Prezi

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in the manual

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Promotional Plan

D2U
by Brown Eyed Solongo on 27 November 2012

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Promotional Plan

Идэвхжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулах нь ШУТИС-КТМС 1. М-Си-Эс Кока Кола ХХК-ний маркетингийн үйл ажиллагааны өнөөгийн төлөв байдал Урамшуулалт хөтөлбөр Урамшуулалт хөтөлбөрийн гол зорилго нь борлуулалтыг дэмжих, брэндийн сурталчилгаа хийхэд оршдог.
Урамшуулалт хөтөлбөрийг борлуулалтын байдлаас хамаарч хийх бөгөөд хэрвээ борлуулалт таамагласан хэмжээнээсээ бага байвал тодорхой хугацааг хамарсан урамшуулалт хөтөлбөрийг компаний зүгээс зохион байгуулан хэрэгжүүлдэг. Маркетингийн нэгдмэл харилцааны загвар Баярын хөтөлбөр Монголчуудын хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг цагаан сар, наадам, шинэ жилийн баярыг тохиолдуулан баярын хөтөлбөрийг жил бүр явуулдаг.
- Цагаан сар, шинэ жилийн баяраар брэндийн өнгө аясыг сурталчилахаас гадна өвлийн хүйтний цаг агаараас шалтгаалан буурсан борлуулалтыг дэмжих зорилготой байдаг
- Харин улсын их баяр наадмаар ихэвчлэн борлуулалт өндөр байдаг тул баярын хөтөлбөрийн гол зорилго нь брэндийн сурталчилгаа хийхэд чиглэгддэг. Спорт, соёлын арга хэмжээ М-Си-Эс Кока Кола ХХК нь спорт болон урлаг соёлын арга хэмжээг байнга санаачлан зохион байгуулдаг.
- Хүүхэд залуусын уднд эрүүл бие бялдар, зөв зохистой амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор Спрайт Лиг, Сoca Cola Zero Bowling Championship
- Залуусын амьд хөгжмийн боловсролыг дэмжих зорилгоор Coke'n Beat амьд хөгжмийн наадмыг жил дараалан зохион байгуулдаг. Бизнесийн удирдлагын бакалаврын төгсөлтийн ажил Удирдагч багш: Магистр М. Саруул-Эрдэнэ Оюутан Ц.Цэлмэг BA08D011 Агуулга

1. "М-Си-Эс Кока Кола" ХХК-ний маркетингийн өнөөгийн төлөв байдал
2. "М-Си-Эс Кока Кола" ХХК-ний нөхцөл байдлын судалгаа шинжилгээ
3. Хэрэглэгчдийн идэвхжүүлэлтэнд хандах хандлагын судалгаа
4. "М-Си-Эс Кока Кола" ХХК-ний идэвхжүүлэлтийн төлөвлөгөө М-Си-Эс Кока Кола компаний өнөөгийн явуулж буй маркетингийн үйл ажиллагаа нь үндсэн 5 төрөлд хуваагдаж байна.
1. Урамшуулалт хөтөлбөр
2. Баярын хөтөлбөр
3. Спорт арга хэмжээ
4. Сувгийн маркетинг
5. Ивээн тэтгэлэг Сувгийн хөгжил Тус компани нь нийт 6000 гаруй харилцагчидтай. 6000 орчим харилцагчдаа дараах төрөлд хуваадаг.
- ED, KA, GT, RG, WS, Perfumery, IF, Bar Disco, Rest, Cafe, Canteen, Leisure and Service, MM, SM

Сувгийн маркетингийг дараах хэлбэрүүдээр хийнэ.
1. Харилцагчдын идэвхжүүлэлт
2. Брэндийн сурталчилгаа, хөтөлбөрийн мэдээлэл
3. Бүтээгдэхүүний хамралт Минимаркет, Супермаркетэд:

- Нийт ундааны тасгийн өрөлтийн 60 ба Түүнээс дээш хэсгийн Оргилуун ундаа эзэлнэ

- Усны тасгийн өрөлтийн 40 ба түүнээс дээш хувийг ус эзэлнэ

- Жүүсний тасгийн 40 ба түүнээс илүү хувийг жүүс эзэлнэ

- Цайны тасгийн өрөлтийн 50ба түүнээс илүү хувийг цай эзэлнэ Түгээлт Түгээлтийн ажлыг худалдааны төлөөлөгч, түгээлтийн туслах, жолооч нар гүйцэтгэх ба төлөвлөгдсөн маршрутын дагуу түгээлтийг тасралтгүй хийж байх үүрэгтэй. Компани нийт 80 гаруй худалдааны төлөөлөгчидтэй. Түүнэсс 50 орчим нь хотод, 30 нь орон нутагт ажилладаг. Ивээн тэтгэлэг Ивээн тэтгэлгийг ихэвчлэн:
- Телевизийн хөтөлбөр ивээн тэтгэх
- Сайн үйлсийн аян зохион байгуулах
- Спорт арга хэмжээг ивээн тэтгэх гэсэн 3 хэлбэрээр явуулдаг

Мөн ивээн тэтгэлэг нь мөнгөөр ивээн тэтгэх, бүтээгдэхүүнээр ивээн тэтгэх гэсэн 2 төрөл байдаг. 2. М-Си-Эс Кока Кола ХХК-ний нөхцөл байдлын судалгаа шинжилгээ Эдийн засгийн орчин:

Улсын нэгдсэн төсөв - Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн нийт хэмжээ 2012 оны эхний 9 сард 3485,8 тэрбум төгрөг болж, Татварын нийт орлого өмнөх оныхоос 413,8 тэрбум төг буюу 15,5%-иар нэмэгдсэн.
Уг компаний хувьд жил бүр улсын төсөвт тодорхой хэмжээгээр татвар шимтгэлээ төвлөрүүлдэг бөгөөд 2009 онд 3 тэрбум 506 сая төгрөг, 2010 онд 6 тэрбум 381 сая төгрөгийн татвар шимтгэл төвлөрүүлжээ.

Хэрэглээний үнийн индекс - 2010 оны 3 улиралд ДНБ өмнөх оныхоосоо 9922,2 тэрбум төгрөг болж 23,5%-иар өсчээ. Энэ оны хувьд ДНБ-ий өсөлт маш их хэлбэлзэлтэй байна.

Инфляци - Инфляци сүүлийн саруудад бага зэрэг тогтворжсон боловч хүнсний барааны үнэ өндөр, халалтанд орсон эдийн засагт эрэлтийн талын дарамт үүсгэж буй төсвийн тэлэх бодлогын улмаас өндөр түвшнээс буурахгүй байна.

Гадаад худалдаа - Гадаад худалдааны тэнцэл 2014,2 сая ам долларын алдагдалтай гарсан нь импортын өсөлт экспортын өсөлтөөс их байгаатай холбоотой. Экспортын өсөлт өмнөх оныхоос эрс буурч байна. Хүн ам зүй Хүн амын ердийн цэвэр өсөлт улсын хэмжээнд 317500-д хүрж байна. Энэ нь өмнөх оны өсөлтөөс 14% илүү байгаа юм.
2012 оны 11-р сарын 5-ны байдлаар Монгол улсын хүн ам нийт 2 856 474 хүрээд байгаа ба 96 хувь нь Монгол улсын нутаг дэвсгэрт, үлдсэн 4 орчим хувь нь 6 сар ба түүнээс урт хугацаанд гадаадад оршин суугаа хүмүүс байна. Нийт хүн амын 65 %-ийг 15-54 насныхан эзэлж байна Нийт өрхийн 67,2% нь хотод оршин суудаг бол бусад 32,8% нь орон нутагт амьдарч байна Улс төр, хууль эрх зүй Монгол улсын Засгийн газар нь бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогыг явуулдаг. Төрөөс шударга бус өрсөлдөөнийг зохицуулах хороо, зар сурталчилгааны үнэн зөв байдлыг хангах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хэрэг хуулиудыг төрөөс батлан гаргаад байна. Мөн татварт нэмэлт өөрчлөлт оруулах, мэргэжлийн хяналт зэргээр үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлж байна.

