зээл нь төгс бус өрсөлдөө-ний хамгийн дээд хэлбэр тул өрсөлдөөнийг бүрэн хязгаарлаж, тухайн салбарыг бүрэн хянах боломжтой зах зээл юм.
Монополь гэдэг нь моно-ганц, полис-худалдагч буюу ганц худалдагч гэсэн үгнээс гаралтай бөгөөд аливаа зах зээл дээр олон тооны худалдан авагчдад цорын ганц компани бараа бүтээгдэхүүн нийлүүлж байвал түүнийг цэвэр монополь зах зээл гэдэг. МӨЗЗ нь төгс өрсөлдөөнт зах зээлээс ялгагдах гол шинж нь тухайн зах зээлд нийлүүлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүн нь чанар, гадаад үзэмж, дизайн, чанар зэргээрээ хоорондоо ялгаатай байдаг. Монопольт өрсөлдөөнт зах зээл дээр зах зээлийн тэнцвэрт үнэнд нөлөөлөх нь харьцангуй их байдаг боловч үнийн өрсөлдөөнөөс илүү үнийн бус өрсөлдөөн хүчтэй явагддаг. Үнэ болон үйлдвэрлэлийн бодлогын хувьд өөр хоорондоо харилцан хамааралтай гэдэг нь мэдрэгдсэн цөөн тооны томоохон компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа зах зээлийг олигополь зах зээл гэнэ. Олигополь зах зээл дээр үнийн ба үнийн бус өрсөлдөөн маш их байдаг. Өрсөлдөөний төрөл Үйлдвэрлэлийн
Үйлчилгээний
Үнэт цаасны
Худалдааны
Санхүүгийн
Оюуны өмчийн
Хөдөлмөрийн гэх мэт Монголын өрсөлдөөний эрх зүйн үүсэл хөгжил МУ анх удаа 1993 онд өрсөлдөөний хууль (Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль)-ийг баталсан.
Өрсөлдөөний тухай хуулинд анх батлагдсанаас нь хойш 5 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Эдгээр өөрчлөлтүүдийн үндсэн зорилго нь Монгол Улсын Өрсөлдөөний хуулийг хэрэгжүүлэх байгууллагыг байгуулах, бие даасан байдлыг хангах, тус байгууллагын эрхийг бэхжүүлэх, өрсөлдөөний хуулинд орсон нэр томъёо, зохицуулалтуудыг тайлбарлахад оршино. 1995-Өрсөлдөөний хуулийг хэрэгжүүлэх эрх бүхий улсын байцаагчийн эрхийг өмнө нь байснаас илүү тодорхой болгон тусгасан
2000-Өрсөлдөөний хуулинд тодорхой нэмэлт өөрчлөлт хийсэн.
2002-Тендерт үнэ тохиролцон оролцох, Улсын мэргэжлийн хяналтын тухай хуулинд холбогдох өөрчлөлтүүдийг хийх замаар улсын байцаагчийн эрхийг нэмэгдүүлэх асуудал байсан.
2005-Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болгосон. Хууль нь 2005 онд ШӨХТГ үүсгэн байгуулагдсанаар үр дүнтэй хэрэгжих болсон.
2010-Өрсөлдөөний тухай хууль гарч энэ нь ШӨХТГ-т илүү эрхийг өгсөн, картелийн талаар хуулийн хэрэгжилтийг хүчтэй болгосон, мөн торгуулийн хэмжээг өсгөсөн. 4. Шударга бус өрсөлдөөн Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж зах зээлийн өрсөлдөөнд оролцож байгаа хүн зах зээлд эзлэх өөрийн байр сууриа өсгөхийн тулд тэмцлийн явцдаа өрсөлдөөний шударга, чөлөөт байдлыг гажуудуулах, бусдын эрхийг хязгаарлахад чиглэсэн шударга бус аргыг хэрэглэх тохиолдол гардаг. Үүний үр дүнд:
Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх явдал буурах
Зах зээлд хэт өндөр үнэ тогтох
Бараа бүтээгдэхүүний чанар муудах, сонголт багасах
Техник технологийн шинэчлэл нэвтрэх үйл явц удаашрах
Шинийг санаачлах, эрэлхийлэхээс татгалзах Тиймээс чөлөөт өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа шударга бус өрсөлдөөнийг улс орнууд тусгайлсан хуулиар нарийн зохицуулдаг. 5. Шударга бус өрсөлдөөний эрх зүйн зохицуулалт Шударга бус өрсөлдөөний эрх зүйн зохицуулалтын үүсэл, хөгжил Эртний Ромд христийн тооллын өмнөх 50 онд батлагдсан Lex Julia de Annona нь хүн төрөлхтний хадгалж үлдсэн хамгийн эртний шударга бус өрсөлдөөний
эрх зүйн хэм хэмжээ Орчин үеийн ШБӨЭЗЗ-ийн талаарх цэгцтэй ойлголтууд 19-р зууны эцэст АНУ-д бий болсон байна.Энэ үед Америкийн эдийн засаг эрчимтэй хөгжиж аж ахуйн нэгжийн шинэ хэлбэр болох трестүүд гарч ирсэнтэй холбоотой.Тэд жижиг дунд бизнес эрхлэгчид, ард түмний эрх ашигт ихээр нөлөөлж байсан тул тэдний шаардлагын дагуу 1887, 1890 онд АНУ-ын конгресс анх удаа монополийн эсрэг 2 хууль баталсан байна. Энэ нь
-1887 оны Муж хоорондын худалдааны тухай хууль
-1890 оны Шерманы хууль -1914 оны Клейтоны акт
Уг хууль өрсөлдөөнд сөргөөр нөлөөлхүйц хуулийн этгээдийн өөрчлөн байгуулалт болон бусад шударга бус өрсөлдөөнийг хориглох зорилготой гарч ирсэн.
-1914 оны Холбооны худалдааны хорооны тухай хууль
Уг хуулиар дэлхийн хамгийн анхны өрсөлдөөнийг хянан зохицуулах төрийн агентлаг байгуулагдсан. Шударга бус өрсөлдөөнийг зохицуулдаг хэд хэдэн байгууллага байдаг ба үүнд:
-Олон улсын өрсөлдөөний сүлжээ \ICN\
-Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага \OECD\
Олон улсын өрсөлдөөний сүлжээ байгууллагад Монгол улс 2005 онд элссэн. Шударга бус өрсөлдөөний эрх зүйн зохицуулалтын талаар дэлхийн улс орнуудын үзэл баримтлал болсон дараах нийтлэг зохицуулалт байна. Үүнд:
-Төрөөс зах зээлийн өрсөлдөөнд нөлөөлөхөд чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хязгаарлах зохицуулалт
-Зах зээлийн харилцаанд оролцогч этгээдийн зүгээс өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглох зохицуулалт Шударга бус өрсөлдөөний эрх зүйн зохицуулалт Зах зээлийн харилцаанд оролцогч этгээдийн зүгээс өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглох зохицуулалт 1. Картель буюу шударга өрсөлдөөний эсрэг чиглэн хийгдсэн компаниудын хоорондох хэлцлийн зохицуулалт
2. Компаниудын нэгдэх, нийлэх үйл ажиллагаанд хийх зохицуулалт
3. Давамгай байдалтай этгээдийн үйл ажиллагаанд хийх зохицуулалт