М-Си-Эс Кока Кола компаний хувьд Монгол Улсын төрийн хууль дүрэм болон Группын дүрэм журмуудыг бүхий л үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажилладаг. Байгаль орчин Монгол орны байгаль орчин сүүлийн 2 жилийн хугацаанд нийслэл болон томоохон хотуудын агаарын бохирдолт болон цөлжилт ихэссэн , эрдэс баялгийг олборлолтын явцад эвдэрсэн газрын нөхөн сэргээлт хийгдээгүй, ой модны хууль бус ажиллагаа идэвхтэй үргэлжилж, усны нөөцийн хомсдол илэрсэн, бохирдсон агаар их хэмжээгээр бохирдсон зэрэг сөрөг нөлөөллүүд илэрсээр байна. Үйлдвэрээс гардаг хог хаягдал сав, гялгар уутыг дахин боловсруулах үйлдвэрт өгч, сандал, замын хавтан, трашейний таг, хогийн сав, замын хашлага хийлгүүлдэг. - Компаний нийт ажиллагсад 620 гаруй мод бургас тарьж, арчилдаг

- Үйлдвэрээс гарч буй бохир усыг биологийн цэвэршүүлэлтэнд оруулан хотын төвлөрсөн бохир усны шугаманд нийлүүлэхээс гадна уух, усанд орохоос өөрөөр хэрэглэх боломжтой болгон цэвэршүүлдэг Монголд анх удаа уурын зуухны утааг усаар угаах системийг суурилуулсан. Энэ систем нь утааны хийтэй хамт агаар, орчинд хаягддаг нарийн ширхэгтэй үнс дэгдэмтгийн бохирдлуудыг цуглуулж авдаг онцлогтой 2 4 5 Хэрэглэгчдийн судалгаа Хэрэглэгчдийн бүтэц: Бүтээгдэхүүний талаарх хэрэглэгчийн мэдлэг Худалдан авалтын давтамж Хэрэглэгчдийн бүтээгдэхүүнд өгөх үнэлгээ Хэрэглэгч худалдаа хийхдээ анхаардаг үзүүлэлт Өрсөлдөгчийн судалгаа Тус компани нь нийт 11 брэндийн 62 нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нийлүүлдэг. Бүтээгдэхүүний төрлөөс хамааран зах зээлд маш олон өрсөлдөгчидтэй зэрэгцэн үйл ажиллагаа явуулж байна. G.N Beverages ХХК Анх 2008 онд Gem International болон Витафит Группийн хамтарсан хөрөнгө оруулалтаар байгуулагдсан. Уг компани нь албан ёсны зөвшөөрөлтэйгөөр Pepsi, Seven Up, Mirinda-г Монголдоо үйлдвэрлэн нийлүүлэх болсон. Одоогоор манай улсын зах зээлд: Энэ компани нь маркетингийн үйл ажиллагааг дараах 4 хэлбэрээр явуулдаг.
Урамшуулалт хөтөлбөр
Спортын арга хэмжээ
Сувгийн маркетинг
Ивээн тэтгэлэг Витафит Групп 1997 онд ус, ундаа, жүүс үйлдвэрлэж,худалдаалах замаар байгуулагдсан ба одоо 9 салбар компанитай томоохон үндэсний үйлдвэрлэгч компани болоод байна. Витафит Групп нь Мульти Витамин, Зөөлөн, Гоё жүүс, Гоё цай, Анар жүүс, Био жүүс, Вита цэвэр ус, Өглөө сүү зэрэг брэндийн 30 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж байна. Витафит Групп маркетингийн үйл ажиллагаагаа уламжлалт маркетингийн арга хэрэгслийг ашиглан явуулдаг ба маркетингийн үйл ажиллагаанд нь брэндийн сурталчилгаа, ивээн тэтгэлэг гэсэн 2 ажил зонхилдог. 3. Хэрэглэгчдийн идэвхжүүлэлтэнд хандах хандлагын судалгаа Дүгнэлт Идэвхжүүлэлтийн талаарх сурталчилгаанд хэрэглэгчдийн анхаарах байдал Энэ судалгааг 37 асуулт бүхий асуулгынхуудсаар нийт 270 хүнээс авсан. Идэвхжүүлэлтийн хэлбэр бүхий жишээтэй кейс өгч 1-5 оноогоор үнэлүүлэн баллын системээр боловсруулсан Идэвхжүүлэлтийн арга хэмжээнд хүмүүсийн оролцох хандлагаар нь харьцуулсан байдал Хүмүүсийн интернетийн хэрэглээ маш хурдан өсч байгаатай холбогдон интернет дэх зар сурталчилгаа нь хүмүүсийн анхааралд илүү өртдөг болж байна.