4. Аргагүй монополь байдалтай этгээдийн үйл ажиллагаанд хийх зохицуулалт
5. Бизнесийн шударга бус үйлдлийн зохицуулалт Төрөөс зах зээлийн өрсөлдөөнд нөлөөлөхөд чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хязгаарлах зохицуулалт Шударга бус өрсөлдөөний эрх зүйн зохицуулалтын нэг чухал зорилт бол төрийн байгууллагын зүгээс зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд нөлөөлөх хүний аж ахуйгаа чөлөөтэй илэрхийлэх, өмч хөрөнгө олж авах эрхийг шууд болон шууд бусаар хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих, түүнийг хязгаарлах явдал юм. Төрийн байгууллагаас үах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад ижил боломж олгох ёстой ба нэгэнд нь илүү боломж олгосноор бусад нь зах зээлээс шахагдан гарах нөхцөл болдог. 1. Картелийн зохицуулалт Энэ нь томоохон үйлдвэрлэгч, худалдаачдын хооронд үгсэн хуйвалдаж монополь ашиг олж байгааг таслан зогсоох, түүнээс болж улс орны эдийн засаг, иргэдэд учирч байгаа хохирлыг багасгахад чиглэгдэн үүссэн. Картел нь аливаа нэг хувь хүн, компани өөрийн хүссэнээр бизнесээ чөлөөтэй явуулах, шинэ техник, технологи нэвтрүүлэх зэрэгт саад учируулж, эрх чөлөөг нь боогдуулдаг ба удаан хугацааны үр дүнд зах зээлийн өрсөлдөөнийг үгүй хийдэг байна. Үүнээс үзвэл картел гэж өрсөлдөөнийг зориомлоор хязгаарлаж бараа бүтээгдэхүүний үнэ, нийлүүлэлтийн хувь хэмжээг тогтооход чиглэсэн хэлцэл юм.

1. Хэвтээ картель
2. Босоо картель
Нэг төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа өрсөлдөгчидын хоорогдоо байгуулдаг хэлцэл нь тэдний бие дааж үйл ажиллагаа явуулах, өөр хоорондоо өрсөлдөх чадварыг хязгаарлахад чиглэсэн байдаг бөгөөд үүнийг хэвтээ гэнэ.
Өөр өөр зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа боловч хоорондоо ямар нэг байдлаар харилцан холбоотой компануудын хооронд байгуулагдаж байгаа хэлцэлийг босоо картел гэнэ.
Картелийн ангилал Хэвтээ картелийн хэлбэрүүд Үнэ тогтоох \price fixing\
Үйлдвэрлэл, нийлүүлэлтийг хязгаарлах \output restriction\
Зах зээлийг хувиарлах \market allocation\
Уралдаант шалгаруулалт, дуудлага худалдаанд урьдчилан тохиролцож оролцох \bid rigging\
Үнэ тогтоох картель Үнэ тогтоох гэдэг нь өрсөлдөгчдын зүгээс үнэнд шууд нөлөө үзүүлхээр хэрэгжүүлж бүй үйл ажиллагаа юм. Үүнд:
Үнэ нэмэгдүүлэх тухай хэлцэл
Үнийг нэг хэмжээнд барихад чиглэсэн хэлцэл
Үнийн доод хэмжээг тогтоох тухай хэлцэл
Үнийг бууруулахад чиглэсэн хэлцэл
Картелийн бусад гишүүдэд зарлахгүйгээр үнийг бууруулахгүй байх тухай хэлцэл
Зарлагдсан үнийг мөрдөх тухай хэлцэл
Үйлдвэрлэл, нийлүүлэлтийг хязгаарлах картель Компаниуд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг шууд тогтоох талаар хэлцэл хийгээгүйч зах зээлд зохиомол хомсдол бий болгон үнийг өсгөх улмаар ашигаа нэмэгдүүлэх зорилгоор бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг зорилгоор бүтээгдэхүүний үйлдвэрлэл нийлүүлэлтээ хязгаарлах хэлцэлийг хэлнэ.
Зах зээлийг хуваарилах картель Компаниуд хоорондоо зах зээлийг газар нутаг болон хэрэглэгчээр хуваарилах тухай хэлцэл хийснээр бараа бүтээгдэхүүний үнэнд бүрэн хяналт тавихыг хэлнэ.

Компаниуд уралдаант шалгаруулалт, дуудлага худалдаанд оролцохдоо ээлжлэн ялалт авах, эсхүл өөрсдийн үнээ тулгах зорилгоор санал болгох үнээ урьдчилан тохиролцож оролцдог.
Уралдаант шалгаруулалт, дуудлага худалдаанд урьдчилан тохиролцож оролцох картель Зөвшөөрөгдсөн картель буюу экспортын картель Экспортын картелийг зөвшөөрөх нь гадаад зах зээлд гарах хамтын ажиллагааг урамшуулж гадаадын хэрэглэгчдийн орлогыг дотоодын үйлдвэрлэгчдэд шилжүүлж худалдааны балансыг тэнцвэржүүлдэг.
2.Компаниудын нэгдэх, нийлэх үйл ажиллагааны зохицуулалт Шударга бус өрсөлдөөний эрх зүйн зохицуулалтын нэг зорилт нь компаниудын нэгдэх, нийлэх үйл ажиллагааг зохицуулах асуудал юм.
Аливаа компаний үйл ажиллагааг зогсоож түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр компанид шилжүүлэхийг нэгдэх, хоёр буюу хэд хэдэн компаний үйл ажиллагааг зогсоож тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон компанид шилжүүлэхийг нийлэх гэнэ.
Компаниудын нэгдэх, нийлэх үйл ажиллагааг дараах хоёр хэлбэрт ангилна.
1. Хэвтээ\horzintal marger\
2. Босоо \vertical marger\
Хэвтээ хэлбэрийн нэгдэх, нийлэх үйл ажиллагаа нь өрсөлдөгч компаний хооронд үүсдэг бол босоо хэлбэрийн нэгдэх, нийлэх үйл ажиллагаа нь өөр өөр зах зээлд үйл ажиллагаа явуулж буй компаниудын хооронд үүсдэг.
Хэвтээ хэлбэрийн нэгдэх нийлэх үйл ажиллагааны онцлог нь тухайн тодорхой зах зээл дээрх бие даасан өрсөлдөгчдийн тоог цөөрүүлдэг.
Нэгдэх нийлэх үйл ажиллагаа нь монополь компанийг бий болгодог.
Босоо нэгдэх, нийлэх үйл ажиллагаа нь зах зээлд нэвтрэх саад бэрхшээлийг нэмэгдүүлэх замаар компаний давамгай байдлыг бататгадаг.
3.Давамгай байдалтай этгээдийн үйл ажиллагаанд хийх зохицуулалт Тухайн зах зээлийн дийлэнх хувийг эзэлдэг, дараагийн томоохон өрсөлдөгчтэй харьцуулахад нилээд илүү компанийг давамгай байдалтай компани гэдэг. Давамгай байдалтай компаниуд гол төлөв зах зээлийн 30 түүнээс дээш хувийг эзэлсэн байдаг. Давамгай байдалтай буюу зах зээлийн тэнцвэрт байдалд нөлөө үзүүлэх хүчтэй компаниуд зах зээл дээрх өөрийн давамгай байдлаа хадгалах, улам нэмэгдүүлэх зорилгоор шударга өрсөлдөөний эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:
Хэт үнэ тогтоох
Үнийн ялгаварлал
Үнийн түрэмгийлэл
Худалдаа наймаа хийхээс татгалзах
Барааг худалдаалахдаа түүнд өөр бараа дагалдуулан худалдаалах
Дахин борлуулалтын үнэ тогтоох
Хэт үнэ тогтоох Зах зээлийн хүчийг ашиглан үнийг өрсөлдөөнт түвшнээс ихээхэн дээгүүр тогтоохыг үнэ тогтоох гэнэ.