Худалдан авагчид сугалаатай, бэлэгтэй, борлуулалтын урамшуулалд оролцох хандлага нийлэн түгээмэл байдаг нь ажиглагдсан бол тусгай эрхийн карт, биечилсэн борлуулалтанд сөргөөр ханддаг байна.

Зарим хэрэглэгчдийн сугалаанд оролцдоггүй байх шалтгаан нь тэд сугалааны тохирол цэвэр шударга явагддаггүй гэж боддог.

Хэрэглэгчид алхам тутамдаа идэвхжүүлэлтийн мэдээлэлтэй тулгардаг, хүлээж авдаг боловч дийлэнх нь онцынач холбогдол өгдөггүй. Харин хөтөлбөрт оролцогчдын олонх нь хүүхэд, залуучууд байдаг. 3. М-Си-Эс Кока Кола компаний идэвхжүүлэлтийн хөтөлбөр Зорилго: Борлуулалтыг дэмжих, брэндийн өнгө төрхийг тодотгох, сэргээх
Стратеги:
1. Худалдан авагчид хэн болохыг тодорхойлох
2. Худалдан авагчид юу чухал болохыг тодорхойлох
3. Хэрэглэгчдийн хэрэгцээнд брэндийг яаж нийцүүлэх вэ гэдгийг тогтоох
4. Хаана худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлэх вэ гэдгийг төлөвлөх Зорилтот хэрэглэгч: 30-аас дээш насны, гэр бүлтэй, тогтвортой тайван амьдралын хэв маягтай, дунд болон ахимаг настнууд Урамшууллын хамрах хүрээ Урамшууллын зарчим 1. Кока Кола, Фанта, Спрайт ундааны дурын төрлөөс 1.25 л эсвэл 2 л савлагаатайг 3 ширхэгийг худалдан авснаар сугалаа сугалах эрхтэй болно.
2. Сугалсан сугалааг аваад тэр дор нь хусаж арилгах ба хожсон зүйлийг нь сурталчилгааны ажилтан шууд олгоно. Шагнал

Супер хонжвор - LCD зурагт, гар утас, нөүтбүүк
Хонжвор - Стакан, Алчуур, Сальфетка, Хоолны сав, Дэвтэр ATL Төлөвлөгөө Интернет
Монголын хамгийн их хандалттай байдаг 10 сайтад хөтөлбөрийн үеэр баннер байршуулж, төлбөртэй мэдээлэл нийтлүүлнэ.
Мөн өөрийн фэйсбүүк аккаунтыг ашиглан хөтөлбөрийн талаарх мэдээллийг өдөр тутам нийтлэнэ.
Анхаарал тавьсанд баярлалаа
See the full transcript