Ижилхэн бараа, үйлчилгээнд зардлаас үл хамааран өөр өөр үнэ тогтоож худалдан авагчдад тогтоохыг үнийн ялгаварлал хийх гэнэ. Үнийн ялгаварлал нь олон хэлбэртэй байх ба үүнд янз бүрийн насны бүлгийн хүмүүс, газар зүйн өөр өөр байршилд тохируулан янз бүрийн үнийг тогтоож байдаг.
Үнийн ялгаварлал хийх Үнийн түрэмгийлэл Компани бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлийн зардлаас доогуур үнээр борлуулах эсвэл маш доогуур үнэ тогтоох замаар өрсөлдөгчдийг зах зээлээс шахан зайлуулахад чиглэгдсэн давамгай байдалтай компанийн зориудын стратеги юм.

Худалдан авагчид\ихэвчлэн жижиглэн худалдаачид\ эсвэл бөөний худалдаачдад бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэлт хийхээс татгалзах, эсэргүүцэх үйл ажиллагаа юм.
Худалдаа наймаа хийхээс татгалзах Барааг худалдаалахдаа түүнд өөр бараа дагалдуулан худалдаалах Худалдан авагч зөвхөн нэг л бүтээгдэхүүнийг онцлон сонирхож байгааг болон худалдан авах шаардлагыг далимдуулан хэрэглэгчийн сонирхсон бүтээгдэхүүнд өөр бараа дагалдуулан борлуулах гэж борлуулагчийн зүгээс шахалт үзүүлэх явдал юм.
Дахин борлуулалтын үнэ тогтоох Худалдан авагчдад тухайн бараа бүтээгдэхүүнийг дахин худалдаалах хамгийн доод эсхүл хамгийн дээд үнийг тогтоон өгч байгаа нийлүүлэгчийн үйлдлийг хэлдэг.
Үнэ тогтоосноор нийлүүлэгч бараа бүтээгдэхүүний зах зээл дээр хяналт тавьж чадна.
4. Аргагүй монополийн зохицуулалт Зах зээлд түүний нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүнийг орлуулах өөр бараа бүтээгдэхүүн байхгүй тул хэрэглэгч, худалдан авагчид ямар ч сонголт байхгүй. Иймд аргагүй монополийн үйл ажиллагаанд хийх зохицуулалт маш чухал юм. Аргагүй монополь ашгийг хамгийн их байлгах үнийг тогтоох зорилготой байдаг.
Шударга бус өрсөлдөөний эрхзүйн зохицуулалтаар аргагүй монополь байдалтай этгээдийн нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээний өөрчлөлт, чанар гэсэн зүйлүүд дээр зохицуулалт хийж хяналт тавих нь чухал.
5. Бизнесийн шударга бус үйлдлийн зохицуулалт Шударга бус өрсөлдөөний эрх зүйн зохицуулалтын гол зорилт нь зах зээлийн тэнцвэрийг алдагдуулах болон түүнд хүргэхэд шууд чиглэгддэг монопольчлол, картель, давамгай байдал, нэгдэх, нийлэх асуудлыг зохицуулах явдал байдаг ч шууд бусаар нөлөөлж болох зарим үйл ажиллагааг зохицуулах ёстой. Энэ бол зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа ямар ч компанид нэгэн адил хамаарах бизнесийн зохицуулалт юм.
Шударга бус өрсөлдөөний онцлог зохицуулалт Шударга бус өрсөлдөөний эрх зүйн зохицуулалтын хамгийн ээдрээтэй, хүндрэл учруулдаг хэсэг бол картелийн зохицуулалт юм. Картелийг илрүүлэх, нотлох асуудал хамгийн чухлаар тавигдах ёстой. Улс орнууд энэ үйлдэлд хэрэгжих зохицуулалтын онцлог арга болох “Хуулийн хариуцлагаас чөлөөлөх хөтөлбөр” буюу олон улсад “Leniency programm” гэж нэрлэгддэг аргыг санаачилж, хэрэгжүүлж байна.
Энэ нь картелд оролцсон этгээдүүд энэ үйл ажиллагааныхаа талаар өрсөлдөөний байгууллагад мэдээлж гэм буруугаа хүлээх, тухайн картелийг илрүүлэх нотлоход шаардагдах мэдээ, мэдээлэл, нотлох баримтуудыг гаргаж өгөх, хэргийг бүрэн шийдвэрлэж дуусах хүртэл өрсөлдөөний байгууллагатай хамтран ажиллах үүрэг хүлээн ажиллаж, үүнийх нь төлөө картелийн хэрэгт ноогдуулахаар хуульд заасан шийтгэл, торгуулиас хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлөх тогтолцоог тодорхойлж буй ойлголт юм. Хуулийн хариуцлагаас чөлөөлөх хөтөлбөрийг анх 1978 онд АНУ хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 1996 оноос Европийн холбоо хэрэгжүүлж картелтэй тэмцэх сайн арга болохыг баталсан.
Хуулийн хариуцлагаас чөлөөлөх хөтөлбөр амжилттай хэрэгжих дараах гурван угтвар нөхцөл байна. Үүнд:
Мөрдөн шалгаж илрүүлэх өндөр боломжтой байх
Мэдрэгдэхүйц шийтгэлтэй байх
Ил тод, найдвартай байдал
1993 оны уг хуульд дутагдалтай зүйл олон байсны нэг нь хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих чиг үүрэг бүхий бие даасан байгууллагын талаар хуульчилж өгөөгүй ба уг чиг үүргийг УИХ, Засгийн газар, Үндэсний хөгжлийн газар, шүүх зэрэг байгууллагуудад тараан өгсөн байна. Монгол Улс дахь шударга бус өрсөлдөөний эрх зүйн зохицуулалтын хөгжил 2000 оны 5 дугаар сарын 12-ны өдөр баталсан Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд өмнөх 1993 оны хуулиас давуу хэд хэдэн зүйл байна. Үүнд:
1. Хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн байгууллага байхаар заасан
2. 1993 оны хуулиар аж ахуйн нэгжийг давамгай байдалтай гэж үзэх босго хувийг тухайн зах зээлийн 50%-аас дээш хувь гэж заасан байсныг тухайн зах зээлийн гуравны нэг буюу 33.3% болгон өөрчилсөн.
3. Хуульд төрийн захиргааны бүх байгууллагаас зах зээлийн өрсөлдөөнд харш шийдвэр гаргахыг хориглосон. 1993 оныхд зөвхөн төрийн захиргааны төв байгууллагыг хориглосон байсан. Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай 2000 оны хуульд 2002, 2005, 2008 онуудад нийт 3 удаа нэмэлт өөрчлөлт орсон байна.
Зөрчлийг хянан шалгах Аж ахуй эрхлэгч, байгууллага, иргэнээс ирүүлсэн өргөдөл гомдол
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэл
Өөрийн санаачилгаар
Хуульд заасан бусад үндэслэл
Улсын байцаагч хянан шалгах ажиллагааг 60 хоног дотор явуулна.
Шаардлагатай тохиолдолд ШӨХТГ-н дарга 30 хүртэл хугацаагаар сунгана.
Улсын байцаагч хяналт шалгалтын ажлын дүнг гүйцэтгэж дууссанаас хойш ажлын 5 өдрийн дотор ШӨХТГ даргад танилцуулна.
Зөрчил гаргасан аж ахуй эрхлэгчийг тухай бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хууль бусаар олсон орлого эд зүйлийг хураах.
Хяналт шалгалтын ихэнх нь шударга бус өрсөлдөөн, зүй ёсны давамгай байдалтай ААН-үүдийн давамгайгаа буруугаар ашигласан үйлдлүүд (ихэнх нь үнээ өсгөсөн асуудал), жолооны сургуулиуд болон банкны салбар, түлшний худалдаан дахь картелийн хэргүүд юм ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРААС ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТОО /2008 – 2011 он/ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн.
Өрсөлдөөний байгууллага нь анх хууль батлагдсанаас хойш 12 жилийн дараа байгуулагдсан. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Холбооны бүгд найрамдах Герман улсын шударга бус өрсөлдөөний эрх зүйн зохицуулалт. ХБНГУ-ын шударга бус өрсөлдөөний тухай хууль нь шударга бус өрсөлдөөний зохицуулалтын зарчмыг ерөнхийд нь агуулсан байдгаас гадна шударга бус өрсөлдөөнөөс үүдэн гарч болох хохирлын асуудлыг зохицуулсан байдаг.
Шударга бус өрсөлдөөний тухай хууль нь 1909 оны 6 дугаар сарын 7-нд батлагдаж 1999 оны 12 дугаар сарын 17-нд өөрчлөлт орсон.
ХБНГУ-ын хувьд "Өрсөлдөөн гэдэг нь хараат бус субъектуудын зах зээл дэх тэмцэл, тэмүүлэл юм."
ШБӨтХ нь "өрсөлдөөнийг хязгаарлах" гэсэн нэр томъёог агуулсан байдаг ба энэ нь "сонирхогч хуулийн этгээдийн зөвшөөрөл, шийдвэр, тохиролцооноос урган гарах аж ахуйн үйл ажиллагааны эрх чөлөөний хиймэл хязгаарлалт" гэсэн утгыг агуулдаг байна. Өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа үйлдлүүдэд хуулийн этгээдүүдийн хооронд зах зээл дэх давамгай байдлаа сөргөөр ашиглан хийсэн хэлцэл ордог. Давамгай байдлын тухай ШБӨтХ-ийн 19-р зүйлд заасан байдаг. Энэ нь өрсөлдөгч байхгүй байх, санхүүгийн хүчин чадал, зах зээлд хүрэх боломж зэргийг харгалзан хуулийн этгээд нь зах зээлийн гуравны нэг хувийг эзлэх болон бусад хуулийн этгээдүүдийн нэгдэлд хамаарагдаж байх ёстой гэж заасан байна. Энэ хууль нь картелийг хориглох тухай нийтлэг зохицуулалтыг агуулдаг. ОХУ-ын шударга бус өрсөлдөөний эрх зүйн зохицуулалт ОХУ-ын өрсөлдөөний эрх зүйн зохицуулалт нь Үндсэн хууль, Өрсөлдөөнийг хамгаалах тухай холбооны хууль, Зүй ёсны монополийн тухай хуулиуд дээр үндэслэгддэг. ОХУ-д Монополь үйл ажиллагаа явуулах, өрсөлдөөнийг хязгаарлах нь гэмт хэрэгт тооцогддог. Эдгээр үйлдлүүд нь хэт өндөр, эсвэл хэт бага үнэ тогтоох, зах зээлийг хуваах, түүнд нэвтрэх, зах зээлээс субъектуудыг шахан гаргах, үнийг харилцан тохиролцож тогтоох, барих зэргээр илэрвэл гэмт хэрэгт тооцдог байна. ОХУ-ын өрсөлдөөнийг хамгаалах тухай хуулиар зах зээлд аливаа этгээдийг давамгай байдалтай гэж үзэхдээ:
1. тухайн зах зээлийн 50-аас дээш хувийг эзэлж байвал,
2. уг хувьд хүрээгүй боловч түүний зах зээлд эзлэх хувь, зах зээлд үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан хэд хэдэн байдлаар давамгай байдалтай гэж үзэж болохоор заажээ. \ӨХтХ-ийн 5-р зүйл\
Уг хуульд давамгай байдлаа буруугаар ашиглахын хориглосон ба тус хуулийн нэг онцлог зохицуулалт нь тендерийн харилцааг зохицуулж байгаа явдал юм. Хуульд зааснаар ОХУ-ын монополийн эсрэг байгууллага нь Засгийн газрын дэргэдэх байгууллага бөгөөд хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих, шалгах, хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэй байна. Анхаарал тавьсанд
баяраллаа. 7. Шударга бус өрсөлдөөний эрх зүйн зохицуулалтын харьцуулалт Өнөөдөр зах зээлийн эдийн засаг бүхий улс орнууд зах зээлийн өрсөлдөөний ач холбогдлыг бүрэн ухамсарлан ойлгож, шударга өрсөлдөөн, чөлөөт зах зээлийг төрийн дур зоргын үйл ажиллагаа болон шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах механизмыг бий болгохыг зорьж байна.
Одоогийн байдлаар дэлхий дээр 100 гаруй улс шударга бус өрсөлдөөнийг төрийн бодлогоор хуульчлан зохицуулж байна.
Монгол улсын хувьд зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн тэр үетэй зэрэгцэн 1993 онд шударга бус өрсөлдөөнийг зохицуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгож чадсан бөгөөд 2010 онд “Өрсөлдөөний тухай хууль”-ийг батлан гаргасан.
Шударга бус өрсөлдөөний асуудал 2005 оноос өмнө бараг яригддаггүй байсан хэдий ч энэ талаар хариуцан ажиллах чиг үүрэгтэй төрийн захиргааны байгууллага болох ШӨХТГ байгуулагдсанаас хойш олон нийтийн анхаарлыг ихээхэн татах болсон.
Өрсөлдөөний эрх зүйн зохицуулалт ямар байхаас хэрэглэгчдийн эрх, ашиг сонирхол шууд хамаарч байдаг учраас энэ сэдвийг сонгосон. 1. Удиртгал
Дэлхийн нийтийн туршлагаас үзэхэд төрөөс өрсөлдөөний талаар баримтлах бодлогод өрсөлдөөний тухай хуулиас гадна зах зээлд өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнт үр ашиг авчрах цогц бодлогын баримт бичгийг баталж мөрдүүлэх

МУ өрсөлдөөнийг хэрхэн нэмэгдүүлэх, өрсөлдөөнөөр дамжуулан салбарыг хэрхэн хөгжүүлэх, монополийг хэрхэн задлах гэх мэт асуудалд чиглэдсэн тусгай бодлого байхгүй байна. Гэхдээ зөвхөн зохицуулалтын хэмжээнд төлөвших боломжгүй, яаж хөгжих нь тодорхойгүй, өрсөлдөөнийг хэрхэн хэрэгжүүлэх нь мэдэгдэхгүй зах зээлд тусгайлсан бодлого баримтлах хэрэгтэй. \хөрөнгө оруулалт, монополь задлах\


ШӨХТГ –н чиг үүрэгт төрийн байгууллагуудын нийтээр даган мөрдүүлэхээр гаргасан хууль, тогтоол, шийдвэрүүдэд шударга өрсөлдөөнийг хязгаарласан, иргэний болоод бусад хууль тогтоомжуудтай харшилсан зүйл заалт байгаа эсэхийг судалж, хувийн хэвшил, иргэний нийгэмтэй хамтран ажиллах чиг үүргийг нэмэгдүүлж болох юм. 8. Дүгнэлт Өрсөлдөөний тухай хууль., 2010 он
Т. Мөнхжаргал “Бизнесийн эрх зүй” УБ., 2000 он
“Бизнесийн эрх зүй” Хуульчдад зориулсан гарын авлага
Б.Баярдаваа, Д.Гансүлд "Микро экономикс" УБ.,2005
“Монголын төр эрх зүй” сэтгүүл ., 2008 он
“Хууль дээдлэх ёс” сэтгүүл №4 УБ., 2005 он
ШӨХТГ-ын 2011 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан
ШӨХТГ-ын 2012 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
ШӨХТГ “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө” мэдээлэл, онол, арга зүйн улирал тутмын сэтгүүл УБ., 2012 он
Ашигласан материал
See the full transcript